Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

2018 LEXUS NX & NX F SPORT танилцуулагдлаа

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 4 сарын 24
Cardoctor
Зураг зураг

Lexus компани Шанхай Мотор Шоуны үеэр шинэчлэгдсэн  2018 NX & NX F SPORT загваруудыг танилцууллаа. Монголд харьцангуй олон хүн унадаг, 100 гаруй сая төгрөгийн үнэтэйгээр Монголд зарагддаг. Хурц, тод стиль өнгөтэй гэдгээрээ тус загвар онцлог.

Сегментийн хувьд дунд гарын Кроссовер ангилалд багтах уг машины шинэчлэлтэд юу юу багтсаныг сонирхоё.

  • NX нь илүү спорт, хурц стильтэй болсон
  • Жолоодлого илүү дуулгавартай, явдал зөөлөрсөн
  • Lexus Safety System гээч системийг стандартаар суурилуулах болсон
 
 
 
 

Анх тус загварыг 2014 онд танилцуулж байсан бөгөөд хэмжээ багатай, шатахуун зарцуулалт багатай люкс байдлаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. Ихэвчлэн Хойд Америк, Европ, БНХАУ-ын зах зээлд зориулж гаргадаг билээ.

 
 
 

 

Хөдөлгүүрийн хувьд шатахуунд хэмнэлттэй 2.0 литрийн цуваа 4 цилиндртэй хөдөлгүүр, 2.5 литрийн цуваа 4, цахилгаан мотортой хөдөлгүүрийг санал болгож байгаа. Харин тулгуур эд ангийн хувьд цоо шинэхэн өөрчлөлтийг хийснээр LC 500 загвартай ижилхэн Adaptive Variable Suspension (AVS) амортизатортой болсноор илүү дуулгавартай жолоодлоготой болсон гэнэ.

 
 


 

 

Зураг