Индэр    
Тэд ингэж боддог...
Зураг
2019 оны 5 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тэд ингэж боддог...

2018 оны байдлаар Монголын нийт хүн амын 30.94 хувь буюу 1,002,052 нь 0-14 насны хүүхэд байна. 

Хүүхэд гэдэг гэр бүлийн хамгийн нандин, хамгийн эрхэм үнэт зүйл юм. Тэд энэ дэлхий дээр жаргаж, бусдаар хайрлуулах гэж л ирсэн бөгөөд өөрсдийн гэсэн үзэл бодолтой бяцхан зүрхнүүд билээ. 

Тиймээс энэ жил манай улс 66 дахь жилдээ тэмдэглэх гэж буй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдүүдийн дуу хоолойг сонсох үүднээс дараах зургаан асуултад хариулт авснаа хүргэж байна.

Зураг болон хариултуудыг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр нийтэлсэн болно.  


Б.Даваабазар
iKon.mn сэтгүүлч

1. Аав ээж нь чамд ямар үг хэлбэл хамгийн гоё байдаг вэ?

Д.Самбадондов
5 настай

Хайртай шүү гэж хэлэх гоё.

Б.Үжин
10 настай

Хичээгээрэй. Миний охин гоё бүжиглэх юм аа. Бүжгээ битгий хаяарай гэж хэлбэл гоё байдаг. Би бүжиглэх их дуртай.

Д.Нарангуа
8 настай

Инээгээд хэлбэл гоё байдаг ш дээ.

Г.Сондор
14 настай

Хайртай шүү гэж хэлэхийг нь сонсох дуртай.

Д.Сүлд
12 настай

Инээж ярьсан бүх юм нь сайхан байдаг.


Б.Даваабазар
iKon.mn сэтгүүлч

2. Гэр бүлээрээ юу хийх хамгийн гоё санагддаг вэ?

Д.Самбадондов
5 настай

Тоглох гоё.

Б.Үжин
10 настай

Хамтдаа л байвал гоё.

Д.Нарангуа
8 настай

Тоглож наадах дуртай.

Г.Сондор
14 настай

Хамт суугаад ярих, хамтдаа аялалд явах гоё байдаг.

Д.Сүлд
12 настай

Гэр бүлээрээ хамт байгаа нь л гоё.


Б.Даваабазар
iKon.mn сэтгүүлч

3. Чиний бодлоор хүчирхийлэл гэж юу вэ?

Д.Самбадондов
5 настай

Зодно.

Б.Үжин
10 настай

Зодоон цохион.

Д.Нарангуа
8 настай

Хүүхдээ яагаа ч үгүй байхад нь согтууруулах ундаа хэрэглэж, зодохыг хэлдэг.

Г.Сондор
14 настай

Хүүхдийг хийгээгүй хэргийнх нь төлөө загнаж байгаа бүх зүйлийг хүчирхийлэл гэж боддог.

Д.Сүлд
12 настай

Хүүхдийн хийхийг хүсэхгүй байгаа юмыг албадан хийлгэж, хууль зөрчихийг хэлнэ.


Б.Даваабазар
iKon.mn сэтгүүлч

4. Хүчирхийллийг тэгвэл ямар хүмүүс хийдэг гэж боддог вэ?

Д.Самбадондов
5 настай

Согтуу хүн.

Б.Үжин
10 настай

Бага байхдаа хүчирхийлэлтэй кино үзэж байсан хүмүүс том болоод хүчирхийлэл хийдэг.

Д.Нарангуа
8 настай

Муу хүмүүс хийдэг.

Г.Сондор
14 настай

Томчууд.

Д.Сүлд
12 настай

Буруу зүйл хийдэг, буруу ойлголттой хүмүүс үйлддэг.


Б.Даваабазар
iKon.mn сэтгүүлч

5. Бүх хүүхэд яаж амьдраасай гэж хүсэж байна вэ?

Д.Самбадондов
5 настай

Дандаа инээвэл гоё.

Б.Үжин
10 настай

Хөгжилтэй, аюулгүй, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна.

Д.Нарангуа
8 настай

Бүх хүүхэд мундаг байгаад инээж амьдраасай гэж хүсэж байна.

Г.Сондор
14 настай

Хүчирхийлэлд өртөхгүй, ээж аавтайгаа халуун дулаан амьдраасай гэж хүсэж байна.

Д.Сүлд
12 настай

Зөв амьдраад бүгдээрээ аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг.


Б.Даваабазар
iKon.mn сэтгүүлч

6. Удахгүй болох гэж байгаа баярт зориулаад найзууддаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Д.Самбадондов
5 настай

Найзуудаа хүүхдийн баярын мэнд хүргэе.

Б.Үжин
10 настай

Бүх хүүхдүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Д.Нарангуа
8 настай

Хүүхдүүдээ хүүхдийн баярын мэнд хүргэе.

Г.Сондор
14 настай

Бүх хүүхдүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Д.Сүлд
12 настай

Хүүхдүүдээ бүгдээрээ сайхан баярлаарай. Эх үрсийн баярын мэнд хүргэе.