Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy S8-ын гэнэт унтарч асдаг (рэстарт) асуудал яригдаж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Зах зээлд гараад долоо хонож байгаа Самсунг компанийн Galaxy S8 ухаалаг гар утас гэнэт өөрөө унтарч, асдаг асуудалтай болохыг хэрэглэгчид нь мэдээлж эхэлжээ.

Үүнээс өмнө дэлгэц нь улаан туяатай болж, гараар засагдахгүй байгааг мэдээлж байсан юм. Дэлгэцний өнгөний асуудлыг Самсунг програмын шинэчилсэн хувилбараар засаж эхэлсэн байгаа.

Гэнэт унтарч асах буюу рэстарт хийдэг асуудал S8 ба S8+ хувилбаруудад хоёуланд нь тохиолдож байгааг сошиал сүлжээнүүд, Самсунгийн Америк дахь хэрэглэгчдийн хуудсаар бичицгээж эхэлжээ.

Зарим хүмүүсийн мэдээлснээр гар утсыг шинээр ашиглаж эхэлсэн эхний 10 цагийн дотор 5-6 удаа рэстарт хийгдэж байгаа гэнэ. Тэдний зарим нь үүнийг microSD карттай холбоотой гэж сэжиглэн, картыг салгахад хэсэгтээ гайгүй ажиллаж байгаа тухай туршлагаасаа хуваалцжээ. Харин өөр нэг хэсэг нь картыг салгасан ч үр дүнгүй байгаа талаар бичсэн байна.

Самсунгийн албан ёсны хуудсанд хандахад асуудал гуравдагч этгээдийн аппликэшнтэй холбоотой байж магадгүй гээд гар утсаа “safe mode”-нд шинээр ачааллахыг зөвлөсөн тухай нэгэн хэрэглэгч бичжээ.

Хэрвээ энэ асуудал нь төхөөрөмжтэй холбоогүй, програмын асуудал бол Самсунг дахин нэг програмын засварлах шинэ хувилбар гаргаж магадгүй боллоо. Эхний засвар нь улайдаг дэлгэцний асуудлыг шийдэхээр саяхнаас гарч эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: TheNextWeb