Индэр    
2018 оны 6 сарын 11
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

ВИДЕО: 11 дэх удаагийн Глобаль Медиа Форум эхэллээ

Зураг

Дойче Велле агентлагаас жил бүр зохион байгуулдаг Глобаль Медиа форум энэ сарын 11-13-ны өдрүүдэд Германы Бонн хотод зохион байгуулагдаж байна.

Сэтгүүл зүй, дижитал медиа, улс төр, бизнес, иргэний нийгэм болон академик байгууллагын төлөөлөгчид нэгэн дор цугладаг цор ганц олон улсын медиа хурал болох Глобаль медиа форум нь  2018 онд Глобаль тэгш бус байдал сэдвийн дор хуралдаж байна. 

Тэгш бус орлого, дижитал хуваагдал, хүчний харилцаанд ч оршсоор байгаа тэгш бус байдлын хор уршгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойлгож, анхаарч байна уу, түүнийг арилгахын төлөө ажиллаж байна уу, технологи тэгш бус байдлыг тэгшитгэж чадах уу, хүч, мэдлэг, мэдээлэлд тэгш тэнцүү нэвтрэх боломжийг хангах хүчин чадал технологид байгаа юу зэрэг асуудлыг тив бүрээс оролцож буй хэвлэл мэдээлэл, улс төр, иргэний нийгэм, академик байгууллагын төлөөлөл хэлэлцэх болно.

Энэхүү хуралд Монголоос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй Сэтгүүл зүйн менторшип хөтөлбөрийн сэтгүүлчдийн баг оролцож байна.

Сэтгүүлчид либерал бус медиа системд сэтгүүл зүйн гарааны бизнесийн үүрэг, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн боловсрол, сэтгүүл зүйн глобаль чиг хандлага, олон улсын сэтгүүл зүйн асуудлууд, олон нийтээс санхүүжиж буй сэтгүүл зүйн төслүүд, онлайнаар үзэн ядах үзэгдэлтэй тэмцэж буй туршлага, интернет эко систем дэх сэтгүүл зүйн нөлөө, медиа бизнес, хиймэл оюун ухаан ба сэтгүүлчийн ёс зүй, хил дамнасан сэтгүүлчдийн сүлжээ, ЭйАр мэдээний өрөө,  дижитал тэгш бус байдал ба дижитал эрх, ВиАр сэтгүүл зүй, сошиал медиа, дата сэтгүүл зүй, дроны сэтгүүл зүй, Гүүглийн сэтгүүл зүйн төслүүд, интернет эрх чөлөө, хэвлэлийнхэнд зориулсан ухаалаг технологи, чатбот, визуаль түүхүүд, инстаграм фэйсбүүкийг сэтгүүлчид үр ашигтай ашиглах тухай асуудлуудаар туршлага судална.

https://www.facebook.com/dw.gmf/videos/10155679674070829/?t=7899