Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 14
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

Unsick podcast #2: Хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Зураг

Манай хамт олон эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх мэдээллээ подкастаар дамжуулан та бүхэнд хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Энэ нь эрүүл амьдралыг эрхэмлэдэг хүн бүр unsick подкастаар дамжуулан эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх боломжтой.

Подкастынхаа эх сурвалж болгож нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн томоохон судалгааны өгүүллийг (мета-анализ, когорт судалгаа) сонгон авч, улмаар та бүхэнд нотолгоонд суурилсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг олгох болно. Судалгааны ажлын талаарх товч мэдээлэл болон өгүүллийг дугаар бүртээ хавсаргаж хүргэнэ.

Бид подкастын 2 дахь дугаартаа дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчний шинэ эрсдэлт хүчин зүйлийн талаар өгүүлэх юм. Та бүхэн зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар маш сайн мэдэх байх, тухайлбал тамхи, ханасан өөх тос, хөдөлгөөний хомсдол, таргалалт гэх мэт. Харин саяхан хүн амын боловсролын түвшин нь зүрх судасны өвчний өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгааг шинээр нотолсон байна. 

Судалгаагаар аливаа өвчин эмгэгийн 15% нь эрүүл мэндийн байгууллагын чадамжаас хамаардаг бол 40% тухайн хүн өөрөөс нь хамаарч байдаг. Зүрх судасны өвчин бол ард иргэд өөртөө эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадал зуршилаа өөрчлөх байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм. Энэхүү судалгаагаар зүрх судасны өвчлөл, нас баралт нэмэгдэхэд боловсролын түвшин илүүтэй нөлөөлж байгааг харуулжээ.

Судалгаагаар боловсролын түвшин сайн хүмүүс бол зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсээ багасгах, хүндрэлийг бууруулах арга замыг сайн ойлгож ухамсарласан байдаг. Ухамсарласан хүмүүс нь зөв зан үйл суралцсан, эрүүл дадал зуршилд хэвшсэн байдаг. Ийм учраас боловсролын түвшин сайн хүмүүст зүрх судасны өвчний өвчлөл, нас баралт бага байв. 

Тус судалгаагаар боловсролын түвшин хангалтгүй, боловсролгүй хүмүүсийн зүрх судасны өвчлөл, нас баралт нь боловсролын түвшин сайн хүмүүсээс 16 дахин их үр дүн гарчээ. Энэ нь зүрх судасны өвчний өвчлөл, нас баралтанд нөлөөлөхүйц шууд эрсдэлт хүчин зүйл болж байна.

Боловсрол гэдэг зүйл бол их харьцангуй ойлголт боловч тус судалгаагаар боловсролын түвшин сайн хүмүүсийг төлөөлүүлж эрдмийн зэрэгтэй, их дээд сургуулийг төгссөн хүмүүсийг авч үзсэн. Гэхдээ боловсролыг дан ганц бичиг үсэг тайлагдахыг хэлдэггүй, харин аливаа зүйлд дүн шинжилгээ хийж, нотолгоонд суурилсан байдлаар ханддаг, мэдээллийг боловсруулж оновчтой шийдвэр гаргадаг зэргээр тодорхойлдог байна.

Эх сурвалж (дараах линкээс татаж авах боломжтой): Rosengren A, Smyth A, Rangarajan S, Ramasundarahettige C, Bangdiwala SI, AlHabib KF, et al. Socioeconomic status and risk of cardiovascular disease in 20 low-income, middle-income, and high-income countries: the Prospective Urban Rural Epidemiologic (PURE) study. Lancet Glob Heal 2019. doi:10.1016/S2214-109X(19)30045-2

Unsick podcast #2-ыг сонсож болох суваг:

Apple podcast
Google podcast
Stitcher
Anchor
Breaker
Castbox
Radiopublic