Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Доллар хэр удаан хаанчлах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 12
iKon.MN

Олон хүмүүс өнөөдөр дэлхийн нөөцийн гол валютыг Америк Доллар байсаар байна гэж итгэдэг.

Гэхдээ түүхээс харвал тийм биш ажээ. Саяхан Doubleline Capital хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч Жефф Гундлак нэгэн илтгэлдээ дэлхийн нөөцийн валютын түүхийг өгүүлж, Америк долларын ноёрхол төгсөх цаг ойртож байгааг харуулжээ.

1450 оноос буюу Сэргэн мандалтын үеэс эхлээд дэлхий нийтийн гол нөөцийн валют юу байсныг харуулсан байна.

Энэ графикаас харвал мөнхийн хаанчлал гэж байдаггүй ажээ.

Гол асуудал нь дэлхийн эдийн засаг маш их динамик хөдөлгөөнтэй бөгөөд зах зээлийн эзлэмж хувьсан өөрчлөгдөж байдаг.

Өнөөдөр яагаад АНУ-ын доллар голлож байгаа вэ гэвэл дэлхийн худалдаанд АНУ гол байр суурьтай байна гэсэн үг.

АНУ дэлхий нийтийн үйлдвэрлэлийн 22 хувийг гүйцэтгэж байна. Гэхдээ энэ тоо жилээс жилд бусад зах зээлүүдэд шилжиж байна.

Магадгүй хэдхэн жилийн дараагаас дэлхийд Юаний эсвэл Еврогийн хаанчлал эхлэх бололтой.

 

Эх сурвалж: pragcap.com