Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг нотлов

ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Угсаа залгамжлах Ханхүү Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Ал-Сабахт өчигдөр бараалхлаа.

Энэ үеэр Элчин сайд З.Чинтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Угсаа залгамжлах Ханхүүд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Угсаа залгамжлах Ханхүү дэмжин туслана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Мөн Кувейт Улсын Засгийн газраас Монгол Улсад дэд бүтцийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд Монголын ард түмэн талархалтай байдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Үүний хариуд Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг нотлов. 

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Угсаа залгамжлах Ханхүүд эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

 

Эх сурвалж: ГХЯ