Индэр    
2014 оны 5 сарын 21
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Мари Амано: Би Монголын эдийн засаг хэр зэрэг хар болохыг хэлж мэдэхгүй

Зураг
Азийн Бүтээмжийн байгууллагын нарийн бичгийн дарга Мари Аманов

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Азийн Бүтээмжийн байгууллагын нарийн бичгийн дарга Мари Аманов урьж ярилцсан юм.

Оройн мэнд, энэ таны Монгол Улс дахь анхны айлчлал уу?

Тийм ээ, анхных.

-Та олон жил Японы Элчин сайдаар болон хэд хэдэн чухал байгууллагад ажиллаж байсан. Одоо Азийн Бүтээмжийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байгаа. Яагаад энд ажиллах болсон бэ?

-Нэлээд урт түүх болно. Эхлээд өөрийн замналын талаар ярья. Би Токиогийн их сургуулийг төгссөний дараа Японы Гадаад хэргийн яаманд дипломатчаар орсон. Тэнд би 40 гаруй жилийн турш мэргэжлийн дипломатчаар ажилласан. Яагаад Гадаад хэргийн яаманд ажиллах болсон бэ гэвэл манай ах намайг орохоос нэг жилийн өмнө тэнд орсон байсан. Надад ахынхаа ажил хэргийг дагах нь илүү амар байлаа.

-Танай ах одоо ч тэндээ ажиллаж байгаа юу?

-Ах тэтгэвэртээ гараад Олон улсын Атомын эрчим хүчний агентлагт ерөнхий захирлаар ажиллах болсон.

-Та хоёр хоёулаа дипломатч, дарга. Та мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (OECD) ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, “Зэвсэглэлгүй болгох хурал”-д оролцож байсан...

-Би Япон улсын Элчин сайдын хувьд “Зэвсэглэлгүй болгох хурал”-д оролцож байлаа.

-Миний ойлгож байгаагаар таны ах Японы Элчин сайдуудын гүйцэтгэж чадах олон улсын дипломат ажлуудаараа маш өндөр амжилт олжээ.

-Тийм ээ. Тэр Японы Элчин сайдаар ажиллаж байхдаа маш их туршлага хуримтлуулсан. Венад нэг олон улсын хурал болсон юм. Энэ хуралд Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн ажилтнууд оролцсон. Дөрвөн жилийн өмнөх энэ хурлаар манай ах Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирлаар сонгогдсон.

-Та одоо ажиллаж байгаа Азийн Бүтээмжийн байгууллагын талаар танилцуулаач.

-Манайх 1961 онд байгуулагдсан олон улсын маш жижиг байгууллага. Манай төв байр Токио хотод байдаг. Энэ байгууллага нь 20 гишүүн улсаас бүрддэг. Үүнд мэдээж Монгол Улс багтана. Монгол Улс 1992 оны дөрөвдүгээр сард манай байгууллагад нэгдсэн. 1961 онд байгуулагдсан шалтгаан нь Японы эдийн засаг эргэж сэргэсэнтэй холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1950-иад онд бид эдийн засгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон ч эдийн засгаа сэргээн босгож хүчирхэг болж чадсан. 1960-аад оны эхээр Японыг олон улсад хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ингээд бид дахин олон улсын тавцанд нэрээ гаргаж ирсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал маш сайн байсан. Яагаад гэвэл АНУ-ын зүгээс Японы зах зээлд хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлсэн. Үүнээс хойш бид нэлээд амжилттай явсан. Ингээд бид яагаад энэ бүхнийг Азийн бусад орнуудад нэвтрүүлж болохгүй юм бэ гэж бодсон. Бид ямар нэгэн улс орноос эдийн засгийн тусламж авах бус, харин байгууллага бий болгох хэрэгтэй гэж үзсэн. Манай байгууллагын гишүүн орон бүр адил тэгш эрхтэй. Манай олон улсын байгууллага нь Азийн улс орнууд хоорондоо туршлага солилцож, бие биеэсээ суралцахад чиглэсэн юм. Миний бодлоор одоо бүх зүйл яг миний хүсч хүлээж байснаар өрнөж байна. Азийн Бүтээмжийн байгууллага нь 70 гаруй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээрийн дийлэнх нь сургалтын хөтөлбөр. Манай гишүүн улс орон бүр баг бүрдүүлж илүү нарийн зохион байгуулалттайгаар өөр өөр салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, аж үйлдвэрийн салбараас эхлээд хөдөө аж ахуй, үйлчилгээ, бизнес, олон нийтийн салбар гэх мэт. Энэ бүхнээс хамгийн чухал нь бүтээмж. Яагаад гэвэл манай байгууллага Азийн улс орнуудын нийгэм, эдийн засагт бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой.

-Та нийтийн үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж ярьсан нь анхаарал татлаа. Миний бодлоор энэ бол Монгол Улсад тулгараад байгаа асуудал.

-Тийм ээ. Бид ямар ч асуудлыг шийдэж чадна. Бид Үндэсний бүтээмжийн байгууллагаар дамжуулан ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл бид хэтэрхий жижиг. Гэхдээ бид хүмүүсийг сургах тал дээр шууд харилцан ажилладаг.

-Та тэгэхээр сурагчаар ажилладаг гэсэн үг үү?

-Яг тийм. Бид сургагчдыг сургах хөтөлбөрийг явуулж төлбөрийг нь төлдөг. Энэ сургагч нар нь сургалтад суусныхаа дараа өөрийн улс оронд очиж адил төрлийн сургалтыг бусад хүмүүст явуулдаг.

-Ойлголоо. Миний гарт танай байгууллагаас гаршсан бүтээмжийн тухай ном байна. Энэ номыг харсандаа би баяртай байна. Улс орон бүрийн нэг цагийн бүтээмжийг дээшлүүлэхэд та бүхэн анхаарна гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ бол анхаарах зүйл.

-Энд нэг сонирхолтой баримт байна. Монгол ажилчин болон япон ажилчныг хооронд нь харьцуулахад нэлээд ялгаатай, сонирхолтой баримт гарч иржээ. Ингэж бүтээмжийн түвшинг харьцуулсны гол зорилго нь юу вэ?

-Энэ бол манай зүгээс гаргасан хэвлэлийн нэг. Мөн бид сэтгүүлүүд ч эрхлэн гаргадаг. Яагаад гэвэл олон улсын бусад байгууллагууд, бүтээмжийг харьцуулсан харьцуулалтыг Азийн орнуудын дунд хийж байгаагүй. Та энэ харьцуулалтын талаар Монгол, Япон гэх мэт бусад улсын талаар жишээ авч хэлсэн. Гэхдээ эндээс Япон улс бүтээмжийн хувьд маш өндөр түвшинд хүрсэн, бусад улс орон ард нь явж байна гэж хэлж болохгүй. Энэ нь салбар тус бүрээс шалтгаалдаг. Мөн бүтээмжийг хэрхэн хэмжихээс хамаарна. Өөр нэг зүйл гэвэл бид яагаад бие биеэсээ суралцаж илүү их чадамжийг бий болгож болохгүй гэж. Гэвч Япон улс зарим салбарт тэргүүлэхээ больж байгаа нь харамсалтай.

-Та Төгс байдлын төв буюу Center of Excellence гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Энэ хөтөлбөрийнхөө талаар танилцуулна уу?

-Center of Excellence нь хоёр жилийн хугацаанд гишүүн улс орнуудаа олон талбарт тодорхойлох хөтөлбөр юм. Энэ хоёр жилийн хугацаанд тухайн улс орон нь тухайн салбартаа манлайлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, ногоон хөгжлийн хувьд гишүүн улс орнуудаа харж байгаад энэ салбарт тэргүүлэгч орныг тодорхойлсон. Хятад энэ байранд хоёр жил байсан. Одоо Тайвань энэ тал дээр тэргүүлж байна. Тайванийн тавьсан ногоон хөгжлийн зорилго нь Center of excellence-д тэргүүлэхэд хүргэж байгаа юм. Ногоон хөгжил бол үүний нэг жишээ.

-Энэ сэдэв маш түгээмэл болсон. Монголын хувьд бид ногоон эдийн засгийн талаар ярилцаж байна.

-Тийм, энэ бол яг адил зүйл.

-Зарим хүн бид бүхэлдээ хар эдийн засагтай гэж хэлдэг. Өнгөөр нь ингэж нэрлэж байна. Бид хар эдийн засагтай ч бид ногоон эдийн засаг руу шилжих болно. Чухамдаа хэр зэрэг ногоон байх нь, өнгө нь бүтээмжийг хэмжих нэг зүйл болох уу?

-Бид цөлийн өнгөний талаар яриагүй байна. Би Монголын эдийн засаг хэр зэрэг хар болохыг хэлж мэдэхгүй. Магадгүй олон хүний төсөөлдгөөс илүү ногоон байж болох юм. Ногоон өнгө нь эдийн засгийг хийсвэр болгодог. Миний бодлоор бид зарим салбарт ногоон байж болно. Жишээлбэл шинэ үйлдвэрлэлийг бий болгох, эсвэл шинэ ногоон технологи бий болгох гэх мэт. Миний бодлоор ногоон гэдэг нь байгаль экологийг бага сүйтгэх, аль болох сүйтгэхгүй байхыг хэлнэ. Мөн одоо байгаа үйлдвэрлэлийн үйл явцыг ногоон болгож болно. Байгаль орчинд илүү ээлтэй болгоно гэсэн үг. Энэ бүхний тусламжтай бид одоо байгаа эдийн засгийг дэмжиж илүү ногоон болгох боломжтой юм.

-Та аль улсад Элчин сайдаар ажиллаж байсан бэ?

-Оксфордод сурахаар очсоноос хойш бараг 45 жил өнгөрсөн байна. Тэнд суралцсаны дараа би Швейцарьт Элчин сайдаар томилогдож байсан.

-Та бас Хьюстонд ерөнхий консулаар ажиллаж байсан.

-Тийм. Би дараа нь Кэдо гэх олон улсын байгууллагад ажиллахаар болж Нью-Иорк руу нүүсэн.

-Энэ ямар байгууллага юм бэ?

-Korean peninsula energy development organization буюу Солонгосын хойгийн эрчим хүчний хөгжлийн байгууллага. Америк, Өмнөд Солонгос, Японы санаачилгаар байгуулагдсан. Дараа нь Европын холбоо нэгдсэн. Энэ байгууллага нь хоёр цөмийн реактор байгуулж Хойд Солонгосын гадна, дотор талд энх тайвныг тогтоох зорилготой байгуулагдсан. Хойд Солонгос хариуд нь бүх цөмийн хөтөлбөрүүдээ зогсооно гэж амласан. Нэлээн хэдэн жил өнгөрсөн ч Хойд Солонгосын талаас амлалтаа биелүүлээгүй. Иймд бид 2009 онд төслийг бүрэн зогсооход хүрсэн.

-Сүүлийн үед Япон, Хятад болон Япон-Солонгосын хоорондын харилцаа түгшүүртэй байна. Ийм асуудлууд өмнө нь ч гэсэн тулгарч байсан. Гэхдээ яагаад улам бүр түгшүүртэй болоод байна вэ?

-Мэдэхгүй юм. Энэ бол улс төрийн маш том асуудал. Хувийн зүгээс дүгнэж хэлэхэд Хятадын эдийн засаг маш хурдацтай өсч хөгжлийн маш өндөр түвшинд хүрч байна. Одоогоор Хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа. Хятадын нийт төсвийн тодорхой хувь нь зэвсэгт хүчинд зориулагддаг. Одоо Хятад илүү олон хүнтэй илүү хүчирхэг армитай болсон. Тэд хүчирхэг. Тэдэнд цэргийн хүчээ зузаатгахгүй байх шалтгаан байхгүй. Тэд Номхон далайд ноёрхлоо тогтоохоор хичээж байна. Хэрэв ийм зүйл болвол маш хүчтэй зөрчил үүсэх болно. Энэ хүчээрээ тэд маш их нөлөөг тухайн газар нутагт тогтооно. Энэ асуудлыг гаргахгүй байя гэвэл бүх талыг тэнцвэртэйбайлгах бодлого барих хэрэгтэй.

-Үнэхээр сайхан тайлбарлалаа. Баярлалаа. Таны ажлын замналын талаар эргэн ярилцья. Нэлээн том байгууллага болох Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын (OECD) гишүүний хувьд ямар улс тус байгууллагын гишүүн байж болох, гишүүн болсноор ямар давуу талтайг тайлбарлаж өгнө үү.

-Дахиад урт түүх ярих болох нь. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага АНУ-аас өгсөн тусламжийн санг бүх Баруун Европын орнуудад нийлүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Анхандаа Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ОЕС) гэсэн нэртэй байсан. Дараа нь энэ байгууллага дэлхий дахинд хүрээгээ тэлж 1960-аад онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) нэртэй болсон. Үүнээс хойш Европоос гадна орших улс орнууд энэ байгууллагад нэгдэх болсон. Намайг ажиллаж байхад гучин гишүүн улстай байсан. Үүнээс хойш гурваас дөрвөн орон нэмэгдсэн. Намайг тус байгууллагаас явснаас хойш гишүүнчлэл нь хүрээгээ тэлсээр байгаа ч Зүүн Европын орнууд нэмэгдсэн байх. Латин Америкийн орнуудаас Колумб зэрэг улс орсон. Гишүүн болоход тавих ямар нэгэн онцгой шалгуур, тодорхойлолт байхгүй. Японы хувьд гэвэл 1964 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болсон. Энэ байгууллагын хүлээн зөвшөөрсөн олон дүрэм журам байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болохыг хүсч байгаа нэр дэвшигчид хэд хэдэн төрлийн төлбөр төлөх хэрэгтэй болдог. Эдгээр нь олон янз. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болоход Японд тулгарч байсан нэг асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтыг хянах байсан. Бид ямар нэг хориг битгий тавиач гэж хүссэн. Миний санаж байгаагаар Японы зүгээс дөрвөн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг харгалзаж үзэхгүй байхыг хүссэн. Тэдний талаас манай хүсэлтийг ийнхүү» харгалзан үзсэн. Нэр дэвшигч улс орон нэлээн урт хугацаанд үргэлжилдэг хэлэлцүүлэгт оролцдог. Одоогоор ОХУ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болохоор хөөцөлдөж байна. Тэд ОХУ-тай бараг таван жил хэлэлцсэн. Зөвхөн гадны хөрөнгө оруулалт бус бусад салбарт ч ийм зүйл гардаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дотроо олон хороотой. Энэ хэлэлцээрийн дараа консул хүлээн зөвшөөрснөөр тухайн улс энэ байгууллагын гишүүн болдог.

-Би нэг асуулт асуумаар байна. Тухайлбал Чилийг жишээ болгон авъя. Их дээд сургуулиуд, дээд боловсролын байгууллагуудад нь тусгай хичээлийн хөтөлбөр гэж байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс ямар шаардлага тавьдаг вэ. Төгсөлтийн дипломыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бусад орнууд хүлээн зөвшөөрдөг үү. Хэрэв ийм стандарт байдаг бол магадгүй боловсролын салбар дахь шаардлага, дэд бүтцийн салбарын шаардлага зэрэг нь Монгол шиг улсуудад сайн тус болж чадах болов уу?

-Их сургуулийн дипломын талаар сайн мэдэхгүй юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад стандарт гэж байдаг. Бүх гишүүн улс орнууд үүнийг дагадаг. Энэ байгууллагад ямар нэг торгууль, шийтгэл гэж байхгүй. Үүгээрээ бусад журам, олон улсын гэрээнээс өөр. Ямар нэг улс тухайн стандартыг хангаж чадахгүй бол дахин нарийвчлан авч үздэг. Бүх бодлогын хүрээнд тодорхой хугацаатайгаар авч үздэг. Татварын бодлогыг, соёлын бодлогыг дахиж авч үзэх гэх мэт.

-Сүүлийн үед Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болохоор төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь монголчуудад Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай хэрхэн яаж ажиллах талаар дохио өгч байгаа юм.

-Сонирхолтой мэдээлэл байна. Хяналт шалгалтын үр дүнгээс харахад олон зөвлөгөө өгсөн байдаг. Энэ хяналт нь тухайн улс орнууддаа маш их хэрэг болдог. Энэ зөвлөгөө нь маш урт. Дөч тавин зүйлтэй байх нь ч бий. Гэвч үүнээс болж муудах зүйл байхгүй.

-Асуух нэг зүйл байна. Самурай гэдэг үгийг ойлгомжтой тайлбарлаж өгөөч. Самурайн философи өнөө цагт япончуудад хэр чухал вэ?

-Та самурай гэж урт, богино сэлэм барьсан хүнийг дүрсэлж байгаа байх. Энэ бол самурайг зөвхөн харагдах байдлаас нь дүрслэн хэлж байгаа хэрэг. Самурайн дүрэм бол Засгийн газрын дүрэм байсан. Бидэнд төвийн Засгийн газар бий. Мөн орон нутгийн засаг захиргаа гэж бий. Орон нутгийн захиргаанд бараг 100 гаруй хүмүүс байдаг. Тэд хуулиа мэддэг, тэд бүс нутгийн засаг захиргаа буюу самурайг дэмждэг. Бидэнд захиргаадалтын түүх бий. Тэд бол самурайчууд. Эдгээрийн нэг ялгаа нь цэргүүд, генералууд, офицеруудаас бүрддэг. Тэд иргэд болон армид хүч өгдөг. Энэ л ганц ялгаа нь.

Зураг