Индэр    
2021 оны 12 сарын 10
Зураг
Freelance journalist

Өөрчлөгдөх 4 үе шат #2

Зураг

Өөрчлөгдөх шийдвэр гаргасны дараа бидний бие болон бодол санаанд юу болдог талаар өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй дурдсан. Одоо цаашаа илүү гүнзгий явцгаая. Энергиэ болон амьдралаа өөрчлөх үе шатуудыг нэг бүрчлэн авч үзье.

Санахаа мартсан үед чинь чамайг буцаагаад ухаантай төлөв байдал (consciousness) руу авчрах нь миний зорилго. Энэ төлөв байдлыг чи зөвхөн бясалгалын үед биш, бүх л амьдралынхаа турш хадгалах хэрэгтэй. Миний санаанууд бол зөвхөн бодоод өнгөрөх биш хэрэгжүүлэх учиртай дасгалууд. Өглөөдөө нэг цаг бясалгал хийх бол мэдээж гайхалтай, гэхдээ өдрийн бусад цагт яах вэ? Сэрүүн цагтаа чи хэн байдаг вэ?

Нүдээ аниад хийхэд мэдээж амархан, харин нүд нээлттэй үед, өдрийн бусад цагт ажил амьдрал ид өрнөж байх үед, сэргэг соргог ухаантай байхын тулд дасгал сургуулалт хамгийн хэрэгтэй.  

Ид сэрүүн үедээ мартах гээд ирэнгүүтээ л өөр дээрээ өөрийгөө буцааж авчрах ёстой шүү гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Чи өөрийнхөө анхаарлыг алдаад ирснээ анзаарч чадаж байвал чи аль хэдийн нэгдүгээр үе шатандаа оржээ. Дөрөвдөх үе шатанд хүрээд л өөрчлөгдчихлөө гэж эндүүрч болохгүй. Төгсгөл гэж байхгүй, энэ үе шатуудыг дахин дахин давтана, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хийнэ.

Нэгдүгээр шат

Бид хийж эхлэхээс нааш юуг ч өөрчилж чадахгүй. Эхний үе шатанд хүн эхлээд өөрийнхөө талаар ойлголттой, анзааргатай болох хэрэгтэй, бидний ухаангүйд автоматаар үйлдэгдэж буй бодол, зан үйл, сэтгэл мэдрэмж дээрээ гэрэл тусгах хэрэгтэй. Бид маш сэргэг соргог болж бидэнд мэдэгдэхгүйгээр юу ч өнгөрч чадахгүй болох ёстой. Шүүмжилж буруутгахгүйгээр өөрийнхөө бүх юмыг анзаар. Ажигласан юмаа нэрлэх гэсний хэрэггүй, зүгээр л хэрэгт дуртай хүн гэж өөрийгөө бод. Өдрийн туршид, хаана, хэзээ, яаж анхаарлаа (awareness) алдаад байна? Чамайг хуучин өнгөрсөн Чи дээр чинь буцаад аваачихад юу өдөөгөөд түлхээд байна? 

Чи кино үзэж байхдаа жүжигчний бүх хөдөлгөөн, илэрхийлэл, үйлдлийг анхааралтай ажиглаж байж оюун ухаан чинь тэр дүрийн талаар ойлголттой болдог.  Жүжигчин дүрээ бүтээж чадаж уу, үгүй юу. Яаж ярьж, яаж хөдөлж байна? Дүрээ ойлгож чадаж уу? Яаж өөрийгөө илэрхийлж байна, үнэнээсээ байж чадаж байна уу? Өөрийгөө яг энэ хэмжээнд ажигла. Шүүмжлэхгүйгээр, яг тухайн моментдоо байж чадвал, өөрийгөө бодит цагт харж чадвал, шинэ Би-г бүтээхэд хэрэгтэй бүх мэдээллийг цуглуулж чадна.

Хоёрдугаар шат

Өөрийгөө ажиглаж, анхааралдаа авсны дараа, чамд нэгэнт сайнаар үйлчлэхээ больсон ямар хэсгүүд байгааг харсны дараа, чи өөртөө агуулахыг хүсэхгүй байгаа тэр нэг хүн байхаа зогсоох хэрэгтэй. Чиний амьдралыг удирдан залдаг байсан өөрийнхөө хуучин программаас залгуурыг салгаад яг одоо цаг үед өөрийгөө авчрахын тулд өөрийгөө удаашруулж удаан завсарлага ав. Өөрийгөө удаашруулж тайвшруулаад ирэхээр чи амиа аргацаан тэсдэг (survival) байсан амьдралаас гарах болно. Одоо хийж бүтээхэд аюулгүй, шинэ мэдээ мэдээлэл авч боловсруулахад аюулгүй, амралтын байдалтай байхад аюулгүй гэдэг дохиог чи мэдрэлийн системдээ өгнө. Биеэ амрааснаар, сэргэг соргог, анхааралтай хэвээр үлдэж чадна. Завсарлага авах, зогсох бол танил хуучнаасаа, урьдчилан мэдэж байгаа ирээдүйгээс салж ардаа орхиод мэдэгдэхгүй байгаа одоод ирэхэд маш чухал үүрэгтэй.  Яг одоо байгаа моментод ирэхэд маш их хэмжээний энерги анхаарал зарцуулах хэрэгтэй. Өгөгдсөнд баригдсан биенээс давж гарсан оюун ухааныг хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Автомат, зуршил болсон программаас хамаагүй илүү хүсэлтэй болох хэрэгтэй. Мэддэгээсээ мэддэггүй рүү шилжих үед тухгүй байдал үүснэ. Энэ тухгүй байдал зарим үед бие өвдөх, сэтгэлзүйн стресст орох, түгшүүртэй байх, дотор муухайрах, паникт орох гэх мэтээр илэрч болно. Хэрвээ энэ тухгүй байдалд орж байгаа бол энэ бол натурал хариу үйлдэл, чи яг зөв замдаа явж байна, зөвөөр хийж байна. Хэрвээ хэцүү тухгүй биш байгаа бол чи дассан танил газраа, нөгөө л химийн бодисоо ялгаруулсан хэвээр байна гэсэн үг. Энэ тухгүй байдлын дараа эрх чөлөө, бүрэн бүтний мэдрэмж орж ирнэ.

Гуравдугаар шат

Гуравдугаар шатанд энергиэ, өөрийнхөө байхыг өөрчилнө. Чиний зорилготой нэгдэн нийлж  байгаа идэвхтэй үе шатуудын дараагаар чи өөрийн биедээ, амьдралдаа өөрчлөлтүүдийг мэдэрч эхэлнэ.  Яг одоогийн моментод байгаа ирээдүй рүү ойртох тусам, энэ хүртэл цуглуулсан энергиэ ухаж гаргаж ирээд өөрийгөө бүтээн бий болгоход зарцуул. Сайжруулсан энерги, чиний тодорхой зорилго хоёр хослоод ирэхийн цагт чиний байгаа чинь өөрчлөгдөх болно.

Дөрөвдүгээр шат

Шинээр дахин эхлэх товчлуурыг дарсан, өөрийнхөө энерги болон өөрийнхөө байхыг  гартаа авсан, одоо амьдралдаа бүтэн ухаантайгаар эргэн ирэх цаг. Дөрөвдөх шатан дээр ирээд зогсоно гэсэн үг биш, тэгш шугам биш тойрог гэдгийг дахин нэг сануулъя. Энэ бүхнийг олон удаа давтан хийгээд ирэхээр, ухаантай төлөв байдал (consciousness) дээр хурдан ирдэг болно. Энэ процессын гол зорилго бол чиний бие энэ бүхнийг нэвтлэн гараад өөрийгөө чөлөөлөх.

Чөлөөлөлтийг тэвчээртэйгээр хүлээж буй та бүхэнд хэлэхэд, өөрчлөлт эхлэхэд,бие дассан сурсан мэддэг бүхнээсээ сүүлийн чадал хүртлээ зуурдаг, наалддаг, шинэ бүхнийг эсэргүүцдэг. Чи өөрчлөлтөд ойртох үед, өөрчлөлт болохоос урьдчилан сэргийлж чиний бие сүүлийн удаа чамайг болиулах үйлдлийг дахин нэг хийж үздэг. Чи өөрийнхөө биеийг шинэ газар авчрах гээд, шинэ оюун ухаантай болгох гэж ятгаж байхад бие чинь өөрчлөлтийн эсрэг байх нь аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, чиний бие хүчтэйгээр эсэргүүцэж, чи энэ бүхэнтэй тэмцэлдэж зовохгүй байгаа бол чамд өөрчлөлтийн процесс явагдаж эхлээгүй л байна гэсэн үг. Тэмцэл дунд зовж байгаа хүмүүст баяр хүргэе, партинд тавтай морил. Чи бүх юмыг зөв хийж байна, үргэлжлүүлээд бай. Унах бүрдээ буцаж босоод алх. Чи сүүлдээ хэдэн удаа унаснаа ч санахаа больж нэг л өдөр хүрэх газраа ирсэн байх болно. 

 

Орчуулгыг drjoedispenza.com-ооc