• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг залуучууд эзэлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

-Монгол Улсын ажиллах хүчний судалгаа, 2015 оны дөрөвдүгээр сар-

Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 4 дүгээр сарын эцэст 48.5 мянга болсны 25.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 3.4 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.5 мян.хүн буюу 1.6 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.9 мянга буюу 53.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 4 сард ажилгүй 35.5 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.1 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 38.6 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 29.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 44.6 хувийг бүрэн дунд, 7.1 хувийг суурь, 2.1 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Төв, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Ховд, Архангай, Дорноговь, Увс, Өвөрхангай, Завхан аймагт улсын дунджаас 1.2-13.8 пунктээр илүү байна.

88.6 мянган ажилгүй иргэн байгаа

Хүн амын эдийн засгийн идэвх Ажиллах хүчний судалгааны 2015 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,205.5 мянга байгаагийн 632.1 мянга буюу 52.4 хувь нь эрэгтэй, 573.4 мянга буюу 47.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 734.7 мянга буюу 60.9 хувь нь хот, суурин газарт, 470.8 мянга буюу 39.1 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2015 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд 61.5 хувь, хотод 55.4 хувь, хөдөөд 74.5 хувь байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 65.2 мянга буюу 6.2 хувиар өсч, ажилгүй иргэд 20.0 мянга буюу 18.5 хувиар буурсан байна. 15, түүнээс дээш насны нийт хүн амын 753.4 мянга буюу 38.5 хувь нь эдийн засгийн идэвхгүй хүн ам байгаагийн 38.4 хувийг эрэгтэйчүүд, 61.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Эдийн засгийн идэвхгүй хүн амын 242.1 мянга буюу 32.1 хувь нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 237.8 мянга буюу 31.6 хувь нь суралцагчид, 83.5 мянга буюу 11.1 хувь нь хүүхэд асарсан, 61.0 мянга буюу 8.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 54.5 мянга буюу 7.2 хувь нь гэрийн ажилтай иргэд байна. Судалгааны дүнгээр 2015 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 88.6 мянга байгаагийн 53.6 мянга буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 35.0 мянга буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.4 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 пунктээр буурчээ. 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.29.195] 2015/5/21
залуу ажилгүй хүмүүсийн тоог бага байлгах юмсан.
0 | 0 Хариулах