Өвлийн улирал хаяанд ирж байна. Гурван сар үргэлжлэх хүйтний энэ үеэр хүүхэд багачууд маань ханиад томуу тусах нь ихэсдэг. Тэгвэл эцэг, эхчүүд сэтгэл зүйн шинжлэх ухааныг ашиглаж, хүүхдүүдийнхээ дархлааг хамгаалах талаар ямар том алхам хийх боломжтой талаар “Сэтгэл зүйн булан”-гаараа хүргэснээ сийрүүлж байна.
Эдгээрээс хамгийн чухал нь амьдралынхаа насан туршийн үйлдлүүдийг бий болгох буюу амьдралын хэвшлүүдтэй болсон байх том зорилго хүүхэд насанд харьяагддаг. Харин насан туршийн зөв хэвшлийг бий болгох нь эцэг, эхчүүдийн шууд удирдлага дор бий болдог. Өөрөөр хэлбэл, та гэртээ ямар үйлдлүүдийг хийх шаардлага тавьж, ямар дүрэм тогтооно түүнийг хүүхэд амьдралынхаа туршид хадгалж авч үлддэг.
Эндээс өвлийн улиралд тавих таны шаардлага хүүхдийн тань дархлаа тогтвортой байж, аливаа өвчнөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй болохыг хэлэхийн тулд багахан тайлбар хэрэгтэй.
Дархлаа буюу биднийг эрүүл байлгахын тулд бүхэл бүтэн эсийн арми ажиллаж байдаг. Тэр эсүүд хүний биед үүссэн асуудлыг аль болох давж, шийдвэрлэж, хурдан эдгээхийн төлөө ажилладаг.
Ялангуяа, өвөл хүүхдүүд зурагт, дэлгэцийн өмнө удаан хугацаагаар суудаг. Энэ үед бие организмд явагддаг үйл явц бол бүх бие хумигдаж, булчин чангарах. Угтаа бол булчин хүнийг стресстэй үед чангардаг. Эртний үеэр төсөөлбөл, ямар нэгэн аюул занал тохиолдох, дайснууд дайрах, араатан амьтантай таарах зэрэг үед булчингууд чангарч хүн сэтгэл зүйн хувьд нэг бол дайрах, эсвэл зугатахад бэлэн болдог байж.
Харин өнөө цагт ямар нэгэн аюул тулгараагүй байхад бие мах бодио хумьж, хөдөлгөөнгүй байлгаснаар тухайн хүүхэд стресстсэн байна гэдэг мессеж тархинд ирдэг. Ингэснээр стрессийн гормон буюу адерналин цусанд ялгардаг. Өөрөөр хэлбэл, зурагтын өмнө нэг цаг ба түүнээс дээш суусан хүүхэд өөрийн мэдэлгүйгээр бие физологи нь тайван бус, стресстсэн байдалтай болсон байдаг. Үүнийг дагаад дархлааны үйл ажиллагаа сулардаг.
Яг энэ байдал нэг өдөр биш, нэг сар, гурван сар давтагдахад дархлааны систем тэр хэрээр унах бөгөөд буцаж сэргэхдээ ч удаан хугацаа зарцуулдаг. Улмаар гадны бактери, өвчлөл авахдаа амархан болдог.
Хүүхдийн сэтгэл зүйн салбарт ажиллаж байгаа бүхий л томоохон судлаачид “Гэр доторх дүрмийг эцэг, эхчүүд л тогтоодог” гэж хэлдэг. Тийм учраас дэлгэцийн өмнө хүүхдүүдээ суудаг зуршилтай болгох эсэх нь аав, ээжүүд та бүхнээс шалтгаална.
Нэгэнт удаан суугаад стресстсэн байгаа хүүхдэдээ “Зурагтаа боль” гээд хэлбэл урдаас тань үзүүлэх хариу үйлдэл ойлгомжтой. Тэд эсэргүүцнэ, уурлана. Хэрэв та үүнд нь бууж өгөөд, хүүхдээрээ дүрэм гаргах боломж олговол тэд өөрт таатай боломжийг л бүрдүүлнэ.
Тиймээс
Үүний тулд:
Хамгийн чухал нь хүүхдийг ХӨДӨЛГӨӨНтэй байлгах. Ингэж байж булчин, ясны хөгжил сайн явагдахаас гадна дархлаа өндөр байна.
Видеог эндээс үзнэ үү.