Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Дэд ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил 05 дугааар сары 02-03-ны өдрүүдэд европын холбоонд албан ёсны айлчлал хийнэ. 

Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Тэрээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле болон гишүүд, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс, Европын Холбооны Худалдааны Комиссарын орлогч Мариа Асениус нартай тус тус уулзахын сацуу Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ.

Тус айлчлал нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Монгол Улсын худалдааны гуравдахь гол түнш болох Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2000 онд Европын Холбоонд айлчилснаас хойш 17 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байна.

Хоёр талын худалдааны эргэлт 2016 онд 1 тэрбум орчим ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 646,3 сая ам.доллар, импорт 373,3 сая ам.доллар байв.

Хоёр талын харилцааны үндсэн механизм болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан юм. 

 

Эх сурвалж: ГХЯ