Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 2015 оны тавдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.  

Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийсэн юм. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.Боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй болон бусад салбарын харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзлээ.

Монгол Улс, БНБУ-ын хоёр талын албан ёсны хэлэлцээний дараа Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Үүнд:

  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав.
     
  • Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Гроудев нар гарын үсэг зурлаа.
     
  • БНБУ-ын Дээд боловсролын сургалтын байгууллагуудад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав.
     
  • Монгол Улсын ШУА, БНБУ-ын ШУА хоорондын Хамтын ажиллагааны протоколд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, БНБУ-ын ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, сурвалжлагч гишүүн Стефан Хажитодоров нар тус тус гарын үсэг зурлаа.

 

Энэхүү айлчлалын фото сурвалжлагаас: 

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир /mpa.mn/ 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14