Зураг
Зураг
Индэр    
2021 оны 10 сарын 4
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТЭТГЭВРИЙН РЕФОРМ нэртэй Яамны илбэ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

1700 оны үед хэсэг илбэчид зүрх нь түр цохилохоо больдог илбэ үзүүлж хүмүүсийг маш их гайхшруулдаг байжээ. Илбэ гайхамшигтай байсан хэдий ч илбэнд ашигладаг ургамал нь тэднийг богино настай болгож байсныг даанч мэдсэнгүй. 

Манай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам улсынхаа тэтгэврийн системээр яг ийм илбэ үзүүлэх гэж байна. Реформ, Хувийн нэмэлт тэтгэвэр, Хуримтлалын тогтолцоо гэдэг үгсээр тоглож, нүглийн нүдийг гурилаар хуурсан хуулийн төсөл өргөн барьжээ. 

Хуулийн төслийн санаа нь юу байв? Иргэн та цалингаасаа 30 хувийг нийт татварт(нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, бусад) төлөөд чадал чинь байвал хувийн тэтгэвэртээ зориулж нэмж шимтгэл төлөөрэй гэв. 

Үнэхээр хэн бүхэн боломжтой байгаад тэгдэгсэн бол хүссэн хүсээгүй, хуультай хуульгүй энэ сайн дурын шимтгэл чинь газар аваад явчихаар байлаа. Цалин бага авна. Түүнээсээ татвар төлнө. Татварын дараа авсныхаа тал хувийг зээлд өгнө. Үлдсэн хэдээр нь яаж амьжиргаагаа залгуулъя гэж байхад юун нэмэлт хувийн санд зориулж шимтгэл төлөх билээ дээ. 

Тэгвэл Тэтгэврийн Реформ хийх гэж юуг хэлээд байгаа вэ?

Одоо бидний улсад тэтгэврийн шимтгэл гээд өгч буй 19 хувиас нь тодорхой хувийг нь хуримтлалын тогтолцоо руу шилжүүлье. Тэр мөнгө өөрийнх нь нэр дээр өсөж, үржээд явах боломжийг олгоё л гэж байгаа юм. Оргүй хоосон зүйлийг огт ярьсангүй. Олон улсад энэ реформ л сүүлийн 300 жил хийгдлээ. Учир нь тэд хүн ам насжиж байгааг мэдсэн, дундаж наслалт өсөж байгааг ойлгосон, манайх шиг эв, хамтын төрдөө найдсан систем явцгүй гэдгийг судалсан. Тиймээс богино хугацаанд гашуун ч болов эм уусан. Улмаар 20, 30, 40 жилийн дараах асуудлаа шийдэж чадсан. Товчоор хэлбэл, бидэнд дараах асуудлууд тулгарна:

  • Дундаж наслалт нэмэгдэнэ
  • Ажиллах хүчний эзлэх хувь багасна
  • Хүн амын насжилт нэмэгдэнэ
  • Ядуурал руу чирдэг тэтгэвэр авна

2019 онд Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн тэтгэврийн тогтолцооны судалгаа хийж, танилцуулж байсан билээ. Реформ хийснээр ямар өөрчлөлт бий болохыг доорх хүснэгтээс харна уу.

Реформ хийхгүй Яамны илбээр явбал

Реформ хийсэн нөхцөлд

Төсвөөс авах татаас 2050 онд төсвийн орлогын 21 хувьд хүрнэ

Эхний 10 жилд төсвөөс авах татаас төсвийн орлогын 8 хувьтай тэнцэх ч 2050 онд төсвөөс татаас авахгүй.

Цалингийнхаа 15-25 хувиар тэтгэвэр авах боломжтой

Цалингийнхаа 80-100 хувиар тэтгэвэр авах боломжтой

Хөрөнгийн зах хурдтай хөгжихгүй

Хөрөнгийн зах зээл хөгжих урт хугацааны эх үүсвэр бий болно

Зээлийн хүү хурдтай буурахгүй

Зээлийн хүү хямдарч, ачаалал буурах болно

 

Манай тэтгэврийн систем байнга алдагдалтай байдаг. Төсвөөс авах дэмжлэгийг дараах зурагт харууллаа. Реформыг одоогийн 19 хувиас 5 хувийг хувийн тэтгэврийн сан руу шилжүүлнэ гэж бодоход төсөвт учрах дарамт нь эхний 10 жилдээ төсвийн орлогын 10 орчим хувьтай байх ч цаашид огцом буурахаар байна. Харин реформ хийхгүй нөхцөлд хийсэнтэйгээ ялгаагүй алдагдалтай төдийгүй 2030 оноос огцом өсөж байна.

Зураг 1. Төсвөөс авах дэмжлэгийг төсвийн орлогод харьцуулсан харьцаа

 
Эх сурвалж: Тэтгэврийн Реформ хөдөлгөөн, судлаачдын тооцоолол