Зураг
Зураг
Индэр    
2021 оны 12 сарын 9
Зураг
Freelance journalist

Өөрчлөгдөх талаар #1

Зураг

Би өөрчлөгдөж нэг л чадахгүй байна даа гэж бид бүгд л бодож үзсэн байх, ямар удаан юм бэ, би бясалгаж төвлөрөх төрлийн хүн биш юм байна, би нэг юмыг л буруу хийгээд байна. Бидний ихэнх бууж өгөх талаар, аль эсвэл чадсангүй, бүтсэнгүй гэж боддог. Шинэ Би –гээ харуулах гэж худлаа үнэн гадаад дүр төрх үзүүлж байгаа ч бид дотроо өөрсдийгөө хамгийн муугаар, арчаагүйгээр мэдэрч байгаагаа чангаар хэлж чаддаггүй.  Энэ үед бидний хуучин Би үргэлж дуртайгаар эргэн ирдэг. Бидний ухаангүйдэлд (unconscious) цаанаасаа л байгаа бодол, зан үйл, сэтгэл хөдлөлүүдийг анзаарч барьж аваад, өөрөөр хэлбэл, ухаанжуулахад асар их энерги анхаарал шаардлагатай. Ирээдүйд шинэ Би биеллээ олохыг хүлээх зуур бид өөртөө маш их хүлээцтэй энэрэнгүй хандах хэрэгтэй.

Өөрийгөө өөрчилж чадсан хүмүүст нийтлэг байдаг туршлага, зан чанарын тухай олон хүмүүс ярьдаг. Гэхдээ би өнөөдөр хүн болгонд хамаатай ч бид тэр бүр ярилцаад байдаггүйн талаар ярих болно. Учир шалтгаан үр дүн хоёрын дунд бид уур хүрмээр урт удаан хугацааг туулж өнгөрүүлдэг, нэг юмыг хүсэх цэгээс эхлээд, яг тэр хүссэнээ авах хоёрын дунд гэсэн үг. Нэг ухаант үйлдлийн цэгээс нөгөө ухаант үйлдлийн цэг хүртэлх цаг хугацаа орон зай.

Бид өөрчлөлтийн голыг гаталж яваад дунд нь ирэхэд ямар ч өөрчлөлт ирээгүй байгааг харах үед бидний хуучин Би, тээр хэлээгүй юу гэх шиг болдог. Бид дэндүү танил орчин тойрноо хараад, ямар нэг юм өөрчлөгдөж үү, үгүй гэж харахад бидний мэдрэхүй ямар ч өөрчлөлт мэдрээгүй байдаг.  Бидний бодит байдалд ямар нэг өөрчлөлт хөдөлгөөн ороогүй байгаа нь биднийг улам мохоож бид тэвчээргүй байдал, уур уцаар, гомдол хорсол, үгүйсгэл, бүтэлгүйтэлдээ буцан очиж шигдээд,  улам их бууж өгдөг.

Маш их цаг хугацаа, дасгал сургууль хэрэгтэй чадварт суралцаж байгаагаа бид мартаж болохгүй. Мастер хөгжимчид тамирчид 10000-с илүү цагийг өөрсдийн ур чадварыг сайжруулахад зориулдаг. Энэ удаад бол чи өөрийгөө мастер болгох гэж буй. Амьдрал гэдэг тоглоомон дунд нүдээ нээгээд дасгал сургуулалт хийж байгаа, ингэхийн тулд сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй бүх бодол санаа, үйлдэлдээ анхааралтай ухаантай хандах хэрэгтэй.

Чи үдийн алдад орноосоо босдог, гэхдээ чи 6 цагт босохыг хүсэж байгаа гэж бодъё, эхэн үед чиний бие энэ хэмнэлд дасах гэж маш хэцүү тухгүй байх болно. Нөгөө сонголт бол өөрчлөгдөхгүй байх. Гэхдээ чи дараагийн өглөө босож ирээд, нөгөө л нэг бие, нөгөө л нэг сэтгэл санаа, нөгөө л нэг нүдээрээ ертөнцийг хараад өөр мэдрэмжтэй байхыг хүсэвч үгүй л дээ, бүх юм яг хэвээрээ. Хэсэг хугацаанд эрт боссон ч гэсэн ямар нэг өөрчлөлт мэдрэхгүй, эрт босох улам л хэцүү санагдаж чиний бие өнгөрсөндөө гацсан мэт байх болно.

Чиний бие нөгөө л нэг дассан үд хүртэл унтахад ялгардаг  химийн бодисоо үгүйлсээр байдаг, ухаан чинь өгөгдсөнд баригдсан учраас хүсдэгээ л хүснэ. Энэ л ихэнх хүмүүсийн хувьд урхи байдаг. Бясалгалын үеэр бид ухаан ороход бид яг жинхнээсээ мэдрэхүй дээрээ буцаж ирдэг. Бид эргэн тойрондоо хурдан хугацаанд үр дүн харахгүй бол дутуугийн хол хөндийгийн мэдрэмж орж ирдэг. Энэ бүхэн биелсэнгүй, би өөрчлөгдсөнгүй гэсэн итгэл үнэмшилтэй үлддэг. Би үүнийг хүсэж байна, яг хүссэн чинь биелэх энэ хоёр цэгийн хоорондох урт удаан хугацааг хүлээж чадалгүйгээр ихэнх хүмүүс өөрийгөө шинэ Би болгох хүсэлдээ бууж өгдөг.

Бид дандаа л яг одоо гэсэн үйлчилгээ хүсдэг учраас, энэ хоёр цэгийн хоорондох хүлээлгийн хугацаа технологийн тусламжтайгаар мэдээж богиноссон. Үүний үр дүнд бид цаанаасаа л ухаангүйгээр удаан хүлээх дургүй болсон байдаг. Гэвч өөрчлөгдөх үйл явц ингэж явагддаггүй. Хүлээлгийн хугацаанд бид уурлах, цухалдах, тэвчээр алдах мэдрэмжүүдийг мэдэрснээр бид хүчлэх, удирдах, өрсөлдөх, тэмцэх, түлхэх, хүсэх, найдах, урьдчилан таамаглах гэх мэт яаж хурдан үр дүнд хүрэх вэ, яаж богино хугацаанд ихийг амжуулах вэ руу өөрийгөө түлхэн унагадаг.

Жишээ нь чи илүү эелдэг, хүнийг ойлгодог  хүлээцтэй болмоор байгаа гэж бодъё. Өглөөний бясалгалаа хийж дуусаад машинаа унаад ажил руугаа явж байх замдаа түгжрэлд орж өөр нэг машин чамд хүндрэл учруулахад чиний уур уцаар хөдөлж, эргэн тойрныхоо жолооч нарыг буруутгаж эхэлдэг. Дараа нь чи өөрийгөө буруу газар буруу цагтаа байсанд өөрийгөө зүхнэ. Нөгөө сайхан эелдэг байдал, ойлголцол юу болсон бэ? Өглөөний бясалгалаа бодоод, арай өөрөөр асуудлыг шийдэж болох байж дээ гэж харамсана. Би нэг юмыг л буруу хийгээд байна гэж өөртөө хэлнэ.

Бид өөрсдийгөө буруутгаад, бясалгаж төвлөрч чадсангүй бүтсэнгүй гэж бодоод эхлэхээрээ, илүү их шүүмжлэл, тэвчээргүй байдалтай тулдаг, яагаад гэвэл, шинэ би, шинэ амьдралаасаа дэндүү хол байгаа мэт санагдана. Энэ их хичээл зүтгэл гаргаад байхад юу ч өөрчлөгдсөнгүй гэдгийг бид мэдрэх бүрдээ улам л хурц сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэх гээд байдаг. Бүтсэнгүй болсонгүй, би буруу хийгээд байна, миний нэг юм л ноотой байна гэх бодлууд бидний өөрчлөхийг, зугтахыг хүсээд байгаа зан чанар дээр буцааж авчирдаг.

Буруутгах хүнээ хайж байх зуур, бид өөрийнхөө хуучин/өнгөрсөн Би дээр эргэн ирдэг, шинэ Би-д хэн нэгнийг буруутгах ямар ч сонирхол байхгүй. Бид хуучин Би биш, шинэ Би болсон гэдгээ санах хүртэл өөрчлөгдөж чадахгүй. Бид өөрчлөгдтөл, юу ч өөрчлөгдөх боломжгүй.

Чи нэг хүнийг хүсэн мөрөөдөж байгаа гэж бодъё, чи тэр хүнтэй шинэ харилцаа эхлүүлж, хайр дурлал, аз жаргалын мэдрэмжээр бялхаж байна гэж төсөөлөн бодъё. Чи зүрх сэтгэлээ нээж энэ бүх мэдрэмжийг өглөө болгон мэдэрнэ. Өдөр эхэлж, ажил төрлөө амжуулж эхлэхэд нөгөө хүн харагдахгүй байгаа учраас чи мэдрэмжээ зогсооно. Яагаад тэр хүнийг анхнаасаа хайгаад эхэлсэн бэ? Хайж байна гэдэг чинь, чи буцаад дутуу дулимаг байгаа хуучин Чи болсон гэсэн үг. Хэрвээ чи шинэ Чи бол, нөгөө хүнтэй харилцаа бүтэхээс өмнө харилцаатай байгаа мэт хайраар бялхсан мэдрэмжтэй байж байх ёстой. Тэгэхээр юу ч хайх хэрэггүй, яагаад гэвэл тухайн үйл явдлаас чи хол хөндий биш байна гэж бодох хэрэгтэй.

Чи дутуу байх үед, чи өнгөрсөнд баригдсан бодит байдлыг л олж харна, ухаангүй цаанаасаа программ, Хаана байна аа? Хэрвээ чи ямар нэг юмыг хайж байгаа бол тэр юмнаас хол хөндий байна гэсэн үг, тэр юм чамд байгаа үед ямар байх тэр мэдрэмжээс хол байна гэсэн үг. Чи хайрын мэдрэмжийг өөрөө мэдэрч байвал, чи энэ тэндээс хайр хайж явахгүй, - харин оронд нь аль хэдийн тохиолдсон юм шиг мэдрэмжтэй явна.

Бидний сэрүүн амьдралын цаанаасаа, ухаангүйрлийн энэ программаас яаж гарах вэ? Чи аль хэдийн мэдэж байгаа. Эхлээд, нүдээ нээгээд сэрээд харах хэрэгтэй, анхааралтай байж энэ ухаангүйрлийг овоо хараандаа авах хэрэгтэй, сэргэг соргог байх хэрэгтэй. Ухаантай (conscious)  байна гэдэг сэргэг соргог байх, сэргэг байх гэдэг анхааралтай байх, анхааралтай байх гэдэг анзаарах. Хэцүү нь юу вэ гэвэл, анхаарал хандуулахдаа шүүмжлэхгүй байх. Харж байгаа зүйлдээ төрсөн сэтгэгдлийг тоолгүйгээр юмыг ажиглаж сурах ур чадвартай болж чадах уу, өөрийгөө ухаангүйрэл рүү орсныгоо шүүмжлэхгүйгээр анзаарч чадах уу?

Би хүмүүсийг өөрчлөгдөхөд нь туслахыг хичээдэг. Энэ нь мартах, санах үедээ өөрөө өөрийгөө барьж авах. Зөв хийж байна уу, буруу хийж байна уу гэдэг чухал биш, угаасаа зөв хийж байгаа. Зөв асуулт бол чи мартахгүй  болтлоо хэдэн удаа мартах вэ, тэгээд санадаг болж эхлэх вэ?  Өөрөөр хэлбэл, чи ухаантай сэргэг байхын өмнө хэдэн удаа ухаангүйрэл рүү орох вэ? Ингэж л бид нар амьдрал гэдэг тоглоомон дунд өөрийгөө мастер хийж, хувьсан өөрчлөгдөж чадна. 

 

https://drjoedispenza.com/-c  орчуулав.