Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, бий болсноос хойш банкны салбарт өрнөсөн үйл явдлуудын он цагийн хэлхээс

ikon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

"Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30-н жилийн ойн мэнд дэвшүүлье!"

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжин орох цаг үетэй зэрэгцэн банкны салбарт томоохон өөрчлөлт өрнөсөн. 1924-1991 оны хугацаанд санхүүгийн зуучлал, санхүүгийн системийн хөгжлийг Улсын банк дангаар тодорхойлж байсан бол 1991 оноос хойш банкны 2 шатлалт тогтолцоо үүсэж, эрчимтэй хөгжиж байна.

Улсын Бага хурлаас 1991 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын банкны хуулийг баталж, 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлснээр Монголбанкийг Улсын Банкны Ерөнхий Хорооны суурин дээр байгуулж, шинэ удирдлагыг нь томилсноор Төв банк, арилжааны банк гэсэн 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж бий болов.

Гэхдээ арилжааны банкууд банкны 2 шатлалт тогтолцоо хуульчлагдаж, бүрэлдэн бий болохоос ч өмнө байгуулагдан, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Өдгөө банкны салбар нь арилжааны 11- н банк, улс орон даяар 1500 орчим салбар, нэгж, 16 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хөгжилд тэмүүлсэн өнгөрсөн 30-н жилийн хугацаанд банкны салбар нь үйлчилгээ, технологийн чиглэлд анхдагч байж, олон улсын түвшинд хүрч, Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудын нэг болжээ.

Он цагийн хэлхээс (1990 - 2021 он)