2021 онд шилдгээр шалгарсан МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Он дуусах нь байна.
Ордноос орц хүртэл одон медаль, шагналыг баруун, солгойгүй цацаж байна. Тэгээд ер нь бодлоо. Төрийн бодлогоор зохицуулагдахгүй байгаа хэдэн макро үзүүлэлтдээ оны ШИЛДЭГ өгөөд аргадаж, аргалдаг юм уу. Тэгэхгүй л бол ирэх жил бүр гаарах нь байна. Бүр аргалж чадахгүйдээ хүрвэл зориулж дуу гаргасан ч яахав. Юутай ч оны ШИЛДЭГ-ээ шалгаруулъя.
ШАГНАЛААР АРГАДВАЛ АРАЙ ТАНАГТАЙ БОЛОХ 4 ҮЗҮҮЛЭЛТ
- 1. Шатахууны үнийн өсөлт. Сонгуулийн турш тогтвортой байсан шатахууны үнэ яг дараахан нь 1,000 төгрөгөөр өсөв. Түүний дараа 100-200 төгрөгөөр хэсэг гулгав. Энэхүү мэдээ нь зах зээл дээрх бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд хүчтэй нөлөөлөв. .
- 2. Инфляц. Жинхэнэ үнийн өсөлтийг(20-30 хувь өссөн) хашхираан гэж үзвэл инфляц(10 хувь) бол хадны цуурай төдий юм. Хэрэглээнийхээ 80 хувийг импортоор хангадаг гэдгээ бид хангалттай ойлголоо. Хил дээр гацаа үүсэж, бүтээгдэхүүн хомстоход, хуулиараа үнийн өсөлт гаарч байна. Нөгөөтээгүүр .
- 3. Гадаад өр. Энэ үг зөв ашиглавал хөгжил илэрхийлж, буруу ашиглавал хараал мэт ойлгогдоно. 1920-оод оноос хойш бид өрийн дөнгөнд орсоор ирсэн. Данжаадын өрийн дэвтрийг шатааж, хулгайлж багасгахыг оролдож байв. Оросын их өрийг бөөн улс төр болж хэмээн тооцсон. Харин энэ удаад хатуу капитализмын дүрмээр зээлийн гэрээ хийгдсэн. Шатааж, авч зугтаж, гуйж гувшиж үзээд ямар ч нэмэр үгүй. . Өөрөөр хэлбэл, даахаасаа илүүг авчихсан. Одоо болтол өрийн удирдлага гэх ойлголт бүрхэг байна.
- 4. Тээврийн зардал. Импортын хамааралтай мөртөө далайд гарцгүй манай улсад тээвэр, хүлээлгийн зардал том асуудал боллоо. . Бөөн юм болж ирлээ гэхэд гааль дээр гацаанд орж, хадгалалтын зардал нэмэгдэнэ. Нэгэнт захиалаад авчихсан бараагаа татчих санаатай үзэхэд хэл ам, авлига, хээл хахуулийн асуудал яригдаж байгаа нь харамсалтай.
ШАГНАЛ Ч БАГАДАХ АВРАЛ БОЛСОН ХОЁР ҮЗҮҮЛЭЛТ
- 1. Уул уурхайн экспорт. Уул уурхайг бид хэдэнтээ муулдаг ч хүнд цаг үеэс биднийг гэтэлгэхэд тусалж байна. Уул уурхайн экспорт сүүлийн 2 жил бууралттай байсан хэдий ч ашиг, орлогоо өгсөн хэвээр байсан. Зэс, нүүрсний орлого нь гаднаас валютаар олж ирнэ. Эргээд төсөвт татвар төвлөрүүлнэ. Бэлтгэн нийлүүлэгч компаниудад мөнгө хуваарилна. Улмаар хэвтэрт байгаа эдийн засгийн дусал, цус сэлбэлт болж өгнө. Ер нь дээ.
- 2. Валютын ханш. Хил дээр үүссэн гацаатай холбоотой ханшийн эрэлт азаар тийм ч өндөр байсангүй. Дайран дээр давс гэж байгаа мэт . Түүнчлэн гадаад өрийн томоохон өр төлбөрийг хойшлуулсан нь валютын гарах урсгалыг бууруулж, ханш өсөхгүй байхад нөлөөлж байна. Юутай ч өнгөрсөн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг тогтвортой байсан нь ханшин дээр ач холбогдол өгдөг нийгэмд сайн зүйл болов.
Юутай ч . Бодлогын хувьд, улс төржсөн олон шийдвэр нь эргээд эдийн засагт хортой тусаж байна. 2022 он гараад бүх зүйл сайхан болчихгүй. Бүх зүйл өөрчлөгдчихнө гэж үгүй.