Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Спортын онцлох уралдаан тэмцээн: 2019

З.Санжаа, iKon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
ДАКАР 2019

2019.01.07-17 хооронд Перу улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдана.

137 мотоцикл, 26 дөрвөн дугуйт (quad), 97 автомашин, 33 SXS (side by side), 41 ачааны машин 10 өдрийн турш нийт 5000км зам туулах 41 дэх удаагийн ДАКАР уралдаан бүхэлдээ зөвхөн Перу улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 541 тамирчин хурд хүчээ сорино. Мөн уралдааны 70 хувь нь элсэн дээр явагдахыг онцолж байна. 

 
2019.01.07-17
Гандболын ДАШТ

26 дахь удаагийн Гандболын ДАШТ 2019.01.10-27 хооронд Дани, Герман улсуудад зохиогдоно.

Анх удаагаа хоёр улс хамтран зохион байгуулж буйгаараа онцлог байна.

 
2019.01.10-27
СҮМО: 1-р сарын башё

Японы мэргэжлийн сүмогийн 1-р сарын башё 2019.01.13-27 хооронд Токио хотод явагдана.

Энэ удаагийн башёд аварга цолтой бөхчүүд бэртэл гэмтэлгүй, бүгдээрээ зодоглох банцуке гарсан байна. Хакухо-метр үргэлжилсээр... 

 
2019.01.13-27
Австралийн нээлттэй тэмцээн

Талбайн теннисний Австралийн их дуулга 107 дахь удаагийн олон улсын тэмцээн 2019.01.14-27 хооронд Мэлбурн хотод зохиогдоно.

 
2019.01.14-27
Н.Төгсцогтын чухал тулаан

Мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогтын хувьд маш хариуцлагатай тулаан 2019.01.26-нд болох гэж байна. Энэ удаагийн тулаанд ялалт байгуулбал цаашаагаа Дэлхийн аваргын төлөө тулалдах боломжтой болно. 

 
2019.01.26
Super Bowl LIII

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн аваргын төлөөх тоглолт 2019.02.03-нд болно.

 
2019.02.03
Цагаан сарын барилдаан

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан уламжлал ёсоор битүүний өдөр зохион байгуулагдана. 

 
2019.02.04
Уулын цанын ДАШТ

Уулын цанын (Alpine ski) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019.02.05-17 хооронд Super-G, Slalom, Giant slalom, Downhill төрлүүдээр Шведэд зохиогдоно. 

 
2019.02.05-17
NBA All-Star

Америкийн сагсан бөмбөгийн үндэсний лигийн 68 дахь удаагийн бүх оддын тоглолт 2019.02.15-17 хооронд Шарлотт хотод зохиогдоно. 

2019.02.15 - Алдартнууд болон Шинэ залуу, өсч буй оддын тоглолт
2019.02.16 - Ур чадварын тэмцээн, 3 онооны шидэлтийн тэмцээн, Цагираган дээрээс довтлох үзүүлбэр
2019.02.17 - Бүх оддын тоглолт

 
2019.02.15-17
Өвлийн спортын универсад наадам

Өвлийн спортын универсад наадам ОХУ-ын Красноярск хотод 2019.03.02-12 хооронд явагдана. 50 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрлөөр өрсөлдөнө.

 
2019.03.02-12
Токиогийн марафон

Токиогийн марафон дэлхийн томоохон марафонуудын нэг нь бөгөөд ~38,000 хүн оролцох боломжтой. 

Марафон 2019.03.03 -нд Япон нийслэл Токиод зохиогдоно. 

 
2019.03.03
Биатлоны ДАШТ

Биатлоны ДАШТ Шведэд 2019.03.07-17 хооронд зохиогдоно.

 
2019.03.07-17
СҮМО: 3-р сарын башё

Японы мэргэжлийн сүмогийн 3-р сарын башё 2019.03.10-24 хооронд Осака хотод явагдана.

 
2019.03.10-24
Кёрлингийн ДАШТ

Кёрлингийн эмэгтэйчүүдийн ДАШТ 2019.03.16-24 хооронд Дани улсад зохиогдоно. Зохион байгуулагч орны багаас гадна Европын 8 баг Герман, Латви, ОХУ, Шотланд, Швед, Швейцар оролцох бол Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Хойд Америкаас АНУ, Канадын багууд оролцох аж. 

 

Харин эрэгтэйчүүдийн ДАШТ 2019.03.30-04.07 хооронд Канад улсад зохиогдоно. Хойд Америкаас Канад, Ану Европоос Швед, Шотланд, Итали, Норвеги, Герман, Швейцар, ОХУ, Ази тивээс Хятад, Японы багууд оролцоно.

2019.03.16-24
F1 шинэ улирлын нээлтийн гараа

Formula 1 уралдааны шинэ улирлын нээлт Австралийн гараа 2019.03.17-нд Мэлбурнд зохиогдоно. 

 
2019.03.17
Уран гулгалтын ДАШТ

Уран гулгалтын ДАШТ 2019.03.18-24 хооронд Японд болно.

 
2019.03.18-24
F1 Бахрейний гараа

Формула 1 уралдааны Бахрейний гараа 2019.03.31 -нд болно.

 
2019.03.31
"The Grand National" хурдан морины уралдаан

Хурдан морины The Grand National уралдаан 2019.04.04-06 хооронд Англи улсад зохиогдоно.

 
2019.04.04-06
Гольфийн мастеруудын тэмцээн

Мэргэжлийн гольфийн дөрвөн том тэмцээн уралдааны нэг Masters Tournament 2019.04.11-14 хооронд АНУ-д зохиогдоно.

 
2019.04.11-14
Энтони Жошуа Vs. ...?

2019.04.13-нд Уимблид мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Энтони Жошуа хэнтэй тулах вэ? Тайсон Фюри? Дионтэй Вилдер?

 
2019.04.13
F1 Шанхайн гараа

Formula 1 уралдааны Хятадын гараа 2019.04.14-нд Шанхайдд зохиогдоно. 

 
2019.04.14
Бостоны Марафон

 АНУ-Бостоны марафон 2019.04.15-нд зохиогдоно. ~30,000 гаруй хүн оролцох боломжтой.

 
2019.04.15
Снүкер бильярдын ДАШТ

Снүкер бильярдын ДАШТ 2019.04.20-05.06 хооронд Англид зохиогдоно. Нийт шагналын сан: 2.2 сая фунт стерлинг.

 
2019.04.20-05.06
Ширээний теннисний ДАШТ

Ширээний теннисний ДАШТ 2019.04.21-28 хооронд Унгарын Будапешт хотод зохиогдоно.

 
2019.04.21-28
F1 Азербайжаны гараа

Формула 1 уралдааны Азербайжаны гараа 2019.04.28 -нд болно.

 
2019.04.28
Лондоны Марафон

Англи-Лондоны марафон 2019.04.28-нд зохиогдоно. ~40,000 гаруй хүн оролцох боломжтой.

 
2019.04.28
"Kentucky Derby" хурдан морины уралдаан

Хурдан морины Kentucky Derby өндөр чансаатай гол уралдаануудын нэг 2019.05.02-нд АНУ-д зохиогдоно.

 
2019.05.02
Хоккейн ДАШТ

Хоккейн ДАШТ 2019.05.10-26 хооронд Словак улсад зохиогдоно. 

 
2019.05.10-26
F1 Испанийн гараа

F1 Испанийн гараа 2019.05.12 -нд болно.

 
2019.05.12
СҮМО: 5-р сарын башё

Японы мэргэжлийн сүмогийн 5-р сарын башё 2019.05.12-26 хооронд Токио хотод явагдана.

 
2019.05.12-26
PGA Championship

Мэргэжлийн гольфийн дөрвөн том тэмцээний нэг PGA (The Professional Golfers' Association) Championship 2019.05.16-19 хооронд АНУ, Нью-Иоркд зохиогдоно.

 
2019.05.16-19
FA Cup финалын тоглолт

Английн холбооны цомын (FA Cup) аваргын төлөөх тоглолт 2019.05.18-нд Лондоны Уимбли цэнгэлдэх хүрээлэнд болно. 

 
2019.05.18
F1 Монакогийн гараа

F1 Монакогийн гараа 2019.05.26 -нд.

 
2019.05.26
Францын нээлттэй тэмцээн

Талбайн теннисний Францын их дуулга 122 дахь удаагийн олон улсын тэмцээн 2019.05.26-06.09 хооронд Парист зохиогдоно.

 
2019.05.26-06.09
NBA финалын цуврал

NBA 2018-2019 оны улирлын аваргын төлөөх цуврал тоглолтууд 2019.05.30 -нд эхэлнэ.

 
2019.05.30
Stanley Cup финалын цуврал

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн (NHL) аваргын төлөөх (Stanley Cup) цуврал тоглолтууд 2019 оны 6 сарын эхээр явагдана. 

 
2019.06...
UEFA финалын тоглолт

Аваргуудын лигийн (UEFA Champions league) финалын тоглолт Испанийн Мадрид хотод (Улаанбаатарын цагаар 2019.06.02 -ны 03:00 цагт) зохиогдоно. 

 
2019.06.02
F1 Канадын гараа

F1 Канадын гараа 2019.06.09-нд болно.

 
2019.06.09
US Open

Мэргэжлийн голфийн дөрвөн том тэмцээний нэг US Open 2019.06.13-16 хооронд АНУ, Калифорнид болно.

 
2019.06.13-16
Copa America

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн "Copa America" 2019.06.14-07.07 хооронд Бразилд болно.

 
2019.06.14-07.07
24 цагийн Le Mans уралдаан

24 цаг хөдөлгүүрээ унтраахгүй уралддаг Le Mans 87 дахь удаагийн уралдаан 2019.06.15-16 хооронд Францад зохиогдоно. хэдийнээ алдартай болжээ. Тэртээ 1923 оноос анхны уралдаанаа хийж эхэлсэн нь өдгөө машины хүчин чадал, найдвартай байдлыг жолоочтой хамтад нь шалгадаг хамгийн хүнд уралдааны нэг болсон байна.

 
2019.06.15-16
F1 Францын гараа

F1 Францын гараа 2019.06.23-нд.

 
2019.06.23
Элсний волейболын ДАШТ

Элсний волейболын эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ДАШТ Германы Ханбург хотод 2019.06.28-07.07 хооронд зохиогдоно.

 
2019.06.28-07.07
F1 Австрийн гараа

F1 Австрийн гараа 2019.06.30-нд.

 
2019.06.30
Монгол наадам

Монгол түмний их баяр цэнгэл наадам уламжлал ёсоор үндэсний спорт, соёлын арга хэмжээнүүдээр явагдана.

 
2019.07-10-13
Уимблдоны их дуулга

Талбайн теннисний Уимблдоны их дуулга тэмцээн 2019.07.01-14 хооронд Лондонд зохион байгуулагдана.

 
2019.07.01-14
Зуны Универсад наадам

30 дахь удаагийн Зуны Универсад наадам 2019.07.03-14 хооронд Италийн Наполид зохиогдоно.

 
2019.07.03-14
Тур де Франс уралдаан

Мэргэжлийн дугуйн Тур де Франс уралдаан 2019.07.06 -нд Бельгийн Бруселээс эхэлж Францын хотуудаар үргэлжилсээр 2019.07.28 -нд Парист барианд орно. 

 
2019.07.06-28
СҮМО: 7-р сарын башё

Японы мэргэжлийн сүмогийн 7-р сарын башё 2019.07.07-21 хооронд Нагояад болно.

 
2019.07.07-21
Усан спортын ДАШТ

18 дахь удаагийн усан спортын ДАШТ 2019.07.12-28 хооронд БНСУ-ын Гванжу хотод зохиогдоно. 

 
2019.07.12-28
F1 Их Британийн гараа

F1 Их Британийн гараа 2019.07.14-нд

 
2019.07.14
Open Championship

Мэргэжлийн гольфийн дөрвөн том тэмцээний нэг Британийн нээлттэй тэмцээн (The Open Championship) 2019.07.18-21 хооронд Умард Ирландад зохиогдоно.

 

 

2019.07.18-21
F1 Германы гараа

F1 Германы гараа 2019.07.28-нд.

 
2019.07.28
F1 Унгарын гараа

F1 Унгарын гараа 2019.08.04-нд.

 
2019.08.04
Цагдаа, галын спортын их наадам

Хоёр жилд нэг удаа зохиогддог Дэлхийн Цагдаа болон галын албаны спортын 18 дахь удаагийн их наадам 2019.08.08-18 хооронд Хятадын Ченду хотод болно.

 
2019.08.08-18
Жүдогийн ДАШТ

Жүдогийн ДАШТ 2019.08.25-09.01 хооронд Японы Токиод зохиогдоно.

 
2019.08.25-09.01
Америкийн нээлттэй тэмцээн

Талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээн 2019.08.26-09.09 хооронд Нью-Иоркд болно. Залуухан Наоми Осака өнгөрсөн жилийн тэмцээнд Серенаг буулгаж авсан бол энэ жил ямар сонин содон зүйл хүлээж байгаа бол...

 
2019.08.26-09.09
Сагсан бөмбөгийн ДАШТ

Сагсан бөмбөгийн ДАШТ 2019.08.31-09.15 хооронд БНХАУ-д зохиогдоно.

 
2019.08.31-09.15
F1 Белгийн гараа

F1 Белгийн гараа SPA 2019.09.01-нд.

 
2019.09.01
Боксын ДАШТ

Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ (AIBA) 2019.09.07-21 хооронд ОХУ-ын Сочид болно. 

 
2019.09.07-21
F1 Италийн гараа

F1 Италийн гараа 2019.09.08-нд.

 
2019.09.08
СҮМО: 9-р сарын башё

Японы мэргэжлийн сүмогийн 9-р сарын башё 2019.09.08-22 хооронд Токиод болно.

 
2019.09.08-22
Гар бөмбөгийн ДАШТ

Гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ 2019.09.14-29 хооронд, эрэгтэйчүүдийнх 2019.10.01-15 хооронд тус тус Японд болно.

 
2019.09.14-10.15
Бөхийн ДАШТ

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ 2019.09.14-22 хооронд Казахстаны Астанад зохиогдоно.

 
2019.09.14-22
Хүндийг өргөлтийн ДАШТ

Хүндийг өргөлтийн ДАШТ 2019.09.16-25 хооронд Тайландын Паттаяад зохиогдоно.

 
2019.09.16-25
F1 Сингапурын гараа

F1 Сингапурын гараа 2019.09.22-нд.

 
2019.09.22
Хөнгөн атлетикийн ДАШТ

Хөнгөн атлетикийн (IAAF) ДАШТ 2019.09.28-10.06 хооронд Катарын Дохад зохиогдоно.

 
2019.09.28-10.06
Гимнастикийн ДАШТ

Гимнастикийн ДАШТ 2019.10.04-13 хооронд Германы Штутгартад зохиогдоно.

 
2019.10.04-13
F1 Японы гараа

F1 Японы гараа 2019.10.13-нд.

 
2019.10.13
Дэлхийн Армийн спортын наадам

7 дахь удаагийн Дэлхийн Армийн Спортын зуны наадам (4 жилд нэг удаа болдог) 2019.10.18-27 хооронд урд хөршид зохиогдоно. 

 
2019.10.18-27
F1 Мексикийн гараа

F1 Мексикийн гараа 2019.10.27-нд.

 
2019.10.27
F1 Оросын гараа

F1 Оросын гараа 2019.10.29-нд.

 
2019.10.29
F1 Америкийн гараа

F1 Америкийн гараа 2019.11.03-нд.

 
2019.11.03
"Melbourne Cup" хурдан морины уралдаан

Хурдан морины Melbourne Cup өндөр чансаатай гол уралдаануудын нэг 2019.11.05-нд Австралид зохиогдоно.

 
2019.11.05
СҮМО: 11-р сарын башё

Японы мэргэжлийн сүмогийн 11-р сарын башё 2019.11.10-24 хооронд Фукуокад болно.

 
2019.11.10-24
F1 Бразилийн гараа

F1 Бразилийн гараа 2019.11.17-нд.

 
2019.11.17
Улс тунхагласны баярын барилдаан

Улс тунхагласны баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2019.11.26-нд.

 
www.mpa.mn
2019.11.26
F1 Абу Дабигийн

F1 Абу Дабигийн гараа 2019.12.01-нд.

 
2019.12.01
Ерөнхийлөгчийн цом

Үндэсний эрх чөлөөний баярт зориулсан Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан 2019.12.29-нд болно.

 
2019.12.29