Мастер Пропертис ХХК нь ҮХХ-ийн худалдаа зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг ба ҮХХ-ийн зах зээлийн судалгааны ажлуудыг тогтмол хийж ирсэн бөгөөд ҮХХ-ийн чиглэлээр төрөлжсөн Монгол улсын хамгийн том мэдээллийн баазыг бүрдүүлж, мэргэжлийн судалгааны арга зүйн дагуу харилцагчиддаа үйлчлэн ажиллаж байна.
2014 ОНЫ 9-Р САРЫН ТОЙМ
Тайлант хугацаанд
I. ШИНЭ ОРОН СУУЦ
1.1. Орон сууцны дундаж үнэ
2014 оны 09 дугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 213 барилгын төслийн 37,285 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна.
Эдгээрийн 195 төсөл нь 36,857 айлын энгийн орон сууц, 18 төсөл нь 428 айлын хаусны зориулалттай сууц байна.
Орон сууцны үнийн төслүүд /үнийн интервалаар/
Орон сууцны төслүүдийг үнийн интервалаар авч үзвэл нийт төслүүдийн
Өмнөх сартай харьцуулахад нэрлэсэн үнэ нь 1.8-2.8 сая төгрөгийн хооронд байгаа төслүүдийн тоо нэмэгдэж 2.8 сая төгрөгөөс дээш үнэтэй төслүүдийн тоо багассан байна.
Орон сууцны төслүүдийг дүүргээр авч үзвэл,
Дээрх графикаас харахад хамгийн нягтрал өндөртэй, орон сууц идэвхитэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.
1.2. Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргүүдээр
Орон сууцны төслүүдийн судалгаа, дүүрэг болон үнийн интервалын нэгтгэлээр (мян.төг)
Үнийн интервал | 1800 доош | 1801-2800 | 2801 дээш | Нийт | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Дүүргүүд | Төслийн тоо | Дундаж үнэ | Төслийн тоо | Дундаж үнэ | Төслийн тоо | Дундаж үнэ | Төслийн тоо | Дундаж үнэ |
БГД | 1 | 1,200.0 | 24 | 2,160.0 | - | - | 25 | 2,138.3 |
БЗД | 19 | 1,600.9 | 54 | 2,273.8 | 7 | 3,414.9 | 80 | 2,315.6 |
НД | 5 | 1,275.0 | - | - | - | - | 5 | 1,275.0 |
СБД | 5 | 1,517.6 | 7 | 2,373.2 | 5 | 4,430.6 | 17 | 2,775.1 |
СХД | 17 | 1,580.6 | 9 | 1,960.3 | - | - | 26 | 1,692.9 |
ХУД | 5 | 1,740.0 | 23 | 2,306.5 | 27 | 3,995.6 | 55 | 2,898.3 |
ЧД | 4 | 1,295.0 | 1 | 2,450.0 | - | - | 5 | 1,669.9 |
УБ | 56 | 1,520.2 | 118 | 2,240.5 | 39 | 3,947.1 | 213 | 2,336.2 |
Орон сууцны 1м2-ын дундаж үнэ, дүүргээр
Өнгөрсөн сартай харьцуулж авч үзэхэд БГД, ЧД, СХД-үүдэд орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байсан бол БЗД, СБД, НД-үүдэд орон сууцны үнэ бага зэргийн бууралттай байгаа бол ХУД-т орон сууцны үнэ өссөн дүнтэй байна.
Хэдийгээр 3 дүүрэгт орон сууцны үнэ бууралттай 1 дүүрэгт өсөлттэй байгаа боловч нийт орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сартай харьцуулахад харьцангуй тогтвортой байлаа.
Налайх болон Сүхбаатар дүүргүүдэд нийтдээ 22 төсөл борлуулагдаж байгаа /төслийн тоо бага/ учраас нийт дунджид үзүүлэх нөлөө бага байна.
Орон сууцны дундаж үнийн өөрчлөлт, дүүргээр
Сүхбаатар дүүрэгт нийт 3 төслийн үнэ үнэ 7-10%-иар буурсан, дунджаас доогуур үнэтэй 1 төсөл орж ирсэн нь тухайн дүүрийн дундаж үнийг бууруулахад нөлөөлжээ.
1.3. Барилгын төслүүдийн ашиглалтад орох хугацаа
Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл 27% буюу 10,115 айлын орон сууц ашиглалтад орсон, харин үлдсэн 73% буюу 27 мянга гаруй айлын орон сууц 2014 оны 9-р сараас хойш ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна.
Нийт айлын тоо, ашиглалтад орох хугацаагаар
Ашиглалтад орон хугацаанаас хамааруулан 1м2ын дундаж үнийг харьцуулбал ашиглалтанд орсон төслүүдийн
Ашиглалтад орсон орон сууцны хувьд одоо баригдаж байгаа, дараагийн улирлуудад ашиглалтад орох орон сууцтай харьцуулахад өндөр үнэтэй байх хандлага ажиглагдаж байна.
2016 оны 1-р улиралд ашиглалтад орох орон сууцны төсөл нь хамгийн бага дундаж үнэтэй байгаа бол 2015 оны 2-р улиралд ашиглалтад орох орон сууцнууд хамгийн өндөр үнэтэй байна.
Дараагийн сар, улирлуудад дээрх хугацаанд ашиглалтад орох орон сууцнууд ихээр нэмэгдэх учраас дундаж үнэ доорхоос харьцангуй ихээр өөрчлөгдөнө.
Төслийн тоо | Айлын тоо | Дундаж үнэ (мян.төг) | |
---|---|---|---|
Ашиглалтанд орсон | 78 | 10,115 | 2,428.1 |
2014-Q4 | 82 | 15,411 | 2,180.9 |
2015-Q1 | 24 | 6,227 | 2,335.8 |
2015-Q2 | 20 | 3,480 | 2,787.9 |
2015-Q3 | 4 | 934 | 1,897.1 |
2015-Q4 | 4 | 907 | 2,866.0 |
2016-Q1 | 1 | 211 | 1,490.0 |
Нийт | 213 | 37,285 | 2,336.20 |
Өнгөрсөн сартай харьцуулахад ашиглалтанд орсон орон сууцнуудын тоо харьцангуй нэмэгдсэн байна.
2013 оны 3-р улиралд ашиглалтанд орох байсан орон сууцнуудын ихэнх нь хугацаа хойшлогдож 4-р улиралд шилжсэн нь 2014 оны 4-р улиралд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж буй орон сууцнуудын тоог нэмэгдүүлсэн байна.
Өнгөрсөн сарын хувьд 12.8 мянга гаруй орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байсан бол энэ сарын хувьд 15.4 мянга болж даруй 2.6 мянгаар нэмэгджээ.
1.4 Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны төслүүд, зэрэглэлээр
Тайлант хугацаанд зах зээлд борлуулагдаж буй нийт орон сууцыг зэрэглэлээр үзвэл 34.27% стандарт, 48.36% стандарт сайн, 17.37% нь тансаг зэрэглэлд хамаарч байна.
Зах зээлд борлуулагдаж буй төслүүдийн нийт борлуулалтын хэмжээ 6.75 их наяд төгрөг байна.
Төслийн тоо | Айлын тоо | Дундаж үнэ (мян.төг) | Нийт борлуулалтын орлого | |
---|---|---|---|---|
Стандарт | 73 | 12,674 | 1,718.6 | 990.4 |
Стандарт сайн | 103 | 18,721 | 2,338.2 | 2,898.9 |
Тансаг | 37 | 5,890 | 3,667.0 | 2,860.7 |
УБ | 213 | 37,285 | 2,336.2 | 6,750.1 |
II. ХУУЧИН ОРОН СУУЦ
2.1 Хуучин орон сууцны 1м²-ын дундаж үнэ(сая.төг), дүүргээр
1 өрөө | 2 өрөө | 3 өрөө | 1 өрөө | 2 өрөө | 3 өрөө | ||
---|---|---|---|---|---|---|---|
Баянгол дүүрэг | Сүхбаатар дүүрэг | ||||||
3-р хороолол | 2.49 | 2.04 | 2.02 | 11-р хороолол | 2.65 | 2.24 | 2.05 |
4-р хороолол | 2.38 | 2.10 | 1.98 | 7-р хороолол | 1.85 | 2.06 | 1.89 |
10-р хороолол | 2.12 | 1.99 | 2.01 | 5-р хороолол | 2.55 | 2.84 | 2.54 |
Төмөр зам | 2.26 | 2.10 | 1.97 | 220-н мянгат | 2.50 | 2.85 | 2.60 |
6-р бичил хороолол | 2.18 | 1.86 | 1.53 | 50-н мянгат | 2.37 | 2.32 | 2.52 |
Дундаж | 2.29 | 2.02 | 1.90 | Дундаж | 2.38 | 2.46 | 2.32 |
Чингэлтэй дүүрэг | Хан-уул дүүрэг | ||||||
Бага тойруу | 2.36 | 2.12 | 2.09 | 19-р хороолол | 2.37 | 2.10 | 2.07 |
40 мянгат | 2.50 | 2.02 | 2.69 | 120 мянгат | 2.24 | 2.60 | 1.92 |
6-р хороолол | 2.32 | 2.45 | 2.19 | Нисэх | 1.65 | 1.70 | 1.67 |
Дундаж | 2.39 | 2.20 | 2.33 | Дундаж | 2.09 | 2.14 | 1.88 |
Сонгинохайрхан дүүрэг | Баянзүрх дүүрэг | ||||||
1-р хороолол | 2.28 | 2.09 | 1.83 | 15-р хороолол | 2.01 | 1.84 | 1.72 |
21-р хороолол | 1.79 | 1.57 | 1.60 | 13-р хороолол | 2.14 | 2.21 | 2.19 |
5 шар | 1.89 | 1.59 | 1.55 | 16-р хороолол | 1.91 | 1.72 | 1.66 |
ХМК | 1.63 | 1.18 | 1.35 | 12-р хороолол | 2.52 | 2.25 | 2.40 |
Дундаж | 1.90 | 1.60 | 1.58 | Дундаж | 2.15 | 2.01 | 1.99 |
2.2 Хуучин орон сууцны нийт үнэ(сая.төг), дүүргээр
1 өрөө | 2 өрөө | 3 өрөө | 1 өрөө | 2 өрөө | 3 өрөө | ||
---|---|---|---|---|---|---|---|
Баянгол дүүрэг | Сүхбаатар дүүрэг | ||||||
3-р хороолол | 76.4 | 107.6 | 143.8 | 11-р хороолол | 79.5 | 118.1 | 149.8 |
4-р хороолол | 75.2 | 105.0 | 142.6 | 7-р хороолол | 74.4 | 110.5 | 148.3 |
10-р хороолол | 64.0 | 103.3 | 119.3 | 5-р хороолол | 106.8 | 155.0 | 203.8 |
Төмөр зам | 72.1 | 108.0 | 139.8 | 220-н мянгат | 80 | 134.5 | 201.0 |
6-р бичил хороолол | 65.1 | 94.7 | 110.0 | 50-н мянгат | 80.7 | 111.7 | 145.0 |
Дундаж | 70.6 | 103.7 | 131.1 | Дундаж | 84.3 | 126.0 | 169.6 |
Чингэлтэй дүүрэг | Хан-уул дүүрэг | ||||||
Бага тойруу | 74.5 | 109.7 | 173.5 | 19-р хороолол | 72.5 | 100.0 | 129.3 |
40 мянгат | 75.0 | 100.0 | 157.0 | 120 мянгат | 73.3 | 165.9 | 175.0 |
6-р хороолол | 89.0 | 125.0 | 173.5 | Нисэх | 65.3 | 76.3 | 90.5 |
Дундаж | 79.5 | 111.6 | 168.0 | Дундаж | 59.6 | 114.1 | 131.6 |
Сонгинохайрхан дүүрэг | Баянзүрх дүүрэг | ||||||
1-р хороолол | 79.8 | 99.5 | 135.7 | 15-р хороолол | 70.6 | 100.6 | 129.7 |
21-р хороолол | 51.0 | 82.1 | 112 | 13-р хороолол | 77.7 | 118.0 | 170.8 |
5 шар | 36.0 | 71.8 | 99 | 16-р хороолол | 58.7 | 90.7 | 115.8 |
ХМК | 49.0 | 80 | 99 | 12-р хороолол | 84.3 | 155.9 | 189.5 |
Дундаж | 54.0 | 83.3 | 111.4 | Дундаж | 72.8 | 116.3 | 151.5 |
Үл хөдлөх хөрөнгийн сарын тойм 2014 оны VII-VIII сар
1 өрөө | 2 рөө | 3 өрөө | 1 өрөө | 2 рөө | 3 өрөө | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
2014-VIII | 59.1 | 83.3 | 111.4 | 2014-VIII | 74.3 | 121.6 | 176.3 | ||
СХД | 2014-IX | 54.0 | 80.2 | 108.0 | ЧД | 2014-IX | 79.5 | 111.6 | 168.0 |
Өөрчлөлт | -8.70% | -3.71% | -3.05% | Өөрчлөлт | 7.01% | -8.26% | -4.70% | ||
2014-VIII | 82.0 | 125.4 | 173.5 | 2014-VIII | 70.3 | 107.0 | 135.9 | ||
СБД | 2014-IX | 84.3 | 126.0 | 169.6 | БГД | 2014-IX | 70.6 | 103.7 | 131.1 |
Өөрчлөлт | 2.76% | 0.44% | -2.27% | Өөрчлөлт | 0.37% | -3.06% | -3.55% | ||
2014-VIII | 70.6 | 100.3 | 153.1 | 2014-VIII | 71.5 | 105.4 | 124.9 | ||
БЗД | 2014-IX | 72.8 | 116.3 | 151.5 | ХУД | 2014-IX | 65.3 | 114.1 | 131.6 |
Өөрчлөлт | 3.12% | 15.95% | -1.08% | Өөрчлөлт | -8.70% | 8.22% | 5.37% |
ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЙЛАН
Монголбанкны 8-р сарын тайлангаас харахад 2014 оны 8-р сард нийтдээ 1,689 зээлдэгчид 88.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
Ингэснээр нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн хэмжээ 2.55 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 60,851 болжээ.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь жил тутам нэмэгдсээр байгаа бөгөөд 12.5%-д хүрсэн байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн
8-р сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 10.5 хувь байсан ба 7-р сараас 0.2 нэгж хувиар буурсан бол зээлийн жигнэсэн дундаж хугацаа 15.6 жил байлаа.
Эх сурвалж: Монгол банк
Ойлголт ба тодорхойлолт
Тансаг зэрэглэл гэдэгт дотоод болон гадаад дизайн, хүрээлэн буй орчны дээд зэрэглэлийн шийдэлтэй, эрчим хүчний 2 эх үүсвэр бүхий, гэнэтийн осол аюулгүй байдлын дохиоллын систем болон харуул хамгаалалттай, нэг өрхөд 1.5-аас дээш граж ноогддог 1м²-ын үнэ нь 2,800,000 төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг ойлгоно.
Стандарт сайн зэрэглэл гэдэгт стандартыг хангасан, чанартай хийц бүхий, эрчим хүчний 2 эх үүсвэртэй, 24 цагийн хамгаалалт болон СӨХ-ны үйлчилгээтэй, нэг өрхөд дунджаар 1 граж ноогддог, 150 м² -аас бага талбай бүхий, 1м²-ын үнэ нь 1,800,000-2,800,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг ойлгоно.
Стандарт зэрэглэл гэдэгт стандартыг хангасан, 80м² хүртэл талбай бүхий, эрчим хүчний 1 эх үүсвэртэй, 1м²-ын үнэ нь 1,800,000 төгрөгөөс доош үнэ бүхий орон сууцыг ойлгоно.
Хэрэв та энэхүү судалгаанаас иш татах, хэвлэн нийтлэх зорилгоор тоо мэдээллийг ашиглах бол заавал эх сурвалжаа дурьдана уу.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.master.mn