Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 33: Путиний хамгийн дургүй хүн...

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараараа бид Оросын төрийн албан хаагчдын авилгал хээл хахуулийг үнэн бодитоор илчилж, тэдний эсрэг олон улсын хууль тогтоомж гаргах хүртэл өргөн хүрээтэй хөдөлгөөн өрнүүлж буй Bill Browder-ийн бичсэн “Red Notice” буюу "Улаан хуудас" номыг хүргэж байна.

Bill Browder нь 2005 оныг хүртэл Дэлхийд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч сангуудын нэг байсан "Hermitage Fund"-ийг үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр Оросын олигархууд болон авлигад идэгдсэн төртэй амжилттай тэмцэж ирснээрээ Путиний хамгийн том дайсан гэгдэж интерполын Улаан хуудсыг хүртэж явсан нэгэн билээ. Ингээд түүний итгэмээргүй бөгөөд эрэлхэг түүхээс хуваалцаж байна.

Энэхүү номыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн том дайсан нь болсон тэр нэгэн өөрийнхөө ирээдүйн амьдралыг хамгаалахын тулд бичжээ.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 46
Билл Броудер үүсгэн байгуулсан Hermitage Fund нь нийт 4.5 тэрбум долларын хөрөнгөтэй хөрөнгө оруулалтын сан ба 2010 оны үед дэлхийн хамгийн өндөр өсөлттэй сангаар ч шалгарч байв. Анх оруулсан хөрөнгөө хэдхэн жилийн дотор 15 дахин нугалж байсан гэдэг.
 

Билл Броудерын өвөө 1930-аад оны үед АНУ-ын коммунист намын дарга явжээ. Харин аав нь MIT-д хоёр жилийн хугацаанд бакалавраа дуусгаж, 20 настайдаа докторын зэргээ хамгаалсан, коммунист, дэлхийн шилдэг математикчдын нэгт ордог шилдэг хүн байв. Мөн ах нь Чикагогийн их сургуулийг 19 насандаа дүүргэсэн дэлхийн шилдэг физикчдын нэг аж.

Ийм шилдэг гэр бүлд өссөн тэрбээр гэр бүл дотроо хамгийн муу нэгэн байсан гэхэд болно. Хичээлээ сайн хийдэггүй тул Колорадогийн их сургуульд арай ядан тэнцэж орж, оюутны эхний хоёр жилээ зугаа цэнгэл хөөцөлдөн өнгөрөөж байв. 

Тухайн үед нийлдэг байсан найзуудынх нь нэг хар тамхинд донтож, банк дээрэмдэх гэж байсан хэргээр насаараа хорих ял сонссон байна. Ийм аймшигтай зүйлийг бодитоор мэдэрсэн түүнд хүнд цохилт болж, нэг л өдөр амьдралаа өөрчлөхөөр шийджээ. 

Тэр цагаас эхлэн онц сурахыг үзүүлж, дүнгээ сайжруулан Чикагогийн их сургуульд элсэн орж чаджээ. Ийнхүү түүний амьдралын хамгийн идэвхтэй үе нь амбицтай оюутны амьдралаас эхэлдэг. Улмаар Билл Стэнфордын бизнесийн их сургуульд элсэн орж чадсан байна.  

Сургуулиа төгссөний дараа дэлхийн шилдэг менежменттэй нэгэн компанид ажилд орсон юм. Ажилд орохдоо шууд л санал гаргаж Лондон дахь салбарт нь ажиллахаар болсон нь сонирхолт татна. 

Тухайн үед социализм нурж, Берлиний хана нуран унаж байсан үе төдийгүй төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж байсан үе...

Энэ үед Зүүн европт зарагдаж буй хувьцаанууд нь бодит үнээсээ асар доогуур байгааг буюу мөнгө хийх том боломж буйг олж харжээ. Ингээд тэр хөрөнгө оруулалтын томоохон банканд орж оросыг хариуцан ажиллажээ. Бусад ажилтнууд түүнийг Оросыг хариуцахад тийм ч таатай биш байхад хүртэл Билл эсрэгээрээ маш том боломж байгааг харсан чаджээ. 

Өөрөө хөрөнгө оруулалтын сантай болж, мөнгө босгон Орос руу хөрөнгө оруулсан ба тийм ч амар ажил байсангүй. Гэхдээ л тэр 25 сая  ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ажлаа эхлүүлсэн. 

 

Зөвлөлт социалист орноос ардчилалд шилжсэн тухайн үеийн Оросуудын бэлэнчлэх сэтгэхүй, бие дааж шийдвэр гаргаж чадахгүй, шийдэмгий биш байдал нь хамгийн том асуудал байж.

Энэ үед Билл Оросын төрийн өмчийн компанид ихэвчлэн давуу эрхийн хувьцаа гаргадгийг анзаарчээ.

Өөрөөр хэлбэл, давуу эрхийн хувьцаа нь жирийн хувьцаагаа бодвол маш хямд, ногдол ашгийнхаа 40-50 хувийг хуваарилдаг тул хувьцаанууд компани болгонд буйг анзаарсан хэрэг.  Иймд Оросын хувьцаануудыг авах хэрэгтэй болохыг гол хөрөнгө оруулагчдад ятгаж, Оросын сонгуулийн өмнө маш их давуу эрхийн хувьцааг худалдаж авсан байна.  

Сонгуулийн хариу гарч Борис Ельцин (1991–1999) ялалт байгуулсан үеэс гадаадын хөрөнгө оруулагчид Орос руу ихээр орж ирэн хувьцаануудынх нь үнэ өссөн нь тэр.

Энэ бол Hermitage Fund гараагаа амжилттайгаар эхэлсний илрэл юм. 

1996 онд нэгэн газрын тосны асар их хувьцаа санал болгогдож, тэр компанийн хувьцааг худалдаж авах шийдвэр гаргав. Маш том газар атлаа хувьцаа нь хямдаар борлогдож байсан тул том боломж гэж харсан нь мэдээж буруу байгаагүй.

Гэтэл төд удалгүй компанийн ихэнх хувьцааг эзэмшдэг нэгэн өөрийг нь унагаах гэж буй үйлдлийг мэджээ. Энэ үед Оросуудын “Чи өөрөө яаж хохирсон ч хамаагүй өрсөлдөгчөө унагаах нь хамгийн чухал” гэх бизнес сэтгэхүйг нь Билл ойлгов. 

Тэр үеэс Билл энэ байж болохгүй зүйлтэй нүүр тулж, дайн зарлахаар шийддэг. Тухайн үеийн нөхцөл байдалд Оросын том олигархтай дайн зарлана гэдэг байж болохгүй үйлдэл байсан нь ойлгомжтой.

Орос хүн юу ч болж байсан ялагдлаа зарлаж болохгүй гэдэг үзэлтэй.

Билл Броудер тэмцэхээр гурван төрлийн төлөвлөгөө гаргав. Үүнд,

  1. Бусад гадаад харилцагчдад нь өөртэй нь нэгдэхгүй бол дараагийн золиос нь та бүхэн гэж ухуулсан
  2. Томчуудын буруутай үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан
  3. Оросын үнэт цаасны хороонд нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирч байгаа тухай мэдэгдэж, азаар энэ арга нь амжилттай болж Потанингийн шинэ үнэт цаас гаргах ажлыг зогсоож чадсан

Энэ үеэс эхлэн Hermatage fund –ын нэр хүнд гэрлийн хурдаар өссөн төдийгүй 33 настай Биллд том амжилт байв. Харамсалтай нь 1997 онд Азийн эдийн засагт хямрал нүүрлэж, Орос  ч нэрвэгдэв. Дээрээс нь Биллийн хувийн болон бизнесийн амьдралд хүнд хэцүү үеүүд тулгарсан. Эхнэр нь Москвад дургүй байсан тул түүнээс хол Лондонд амьдардаг болж улмаар салжээ.

Хэсэг хугацааны дараа Билл нэгэн боловсролтой, үзэсгэлэнтэй Орос эмэгтэйтэй танилцаж, найзалсан гэдэг.

Билл Москвагаас явахгүй гэж зүтгэсэн шалтгаан нь хөрөнгө оруулагчиддаа алдсан мөнгийг нь олж өгөхөөр шийдсэн явдал. Учир нь Оросын том олигархууд томооохон компаниудыг, ард түмнийг цөлмөж байгааг зүгээр хараад сууж тэсээгүй байна. Хууль бус үйл явдлуудыг илрүүлэх, нууцаар олж мэдэх эрэлд гарч, ихэнх олигархуудын булхайг илчилж чаджээ. 

Үүний үр дүнд бүх бусармаг үйлдэл, мэдээллийг нь ил болгож олон улсын медиагаар цацсан нь хамгийн сайн арга байв. Сарын дотор Орос улсад 500 гаруй, Америк улсад 200 гаруй материал хэвлэлүүдээр цацагджээ. 

 

Тухайн үед нь Путин Оросын ерөнхийлөгч болоод байсан үе...

Путин тухайн үед Оросын бүх хөрөнгийг хэдэн олгиархууд хувааж авсан болохыг ойлгосон. Тэгээд Оросод хамгийн хүчтэй ерөнхийлөгч болохын тулд бүх олгиархуудыг өөрийн болгох ажлаа эхлүүлсэн нь тэр.

Тодруулбал, олгиархуудыг хувьцааныхаа 30-40 хувийг өгөхгүй бол шоронд хийж, компаниудыг нь төрд шилжүүлж, хамтарч ажиллаж буй хүмүүстэй нь  хамт шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байв. Үүний тод жишээ болгож хамгийн том  олгиархыг нь унагааж, шоронд хийхэд бусад нь эмээж эхлэн хувиа өгч эхлэв. 

Яг энэ үед хүмүүс Биллийн ард Путин байна гэж буруу ойлгох нь энүүхэнд...

Путин хэзээ ч ард нь байгаагүй атлаа олгиархуудыг өөртөө хамааруулсан тул автоматаар Биллийн түүний хувьд хамгийн том дайсан болж, хувирсан хэрэг.

Үүнээс хойш нөхцөл байдал улам ширүүссэн баг Билл Броудер Оросын хар жагсаалтад орж, виз нь сунгагдах боломжгүй болжээ. 

Нөхцөл байдал нь хүндэрсэн Билл сангийнхаа ажилчдыг Лондон руу татаж, хэдэн тэрбум доллароор эзэмшдэг бүх хувьцаагаа Оросынх  болгохгүйн тулд хэнд ч Путинд мэдэхгүйгээр нууцаар зарж эхэлжээ. Лондонд очоод харин "Hermitage Global" компанийг байгуулж, хөгжиж буй улсууд руу Оросод хийсэн шиг хөрөнгө оруулалтуудыг хийдэг болсон аж. 

Хэдийгэээр Лондон руу нүүсэн ч Москвад жижиг оффис үлдээсэн байв. Гэнэт нэг өдөр Оросын дотоод явдлын яамны Артем Гузнецов хэмээх нэгэн хүнээс дуудлага ирж, Оросын визний асуудлаар ярилцах  хүсэлтэй байгааг хэлэхэд Билл сэжиг авч, зөвшөөрөөгүй байна. 

Учир нь хэзээ ч Оросын төрийн албанд ажилладаг хүн хэлэлцээр хийхдээ амаар хэлдэггүй буюу бичгээр ирүүлдэг. Иймд тэр авлига өгөх гэж буйсныг нь мэдсэн тухайгаа энэхүү номдоо өгүүлжээ.

Асуудал дууссангүй...

2007 онд Оросод байдаг оффист нь цагдаагийн газраас татвар дутуу төлсөн гэх үндэслэлээр шалгалт хийжээ. Билл татвараа шалгаад үзэхэд бараг илүү төлөлттэй байсанд гайхаад ч барахгүй байв. 

Ингээд тэр байдал бишдэж, хөрөнгийг нь булаах гэж буйг ойлгоод Оросод татварын албаны өмгөөлөгч хөлсөлжээ. Өмгөөлөгч нь судалгаа явуулахад цагдаа гэгдэж байсан хүмүүс оффист байсан Биллийн сангийн хөрөнгө оруулж байсан компаниудынх нь талаарх бүх бичиг баримтыг нууцаар авч явсныг мэдээд зогсохгүй  нэг тэрбум ам.долларын өртэй мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, хуурамч шүүх хурал хийж өр төлүүлэх гэж байсныг мэддэг байна. 

 

Энэ бол Оросын засгийн газраас хэн нэгэн нь өөрийн ашиг сонирхлын төлөө хүмүүсийн төлсөн татварыг хууль бусаар хулгайлж буй хэрэг.

Энэ бол Оросын түүхэнд болсон хамгийн том татварын нөхөн олголт байв. Энэ байдлыг харсан Орос дахь салбарын ажилтан Сергейн уур ихэээр хүрч заавал тэмцэнэ хэмээн шийджээ. Харамсалтай нь төд удалгүй Сергейг шоронд хийж, бурууг тохож,  татварын мөнгө идсэн гэж олон нийтэд итгүүлэхийг хүссэн байна.

Шоронд байх хугацаанд нь янз бүрийн аргаар тамлан зовоож, эрүүл биеийг нь өвчтэй болтол нь тарчлаажээ.Түүний хувьд эх оронч хүн байсан тул баатарлагаар эцсээ хүртэл тэсэж  37 насандаа харамсалтайгаар нас баржээ.

Энэ бусармаг ажилд Оросын бүх яам хамтарч оролцсон бөгөөд ингэж оролцуулж чадах ганцхан хүн нь ерөнхийлөгч Владимир Путин байв. 

Энэ үед Билл өөрийнхөө чадах зүйлийг хийсэн ба медиаг зөвөөр ашиглаж чадсан явдал нь тус болжээ. Сергейн тухай бичлэгийг хүртэл youtube –ээр цацахад яамдуудаас болж хохирсон олон хүн Биллд хандаж, нэгдэж эхэлсэн аж. 

Ийнхүү ард иргэдийнхээ татварын мөнгийг идсэн, хээл хахууль, авлигад автсан төрийн албан хаагчдын бусармаг үйлдлүүдийг Билл Броудер илчилж чадав. 

Биллийн энэ хийсэн бүгдээс нэг зүйлийг тодотговол Оросод болж буй хууль бус үйлдлүүдийг олон улсын байгууллагуудад хандан, шийдүүлж байсан явдал болон шударга бус байдалтай тэмцэх үедээ дуртай ажлаа хойш тавьсан эр зориг байлаа...