Индэр    
2018 оны 6 сарын 20
Зураг
Freelance journalist

Бид хэн биш вэ?

Fuckup Nights Ulaanbaatar эвент нь маргааш оройны 7 цагт 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тиймээс  энэ тухай Fuckupnights.com/blog/ дээр нийтлэгдсэн ямар төрлийн эвент болох талаар блогийг орчуулан хүргүүлж байна. 

Дэлхийн 250 гаруй хотод нэгэн зэрэг болж буй Fuckup Nights эвент хүн бүхэнд өөр өөр ойлголт төрүүлдэг. Зорьж сонирхох, илтгэгчээр оролцох гэх мэтээр тодорхой зорилготой учраас Fuckup Nights хүн бүрт онцгой үйл явдал юм.

Хүмүүс өмнө нь “Бид хэн бэ” гэдгээ чамгүй олон хэлснээс биш “Бид хэн биш вэ” гэдгээ хэзээ ч ярилцаж байгаагүй. Бас бид бусдад үргэлж тодорхой, ойлгомжтой байхыг хичээж ирсэн. Цаашдаа ч тийм л байх болно. Тиймээс Fuckup Nights-ийн тухай ойлголтоо нэгтгэхийн тулд бид хэн биш бэ?, бид юу хийдэггүй вэ гэдэг асуултын хариуг тайлбарлахаар шийдсэн юм. 

Бид зөвхөн startups түүхийн тухай ярьдаггүй

Хүмүүс биднийг startups болон entrepreneur-уудын тухай ярьдаг гэж ойлгодог. Гэхдээ тийм биш юм. Fuckup Nights дээр ямар ч төрлийн бизнес, мэргэжлийн замнал, тэдгээрийн уналт бүтэлгүйтлийн тухай ярьж болно. Архитектор, хөлбөмбөгчнөөс эхлээд банкир, рестораны эзэн гэх мэт. Салбар бүрээс гайхалтай илтгэгчдийг олж оролцуулдаг нь бидний онцлог юм. 

Бид экспертүүд биш

Бид уналт, бүтэлгүйтэл, ялагдлын шинжээчид биш. Онцгой  сайхан хөдөлгөөн эхлүүлж  хэвлэл мэдээллээр цацагдсан ч гэсэн тэр. Тиймээс ямар нэгэн төрлийн мэргэжлийн ч бай хувийн ч бай зөвөлгөөг бид танд өгч чадахгүй. 

Ялагдал нь маш хувийн, эмзэг зүйл байж болох учраас түүнд яг таг таарсан ганцхан шийдэл гэж үгүй. Бид энэ талаар зүгээр л ярихыг зорьж, ердийн хурал зөвлөгөөнөөр хөндөөд байдаггүй түүхийг хуваалцахыг хүсэж байгаа л хэсэг хүн юм. 

Ялагдаж бүтэлгүйтэх нь амжилтанд хүрэх цорын ганц зам гэж бид боддоггүй 

Та амжилтад хүрэхийн тулд бүтэлгүйтэх албагүй. Тиймээс бүтэлгүйтэхгүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэж бид хэлэхгүй. Зарим хүн огт бүтэлгүйтэхгүйгээр амжилтанд хүрдэг. Урьд нь хэлсэнчлэн, хүний амьдралын тэгшитгэлд маш олон төрлийн хувьсагч бий учраас нэг зам гэж үгүй. 

Fuckup Nights-д ажилладаг Жасон хэлсэнчлэн “Хэн ч юу ч хийж чадна. Гагцхүү зарим хүн бусдаасаа их л ажиллах шаардлагатай” гэж байв.

Бүтэлгүйтлээс үргэлж юм сурдаг гэж бид боддоггүй

Заримдаа бүтэлгүйтэл зүгээр л бүтэлгүйтэл байдаг төдийгүй сураад байхаар зүйл юу ч үгүй байж болно. Queen Bey хэлэхдээ “Чи үхтлээ ажиллаж, байгаа бүхнээ зориулаад ч ялагдаж болно” гэснийг бас санах л хэрэгтэй. 

Заримдаа энэ бүхэн зүгээр л тохиолддог. Ямар ч учир шалтгаангүйгээр, чи юуг ч өөрөөр хийгээд нэмэргүй... 

Бид бүтэлгүйтлийг биш мятрашгүй дайчин байдлыг магтан дуулдаг

Энэ магадгүй хамгийн чухал нь байх. Заримдаа бидний ажлыг буруу ойлгосноос төөрөгдөл үүсдэг. Хүмүүс бүтэлгүйтэл өөрийг нь алдаршуулж байна, түүнээс ч долоон дороор бүр шүтэж байна гэж ойлгодог. Хэрвээ та ингэж ойлгож байгаа бол том эндүүрч. 

Бид бүтэлгүйтлийг шүтэн биширдэггүй. Бид таныг бүтэлгүйтээсэй ч гэж боддоггүй.  Fuckup Nights-д бид бүтэлгүйтлийг ойлгохыг хичээж, үүнээс суралцахыг эрмэлздэг.

Бид унаж босоод, бүтэлгүйтээд тэрнийхээ тухай ярих хэмжээнд амьдарч байгаа хүмүүсийн мятрашгүй байдлыг алдаршуулж байна.