Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БНЭУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж буй Төрийн айлчлал

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны хооронд манай улсад Төрийн айлчлал хийхээр өчигдөр 22.30 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан билээ. 

Тэрбээр бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, Бодь мод гардуулсан байна

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм. 

Түүнчлэн Атал Бехари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төвийн шав тавих, туяа эмчилгээний зориулалттай эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулж, Монгол бэсрэг наадам үзэж сонирхох юм. 

Мөн хоёр улсын хооронд стратегийн түншлэл тогтоох тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны зарим баримт бичгийг байгуулахаар төлөвлөжээ

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын фото сурвалжлагыг хүргэж байна. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ 

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10