2020/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.26₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
02:00
S29
-21°
03:00
S29
-21°
04:00
S29
-21°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-22°
08:00
S29
-22°
09:00
S30
-22°
10:00
S30
-21°
11:00
S30
-20°
12:00
S30
-19°
13:00
S30
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн өсөлт ба ирээдүйн хөрөнгө оруулагчид

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын эдийн засаг 10 хүртэлх хувиар өсөж магадгүй гэсэн таамаглалыг хөрөнгө оруулагчид дэвшүүлж байна. Энэ яриа өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Технологи, хөрөнгө оруулалт Монголд” олон улсын үзэсгэлэн яармаг хурлын үеэр болсон билээ. Гэхдээ энэ таамаглал тэнгэрээс унаад ирэх бэлэн хоол биш гэдгийг бас сануулж байв. Монгол шиг хөгжиж байгаа эдийн засаг огцом өсөлт үзүүлэх боломжтой. Үүний тулд шинэ төслүүдээ идэвхжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Ингэснээр манай улсын эдийн засгийн өсөлт олон улсын байгууллагуудын таамаглалаас ч өсөх хандлага ажиглагдаж буй гэнэ. Түүнчлэн банкны салбарыг хөл дээр нь зогсоохын тулд тодорхой дэмжлэг хэрэгтэй гэдгийг хуралд оролцогч гадны төлөөлөгчид онцолж байв. Эдийн засаг сэргэх нь тодорхой тул хөрөнгө оруулалт татах талд анхаарлаа хандуулахыг зөвлөлөө.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨӨДРӨГ БАЙНА

Монгол Улс солонгорсон эдийн засагтай болохыг сүүлийн жилүүдэд зорилгоо болгож байгаа ч технологийн хөрөнгө оруулалт, технологийн хөгжил дэвшилгүйгээр урагшаа хөгжихгүй гэдгийг энэ удаагийн хуралд оролцогчид хэлж байсан юм. Манай улс уул уурхайг түшсэн эдийн засагтай. Бид алт, зэсийн үнийн савлагаанд захирагдаж амьдардаг гэвэл хилсдэхгүй. Тэгвэл эдгээр металийн үнэ өсөх төлөв байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Тэр дундаа коксжих нүүрс болон төмрийн хүдрийн зах зээл өөдрөг байгаа ажээ.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРЧИМЖИЖ БУЙ

Сүүлийн үед дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчний талаар эрчимтэй ярьж эхэлсэн. Байгаль экологид ээлтэй энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй Монголд тохирсон үйлдвэрлэл гэдгийг хэлэх хүн олон байна. 2007 онд УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан нь эдийн засагт нэн чухал хууль болсон аж. Энэ салбарт Салхит, Цэций, Сайншандын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Монголын хамгийн анхны нарны цахилгаан станц Дархан-Уул аймагт өнгөрсөн өвөл ашиглалтад орсон юм. Монголын Засгийн газар Сэргээгдэх эрчим хүчийг маш их дэмжсээр ирсэн.

Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд нэмэгдсэн. Бид нар, салхины асар их нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй” хэмээн “Клин Энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон хэлсэн юм. Хэдийн төрийн бодлогоор дэмжиж байгаа ч одоогоор багтаамж бага байгааг хуралдаанд оролцогчид хэллээ. Цаашид өснө гэдэг хүлээлт байгааг ч дуулгаж байна. Харин энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Австрийн хөрөнгө оруулагч илэрхийлж байв. Тэрбээр “Манай улс газар нутгийн хэмжээ бага байгаагаас үүдэн өрхийн болон фермерийн хэрэглээнд тохиромжтой жижиг моделийг ашиглахыг дэмждэг.

Харин Монгол Улсын хувьд орон зай, зах зээлд баригдахгүй учраас том оврынхыг илүүд үздэг бололтой. Гэхдээ жижиг моделийг ч орхигдуулахгүй ашиглах нь илүү өгөөжтэй” хэмээн санууллаа. Эрчим хүчний өсөн нэмэгдэх орон зайг ашиглах боломжтой бөгөөд хамтарч ажиллах түнш хайж ирсэн Австрийн зочинтой эрчим хүчний чиглэлээр ажилладаг олон компанийн төлөөлөл уулзсан аж. Энэ салбарыг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаа нь тогтвортой байдалтай холбоотой гэдгийг “Нова терра” компанийн захирал Б.Бямбасайхан хэлсэн юм.

СЭРГЭСЭН ИТГЭЛ

Монголд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг өнгөрсөн чуулганаас харж болно. Учир нь гадны хөрөнгө оруулагчид техник технологийн борлуулалтаас гадна аль салбарт хамтарч ажиллах боломжтой вэ гэдгийг эрэлхийлж байгаагаа уулзалтын үеэр хэлж байв. Тэд Монголд аль ч салбарт хөрөнгө оруулахад бэлэн байгаа аж.

Гагцхүү Монголын хууль эрх зүйн орчин тогтвортой байх хэрэгтэйг сануулж байсан юм. Хөрөнгө оруулалтыг татахад төрийн бодлого шийдвэрүүд сөргөөр нөлөөлдгийг өнгөрсөн хугацаанд олонтоо ярьж байсан. Тиймээс бодлого нь тодорхойгүй, төр нь хүнд сурталтай, парламент нь “дээрэмчин” төрд хөрөнгө оруулах сонирхол гаднынханд байхгүй шүү гэдгийг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважаваас эхлээд сануулах хүн олон байв.

 

Зураг
x