Индэр    
2021 оны 4 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

"Халтар царайт" гарснаас хойш ВЕНЕСУЭЛД ЮУ БОЛОВ?

Зураг

"Халтар царайт" цувралын түүхэн үүрэг

"Халтар царайт" телевизийн цуврал 1992 онд гарч эхэлсэн бөгөөд тус кино нь найман оронд тухайн үедээ цацагдаж байжээ. Мэдээж найман орны нэг нь Монгол.

"Халтар царайт" цуврал нь тухайн үеийн нийгмийн тэгш бус байдлыг тодорхой харуулсан гэдгээрээ онцлогтой.

Энэхүү кино сайн ч бай, муу ч бай нийгэмд өөрийн үүргээ гүйцэтгэж чадсан гэдэг. Тэгвэл яаж? 

Уго Чавесын урт хугацааны ноёрхлын үндэс нь түүний хүүхэд насны ядуу амьдрал байсан. Тухайн үеийн нийгмийн тэгш бус байдлыг хурцаар шүүмжлэв. Тэгээд зогсохгүй популист амлалтууд өгснөөр түүний урт хугацааны ноёрхол бий болсон. 

Харин нэг нам, нэг хүний дарангуйлал нь хэрхэн улс төрийн хямралд хүргэж, улмаар эдийн засгийн хямрал болж, улс орныг сүйрүүлдгийг эндээс харах боломжтой.

Венесуэль улстай манай улс тун төстэй эдийн засгийн бүтэцтэй, бодлоготой. Байгалийн баялагтай, түүнээсээ хавтгайруулж халамж тараадаг гэх мэт төстэй талууд их бий.

Венесуэль

Монгол

  • Байгалийн баялагтай
  • Төрөл бүрийн халамжийн бодлоготой
  • Капиталистуудын эсрэг чиглэсэн бодлого явуулдаг
  • Гадаадын компаниудыг гаргаснаар төрийн компаниуд бий болсон
  • Томоохон амлалтын хөтөлбөр нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн.
  • “Империалист Америк” гэж тэднийг буруутгах үзэл газар авсан.
  • Байгалийн баялагтай
  • Төрөл бүрийн халамжийн бодлоготой
  • Томоохон амлалтын хөтөлбөр нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн.
  • Рио Тинто гэх мэт шууд хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах тухай ярьдаг.

 

Ингээд Венесуэлийг сүүлийн 20 жилд (1999-2019 оны хооронд) хоёр хүн л сүйрүүлчихсэн юм. Тэр хоёр хүн нь Уго Чавес(төр барьсан хугацаа 1999-2013 он), түүний залгамжлагч Мадуро(төр барьсан хугацаа 2013-2019 он) нар байв.

Хамгийн анхаарууштай зүйл нь тэдний хэрэгжүүлсэн бодлого одоогийн манайхны ярьдагтай их төстэй.

  • Орлогыг чинь хэд дахин өсгөнө.
  • Халамжийн хавтгайрсан бодлого хэрэгжүүлнэ.
  • Гадныхныг үзэн ядах үзэл түгээнэ.
  • Дотоодын бизнесүүдээ олигарх гэж үзэн ядна.
  • Том амлалт өгч, байгалийн баялгаа барьцаалан гаднаас өр тавина.

 

Түүний амлалт, хэрэгжүүлсэн бодлого

Өнөөдрийн Монголд...

1998

Уго Чавес сонгогдож дотоодын мөлжигч “авлигач “олигарх”-уудтай шийдвэртэй тэмцэхээ зарлав.

Манай бүх улстөрчид ингэж ярьж буй. Дэлхийн ядуу улс орнуудад ч ийм хандлага газар авч байгаа.

2000

Гадны хөрөнгө оруулалттай эрчим хүч, харилцаа холбоо, газрын тосны компаниудыг хөөж гарган улсын компани байгуулж, халамжийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

Манай улс арай ч хөөж гаргах тухай яриагүй. Хэлэлцээр хийж буй.

2006

Чавесын Засгийн газар 7.5 тэрбум ам.долларын өртөгтэй “Үндэсний төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөө” гаргасан ч төсвийн зардлыг огцом өсгөсөн.

Манай улс 4 тэрбум ам.долларын ЧИНГИС БОНД гаргаж, Засгийн газар өндөр өртэй болсон. Гол нь зарцуулалтаар юу ч бүтээн байгуулаагүй.

2013

Мадуро нь Чавесын бодлогыг үргэлжүүлэхээр гарч ирсэн. “Империалист Америк”-ийн нөлөөгөөр бид хямарч байна. Тиймээс  “Империалистын эсрэг, энхтайвны төлөө хууль” –г баталсан.

 

2014

Мадурогийн цалинг 3 дахин өсгөх, ажлын 4 өдөртэй болох, 2025 онд Латин америкийн хамгийн хүчтэй эдийн засаг болно гэсэн популист амлалтууд өгч эхэлсэн.

Манайд их л танил сонсогддог амлалтууд харагдана.

 
 

 

 

 
 
 

Дүгнэх нь

Дээрх тоон үзүүлэлт Венесуэлийг хэрхэн сүйрснийг тодхон харуулав. Газрын тосны үнэ дагаж эдийн засаг нь өсөж буурдаг. Улмаар гаднаас баялгаа ашиглаж их өр тавьснаар ДНБ-ий 162 хувьтай тэнцэж ирсэн. Халамжийн хавтгайруулсан бодлого нь эргээд үндэсний мөнгөн тэмдэгтийг нь үнэгүйдүүлж, инфляц гаарсан. Ийм нөхцөлд ажиллах сонирхол буурч, ажилгүйдлийн түвшин ч огцом өсөв. Ингээд бүх ард иргэд нь дүрвээд алга болсон.

Бид түүхээс сургамж авах ёстой. Манайд өрнөөд байгаа үйл явц нэн төстэй санагдана. Тиймээс дараагийн Венесуэль болохгүйн тулд иргэн нь иргэн шиг, төр нь төр шиг байх нь чухал болоод байна.