Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл умайг хурган дээр амжилттай туршлаа, удахгүй хүн…

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Филаделфийн Хүүхдийн Эмнэлгийн судлаачид анх удаа хиймэл умай зохион бүтээж, түүндээ хонины ургийг дөрвөн долоо хоногийн турш амжилттай бойжуулсан байна.

Энэ хугацаанд хурганы эд эрхтнүүд хэвийн хөгжиж байсан гэнэ. Дараагийн ээлжинд хүний ургийг ийм аргаар бойжуулах боломжтой гэж туршилтыг явуулсан судлаачид үзэж байна. Хэрвээ ингэж чадвал хүн төрөлхтний төрөлтийн улмаас үүсдэг эрсдлүүдийг их хэмжээгээр багасгах юм.

“Бүрэлдсэн ургийг өсөж томрохоос нь өмнө буюу жирэмслэлтийн эхний шатанд нь эхийн хэвлийгээс гаргаж, ийм хиймэл умайд суулган бойжуулж төрүүлэх санаа бол бүхэлдээ уран зөгнөл юм” гэж туршилтыг удирдсан Алан Флэйк ярьж байна.

“Biobag” гэж нэрлэж байгаа энэхүү төхөөрөмж нь яг эхийн хэвлий дэх орчин нөхцлийг хиймлээр бүрдүүлдэг ажээ. АНУ-д шинээр төрөгсдийн 10 хувь нь дутуу төрдөг тул эхний ээлжинд ийм аргаар үргэлжлүүлэн бойжуулж болох гэнэ. Яваандаа хүүхэд төрүүлэх ажлаас эмэгтэйчүүд чөлөөлөгдөх боломжтой болох аж.

Судлаачид туршилтын тайлангаа өчигдрийн Nature Communications сэтгүүлд нийтэлжээ.

 

Эх сурвалж: The Verge