Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүүхдийг ЗОДОЖ шийтгэх хэрэггүй

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 1
iKon.MN

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр өчигдөр тохиолоо.

Манай улс энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачлагаар тэмдэглэж Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг уламжлалтай. 

Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийг зодож шийтгэхийг хориглохыг дэмжсэн олон нийтийн гарын үсэг цуглуулах, хүүхдүүдийн циркийн үзүүлбэр, эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зөвлөгөө, мэдээллүүд, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болсон юм.

Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодож, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг юм. 

Хүүхэд зодуулж загнуулснаараа сайн хүн болдоггүй. Харин ч аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй, бусдыг дарамтлагч болж хувирдаг. Үүнийг сэтгэл зүйчид, олон тооны судалгаагаар нотолсон. 

Бусдын үгийг сонсдог, ярилцаж чаддаг, эерэг хандлагатай, хариуцлагатай нэгэн болгохын төлөө насанд хүрэгчид бид хүүхдийг өөрийн үйлдлээр үлгэрлэн чиглүүлэх учиртай.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21