Зураг
Зураг
Индэр    
2018 оны 9 сарын 3
Зураг
Сэтгэлзүйч

Зөвлөгөөнд хандаж буй хүмүүс асуудалтай биш!

Зураг

Хүмүүсийн дунд сэтгэл зүйн зөвлөгөөнд хандаж байгаа хүмүүсийг асуудалтай гэсэн хандлага ажиглагддаг. Энэ хүнийг бодоход миний асуудал гайгүй, энэ надад биш энэ хүнд хэрэгтэй мэдээлэл байна, би ч яахав тэр хүн л өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн сэтгэхгүй нийтлэг ажиглагддаг. 

Үгүйсгэл бол таны хамгийн том дайсан 

Хүмүүс өөрт төрж буй мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр дотроо нуун дарах юмуу үгүйсгэх хандлага ажиглагддаг. Уур бухимдал төрсөн ч би уурлаагүй байна, гунигтай болох үедээ гуниглах ёсгүй би хүчтэй байх хэрэгтэй, ичгүүрийг мэдрэх үедээ би ичгүүрт орох ёсгүй, буруутгал мэдрэх үедээ би буруутан биш гэх мэт. Ингэж сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөхгүй явах нь таны сэтгэл санааг илүү сөрөг болгож амархан сэтгэлээр унагах, сэтгэл санааны хямралд орох болон сөрөг бодол болон үйлдэл хийхэд нөлөөлж байдаг. Хэн нэгэн хүнд хаягдаж гологдсон гэсэн мэдрэмж бол хамгийн хэцүү тэвчишгүй мэдрэмж байдаг. Судалгаагаар сөрөг мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх нь эерэг мэдрэмж төрөхөд нөлөөлдөг гэдгийг баталсан байдаг. 

Аливаад донтсон хүмүүс өөрсдийгөө донтсон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй

Донтолтыг дотор нь бодисын гаралтай болон зан үйлийн гэсэн 2 төрөлд хуваадаг. Бодисын гаралтай гэдэгт архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт орох бөгөөд зан үйлийн донтолтонд видео тоглоом тоглох, мөрийтэй тоглоом тоглох, дэлгүүрээс юм худалдаж авах гэх мэт ордог. Ямар ч төрлийн донтолтонд орсон хүмүүсийн духны урд талын хэсгийн үйл ажиллагаа алдагддаг бөгөөд эрүүл сэтгэн бодох чадвараа алдаж байдаг.

Донтсон хүмүүс өөрсдийгөө тухайн зүйлсдээ донтсон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй учир тухайн зүйлсдээ дасан зохицож хамааралтай болдог. Би хааяа л амсдаг гэхдээ архичин биш, би хааяа л тамхи татдаг тамхичин биш, би хааяа л тоглодог тоглоомчин биш гэх мэтчилэн үгүйсгэлд амьдарсаар байгаад өөрчлөгддөггүй. Дийлэнхдээ ар гэрийнхэний дарамт шахалтаар аливаа эмчилгээнд явдаг ч үр дүн гардаггүй. 

Зөвлөгөөнд хандаж байгаа хүмүүс асуудалтайгаа нүүр тулж байгаатай адил

Зөвлөгөөнд хандаж байгаа хүмүүс асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрч ирдэг учир аль хэдийн өөрчлөгдөх үйл явцынхаа 50%-ийг давсан байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүн үйлчлүүлэгчийн өөрийнх нь тавьж буй зорилгоос хамаардаг. Дадаж хэвшсэн харилцааны хэв маяг, амьдралын хэв маяг, бодол, мэдрэмж болон үйлдлийг өөрчлөх амаргүй ч үйлчлүүлэгч үүнийг өөрчлөх эрс шийдвэр зорилго гаргасан бол хэцүү ч гэсэн давж гарч чаддаг.

Асуудал нэгэнт хүндэрсэн тохиолдолд шийдэхэд эргээд их хугацаа ажиллагаа шаардагддаг. Өөрөө аяндаа гайгүй болчихно гэж бодох, цаг хугацааны аясаар гайгүй болно, ном уншуулж засал хийлгээд зүгээр болчихно гэж явсаар байгаад бахь байдгаараа л байдаг. Асуудлын уг учир шалтгааныг болон өөрийгөө ойлгоё өөр гарц шийдэл олъё гэж бодож байгаа бол зөвлөгөө танд туслах болно!