Индэр    
2014 оны 3 сарын 11
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Пилар Торрес: Бизнесээ илүү үр бүтээлтэй, ашигтай, орчин үеийн болго

Microsoft компанийн Төв болон Зүүн Европ дахь
шинэ зах зээл хариуцсан ерөнхий менежер Пилар Торрес

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Microsoft компанийн Төв болон Зүүн Европ дахь шинэ зах зээл хариуцсан ерөнхий менежер Пилар Торресыг урьж ярилцлаа.

Тэрбээр тус компанийн Беларусь, Хойд Кавказ, Төв Ази, Молдави, Монгол зэрэг 10 оронд Майкрософтын үйлчилгээ хариуцдаг.

-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Мөн эрхэм зорилгоо танилцуулахгүй юу?

-"Microsoft” компанийн Монгол дахь ажлын хэсэг нь ITT технологиор дамжуулан улс орныг хөгжил дэвшилд дагуулах эрмэлзэлтэй байдаг. Монгол Улс энэ технологитой хөл нийлүүлэн алхаж буй өнөө үед “Microsoft” компанийн гүйцэтгэх үүрэг маш чухал болж байна гэж үзэж байгаа. Энэ бол бидний гол зорилго юм.

-Та бүхэн яг хэрэгтэй цагтаа байгаа юм байна. Нэмж асуухад, та “Microsoft” компанийг төлөөлөн Монголд хэдийнээс ажиллаж байна вэ?

-’’Microsoft” компани удаан хугацааны турш Монгол Улстай ойр дотно харилцаатай байсаар ирсэн бөгөөд анх дөрвөн түнштэйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн. “Microsoft” компанийн бодлого бол бидний түншүүд Монголын зах зээл дэх хэрэгцээ шаардлагын талаар сайн мэдэх салбар байгууллагуудтай харилцаа тогтоож хамтран ажиллах юм. Монголын зах зээлд удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Microsoft’’-ын 30 гаруй түншлэгч байгууллага байдаг. Бид үүнийг хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх хамгийн ач холбогдолтой арга зам гэдэгт итгэлтэй байгаа.

-Тэгэхээр “Microsoft” компани монголчуудын хэрэглэдэг программуудыг хангаад зогсохгүй хамтарч ажиллах илүү боловсронгуй болгосон бизнесийн орчин бүрдүүлж өгч байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Бид үүнийг хамгийн шилдэг нийлэмж гэж үзэж байгаа. “Microsoft” компани нь технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг ба түнш байгууллагууд хэрэглэгчдийн хэрэгцээнд бүрэн нийцүүлэх үүднээс Монголын эдийн засагт нэн чухал салбаруудад компанийн шийдлийг нэвтрүүлэх тал дээр нээлттэй юм.

-Монголд танай 30 гаруй түнш байна. Мөн хэрэглэгчдэд зориулсан Excel, Word гэх мэт хүн бүрийн мэдэх бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд хэрэглэгдэж байна. Тэгэхээр, түншлэл болон өргөн хүрээний зах зээл гэсэн хоёр чиглэлээр цаашид ажиллах юм байна. Зах зээлд аль нь илүү өргөн хүрээг хамарч чадах бол?

-Бидний хувьд аль аль нь чухал. “Microsoft” компанийн эрхэм зорилго бол хэрэглэгчид, хувийн хэвшил, Засгийн газар, ард иргэдийг гэртээ болон бизнест технологийн хувьд үр бүтээмжтэй, ашигтай байлгах үүднээс хамгийн шилдэг арга хэрэгсэл, технологиор хангах явдал юм. Түүнчлэн технологийг мэргэжлийн түвшинд ашиглах, гэртээ ашиглахын ялгаа үгүй болж байна.

-Тухайлбал, бизнесийн салбарын хувьд тэдэнд санхүү бүртгэл, хүний нөөц болон бусад материаллаг хэрэгцээ шаардлага байдаг. Энэ бүгдийг нэгтгэснээр үйл ажиллагааг улам бүр хөнгөвчилж байна. Танай байгууллага ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг үү?

-Тэгэлгүй яахав. Cloud технологи нь маш сайтар боловсруулагдсан мэдээллийн технологи юм. Уг технологид шийдлийг багтааснаар ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд технологи нь ашиглахад хялбар болж байгаа юм. Хэрэглэгчтэй харилцах менежмэнтээс жишээ дурдвал, дэлхий даяар 3.5 сая хэрэглэгч “Microsoft”-ooc явуулж буй тэр бүх шийдлийг ашигладаг ба энэхүү технологиор дамжуулаад тэд хэрэгцээтэй байгаа шийддээ олж, бизнесээ ч явуулах боломжтой юм.

-Тэгэхээр, хүн ажил, гэр гээд олон салбартай ажилладаг тохиолдолд бүгд cloud технологийн тусламжтайгаар өөрчлөгдсөөр байх уу, эсвэл аль нэг нь бусдыгаа шинэчлэх үү, хэрхэн ажилладаг вэ?

-Cloud технологи нь тэр бүр хэрэглэгчдийн бус бизнесийхний хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж байдаг. Ялангуяа Монголын хэрэглэгчдийн дунд түгээмэл ашиглагддаг нэгэн програм болох Skype-aap жишээ татъя. Skype бол дэлхий дахинаа маш их хэрэглэгддэг программ. Энэ нь “Microsoft” компанийн нэг хэсэг л дээ. Skype-ийн нэг өдрийн хэрэглээ нь дэлхий даяар 2 тэрбумаас ч их минут байдаг. Энэ нь Skype-ийг дэлхийн хамгийн томоохон харилцаа холбоо хангагчдын нэг болгож байгаа юм.

-Skype нь интернэттэй л байвал хаашаа ч залгаад ярьж болох программ гэсэн үг үү?

-Тийм ээ, мэдээлэл болон файл солилцож, мессеж илгээж болно. Skype бол cloud технологиос бүтсэн хэрэглэгчдэд зориулагдсан үйлчилгээ юм.

-Өөрөөр хэлбэл, Skype Монголд нэвтэрнэ гэсэн үг үү?

-Та бүхэн аль хэдийнэ Skype-r ашигладаг байх гэж бодож байна.

-Тийм ээ. Миний хэлэх гэсэн санаа бол Microsoft платформыг ашиглаж байгаа байгууллагууд интернэтийн орчинд Skype, Talk, Conference call зэрэг бүхий л сүлжээг ашиглан харилцах боломжтой юм байна.

-Яг тийм. Skype бол хэрэглэгчдэд зориулсан харилцаа холбооны технологи. Microsoft бол үйлдвэр, компанид илүү чиглэсэн харилцаа холбоонд ч мөн адил бүтээгдэхүүн боловсруулдаг. Ямар ч байгууллага өөрт хэрэгцээтэй байгаа communication platform, sharing information, cross collaboration зэрэг программыг ашигласнаар бизнесээ илүү үр бүтээлтэй, илүү ашигтай, илүү орчин үеийн болгох болно. Тэгэхээр энэ бүх үйлчилгээг хүргэж чадах cloud технологи уу, өөр бусад зүйл үү, сонгох л хэрэгтэй.

-Та Молдав болон Төв Азийн бүсийг хариуцсан ахлах мэргэжилтэн. Эдгээр бүх улсаас Монгол Улс юугаараа онцлог байна вэ?

-Мэдээж хэрэг Монгол Улс бидний хувьд маш онцгой, тодруулбал эдийн засгийн хувьд маш өвөрмөц нөхцөл байдалтай. Хурдацтай өсч буй эдийн засагтайгаас гадна ард иргэд нь дэлхий нийтэд хүнлэг гэдгээрээ танигдсан. Ийм нөхцөл байдалтай байхад нийт үндэстнийг төдийгүй улс орныг технологийн хамт шинэ түвшинд хүргэх стратеги боловсруулах боломжтой юм. Би энд байх хугацаандаа Америкийн иргэд, компани болон бизнесийн салбарынхнаас ухаалаг монгол гэж олонтаа сонссон. Тэдгээр бүх нөхцөл байдал нь Монгол Улсыг маш онцгой, сонирхол татахуйц орон болгож байгаа юм.

-Монголын бизнесийн салбар амжилтад гарцаагүй хүрнэ гэж би найдаж байна. Мөн дэлхий дахинаа хэрэгжүүлж буй таны туршлага бидэнд маш их итгэл төрүүлж байгаа. Хэлний тухайд, монгол хэлэнд крилл үсэг ашигладаг. Энэ тохиолдолд, Microsoft-г ашиглах нь монголчуудад ямар давуу талтай вэ?

-Хэрэгцээ шаардлага байгаа нөхцөлд мэдээж хэрэг бид технологиор хангана. Энэ бол бидний үүрэг ба дэлхий дахинаа явуулж буй үйл ажиллагаа юм.

-Тухайн оронд ашиглаж байгаа хэлэнд зориулсан үйлдлийн систем байдаг уу. Хэрхэн ажилладаг вэ, хэрэглэгчид хэлийг нь солих боломжтой юу?

-Тухайн систем нь дэлхий дахинаа хэрэглэгддэг олон хэлний сонголттой байдаг бөгөөд дэвшилтэт технологийн тусламжтайгаар та өөрийн хэрэгсэлдээ ямар хэл хэрэглэхээ хүртэл сонгох боломжтой. Үүгээрээ хэрэглэгчдэд маш их боломж олгож байгаа хэрэг юм.

-Тэгэхээр монголчууд монгол хэлийг хэрэглэж болно гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Microsoft нь тив дамнан хаанаас ч гэсэн хэрэгжүүлдэг хэд хэдэн төслийнхөө хүрээнд боловсролын салбарт хувьсал хийж буйгаараа олноо танигдсан. Тэрхүү туршлагаасаа бидэнтэй хуваалцаач. Мөн Монголын боловсролын салбарт Microsoft-ийн гүйцэтгэх үүргийг та хэрхэн үзэж байна вэ?

-Тийм ээ, таны зөв. Microsoft нь эртнээс боловсролын тал дээр анхаарал хандуулсаар ирсэн. Учир нь залуу үеийнхэн бол ирээдүй гэдэгт бид итгэдэг бөгөөд технологи тэдний үзэл бодолд нэн тустай байдаг. Жишээ нь, өнөө цагт хөдөлмөрийн зах зээл дээр залуу үеийнхний хувьд ICT технологийг эзэмшсэн байдал зайлшгүй шаардагдах болсон. Тэгэхээр, залууст ICT технологийн талаар мэдлэг олгох нь тэднийг сургуулиа төгсч ажлын талбарт гарахад илүү амжилттай байх боломжийг олгож байгаа юм.

-ICT сургалтыг сургуулиудад явуулах уу?

-Их олон газар явагдах учир бид дуртайяа хамтарч ажиллах болно

-Мэдээллийн технологи, компьютер, программ хангамжийг илүү ихийг мэдэж авах, илүү сайн судлахад ашиглана гэсэн үг үү?

-Яг тийм. Залуу хүмүүс технологийг хувийн амьдралдаа, хичээл сургуульдаа гээд хаа сайгүй ашиглаж байна. Тэгэхээр энэ нь тэдний амьдралын нэг хэсэг болсон байна. Үнэхээр амьдралынх нь нэг хэсэг болсон. Бид ерөнхийдөө багш бэлтгэж, байгууллагууд сургалт зохион байгуулдаг. Учир нь энэ бол залуу үеийнхний дунд технологийн хэрэглээг өргөжүүлэн нэвтрүүлэх нэн чухал хамтын ажиллагаа юм. Мөн дэлхий дахинаа хэрэгжүүлж буй хөтөлбөр болох ICT чиглэлээр бүтээлч чадвараа нэмэгдүүлэх анги нээж байгаа нь залуус өөрсдийн чадвараа хөгжүүлж, өөрсдийгөө сорьж, өрсөлдөж, чадвараа батлан харуулах боломж олгож байгаа бөгөөд бид үүнийг улс орны боловсролын хөгжилд оруулж буй бодитой хувь нэмэр гэж үзэж байгаа.

-Тэгэхээр сурагчид, оюутнууд илүү их контентийг илүү хурдан харж, хоорондоо тэдгээрийг ашиглан харилцах боломжтой гэсэн үг үү. Энэ нь системд нэвтрүүлж буй танай давуу тал уу?

-Тийм ээ, энэ бол Microsoft-ийн зүгээс их ач холбогдол өгч буй технологи юм.

-Харилцаа холбооны хөгжлийн талаар ярилцъя. Бид боловсролын талаар ярилцлаа. IСТ-н тусламжтайгаар бүхий л харилцаа холбоо өөрчлөгдөж байдаг нь маш сонирхолтой санагддаг. Тухайлбал, Кенид гар утас хэрэглэж байна, банкны үйлчилгээ шуурхай гэх мэт. Та тэгвэл Монголд тэрхүү өөрчлөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?

-"Microsoft” шиг компанийн хувьд нийгмийн хариуцлага гэдэг бол тухайн нийгэмд үзүүлж буй чухал ашиг тус байдаг бөгөөд хүрээлэн буй орчинд энэ нь хамгийн материаллаг хөрөнгө оруулалт болдог. Тийм ч учраас бид ямар хэрэгцээ шаардлага байна, түүнийг хэрхэн хангах боломжтой талаар олж мэдэхийн тулд салбар байгууллагуудтай хамтран ажилладаг. Таны хэлсэнчлэн, Африкт тодорхой хэрэгцээ шаардлага байгаатай адил Монголд ч мөн адил байгаа. Тийм ч учраас бид хаана хөрөнгө оруулалт шаардлагатайг олж мэдэхийн тулд салбар байгууллагуудтай хамтран ажиллахыг эрмэлздэг.

-Microsoft үйлдлийн систем, танай хөтөлбөр Монголд нэвтрэхэд салбар байгууллагууд хэрхэн гар утсаар хоорондоо холбогдох вэ. Учир нь цахим сүлжээ багатай том улсад хүмүүс бие биеэсээ их хол амьдардаг. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж бодож байна?

-Сүүлийн үед технологийг нэвтрүүлж хэрэглэхдээ алдаа гаргаж байгаа нь шинэ зүйл огт биш л дээ. Жишээ нь, хүмүүс өмнөх технологийг нь ашиглаагүй байж шинэ технологи ашиглаж байна. Магадгүй зарим хүн нөүтбүүк эсвэл компьютер ашигладаг байсан хэрнээ гар утсыг анх удаа хэрэглэж байгаа. Мөн гар утсаараа программд нэвтэрдэг бол бусад нь илүү боловсронгуй төхөөрөмж ашиглаж байх жишээтэй. Гар утсаар бол харилцаа холбоо тогтоож, мэдээлэл солилцож, хаанаас ч гэсэн мэргэжлийн, хувь хүний гэлтгүй нэгэн ижил төхөөрөмж дээрээс ажлаа хүртэл хийх боломжтой. Энэ бол Microsoft-c хангаж буй бидний хийж чадах зүйл юм.

-Одоо бол бараг л гэл бүлээрээ гал тогооны өрөөндөө суугаад хоорондоо мессежээр ярилцдаг болсон байна. Та Мадридын Политехникийн их сургуулийг инженерээр дүүргэжээ. Шинэчлэлийн эдийн засаг гэсэн ажил хийж байсан байна. Юуны түрүүнд та бидэнд шинэчлэлийн эдийн засаг, эдийн засгийн шинэчлэл гэдгийг тайлбарлаж өгнө үү.

-Шинэчлэл гэдэг бол улс орны эдийн засаг болон нийгмийг хөгжүүлэх нэгэн түлхүүр юм. Түүнчлэн шинэчлэлийн бодлого дор тухайн улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хамт байх ёстой гэсэн онолын судалгаа байдаг. Тийм учраас, танайх шиг улсуудын хувьд эдийн засгийг олон төрөлт болгож, ард иргэдэд шинэ боломж нээж өгч, улсын хөгжилд түлхэц үзүүлдэг ICT технологи байгаа юм.

-Монголын хувьд эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Одоогийн байдлаар бид гадаад орлогын 90 хувийг уул уурхайгаас авч байна. Энэхүү орлогоороо эдийн засгаа өөрчлөх, төрөлжүүлэх боломжтой ба магадгүй энэ шинэчлэл нь биднийг олон талт хөгжилд чиглүүлэх байх. Монгол шиг улсын зах зээлд ямар боломж байгаа гэж та бодож байна вэ?

-Технологи өнгөрсөнд, одоо байхгүй шинэ элементтэйгээр компаниудад дэлхий даяар бизнесээ явуулах боломж олгодог. Энэ бол эхний зүйл. Технологи бизнесийг цаг үетэй нь зэрэгцүүлснээр интернэтээр дамжуулан дэлхий нийтэд нэвтрэх, дэлхий дахины мэдээлэл хүлээн авах, хэрэглэгчидтэй холбогдох зэрэг боломж олгож байдаг.

-Түүнчлэн бүх зах зээлийг нээж өгч байна...

-Яг үнэн. Ямар ч хил хязгаараар зааглагдахгүй, бизнесийг дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж өөрийн үнэ цэнийг харуулах нөхцөл бүрддэг. Түүнчлэн энэхүү технологи нь монголчуудад орчин цагийн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахад тус дэм болохоос гадна улс орныг илүү орчин үеийн болгож, шинэчлэлийн эринд нэвтрүүлж өгдөг. Дэлхийн хаана ч гэсэн Шинэчлэлийн байдал улс орныг илэрхийлдэг болсон өнөө үед уул уурхайн салбар, худалдаа арилжааны салбар, банкны салбарт шинэчлэл хийж болно. Эдгээр бүх эдийн засгийн бүтэц нь илүү хөгжингүй, илүү олныг хамарсан, илүү тодорхой, өрсөлдөхүйц болох болно.

-Оюугнууд эх орондоо суралцаж байх хугацаандаа ICT технологийг хэрхэн ашиглах болон дэлхийн зах зээлд нэвтрэх талаар суралцах боломжтой юм байна?

-Тийм ээ. Гайхалтай зүйл нь юу вэ гэвэл, манай хэрэглэгчид ялангуяа залуучууд технологид шинэ хэрэглээг бүтээж чадаж байна. Тухайлбал, Microsoft application store-т бизнесийнхэн, хувийн хэвшил болон бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн бүтээсэн 200.000 аппликэшн байдаг. Энэ нь тэднийг нь зохион бүтээгч нарын өрсөлдөгчид болгож байгаа юм. Энд бүтээлч санаатай хэнд ч нээлттэй байдаг.

-Гэхдээ тэд үнэтэй юу?

-Огт үгүй.

-Ахуйн нөхцөлд зориулагдсан бараа бүтээгдэхүүн нь Монгол Улсад бусад улстай харьцуулахад өртөг өндөртэй зарагддаг уу?

-Бидний үйлчилгээ Монголын зах зээлд зах зээлийн зарчмаар явагддаг гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Монголд манай үйлчилгээг маш өргөнөөр хэрэглэж байна.

-Өргөн хэрэглэгдэж байгаа талаар ярихад, маш их бэрхшээл учруулдаг асуудал болох хүмүүс бие биенээсээ үйлдлийн систем хуулах зэрэг нь нэгэнт нууц байхаа больсон байна. Оюуны өмчийг хамгаалах хүрээнд Монголд та бүхэн ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Хуулиар хамгаалагдсан программ хангамж нь гадаад орнуудын болон бизнесийн салбарынхны хувьд хамгийн олон талын ач холбогдолтой элемент юм. Хууль ёсны программ хангамж бол компаниудын хувьд оюуны өмчит программ хангамж гэсэн үг. Энэ нь хувийн хэвшилд өрсөлдөөнийг бий болгож, бизнестээ технологийг илүү тохиромжтой, хамгийн найдвартай аргаар ашиглах явдал юм. Жишээлбэл, бидэнд хууль бус программын e-security гэж байдаг. Уг программ нь хууль ёсны программын адилаар хамгаалагдаагүй байдаг.

Дэлхий дахинаа өдөрт 1 сая хүн программын халдлагад өртөж байна. Тэгэхээр бидний хувьд сайтар хамгаалагдсан зөв программаар хангахын тулд хэрэглэгчидтэйгээ хамтарч ажиллах нь маш чухал байгаа юм. Энэ нь хууль ёсны программаар хангаад зогсохгүй орон нутгийн эдийн засагт маш тустай.

Түншүүд шийдэл боловсруулж, Microsoft-ын технологид зарцуулж байгаа 1 ам.доллараар эдийн засагтаа хувь нэмэр оруулж байна. Шийдэл ологч, хэрэгжилт, бусад үйлчилгээ болон технологийн тусламжтайгаар бий болсон эдийн засгийн үр ашгаас орон нутгийн эдийн засагт 829 ам.доллараар бүрэлдэж байдаг. Оюуны өмчөөр хамгаалагдсан программ ашиглахын ашиг тус нь улс орны хувьд бүгдэд шударгаар өрсөлдөх боломж олгодог. Учир нь бүгд шударга нөхцөлөөр өрсөлдөх болно.

-Тэгэхээр таны хэлж буйгаар бол, хууль ёсны программ нь элдэв вируст өртөх магадлал бага учраас бизнес илүү бүтээлтэй бөгөөд ашиг өндөртэй байх боломжтой болно гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Хүмүүс тэрхүү үйлдлийн системийн хууль ёсны программуудыг хэрэглэж байгаа тохиолдолд нэгдсэн байдлаар шинэчлэгдэх үү?

-Тэгэлгүй яахав, тэд хамгийн сүүлийн үеийн шинэчлэлд орчин үеийн технологийн хамт хамрагдах болно.

-Энэ нь Microsoft-ийн төвөөс хэрэглэгчдэд шууд хүрэх үү, эсвэл мөн адил түншүүдээр дамжих уу?

-Олон талын бодлого байгаа бөгөөд хэрэглэгчид өөрсдөдөө тааламжтай гэсэн сонголт хийдгээрээ давуу талтай юм.

-Би АНУ-д амьдарч байх хугацаандаа Microsoft руу утастаж тусламж авч байсан л даа. Тэд шөнө дунд надтай холбогдож асуудлыг минь шийдвэрлэж өгч байсан. Энэ төрлийн үйлчилгээ Монголд ч гэсэн нэвтэрнэ гэж найдаж байна. Тэгэхээр, та испани хүн, энэ бүх эдийн засгийн эргэлтийн үеийг туулаад өнгөрсөн. Одоо хэр байгаа вэ?

-Хамаагүй дээрдэж байгааг олон зүйлээс харж болно.

Зураг