Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийгөө танихад хэрэгтэй СЭТГЭЛ ЗҮЙН сонирхолтой баримтууд

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ажил үйлс, амжилт бүтээлд хэрэг болох сэтгэлзүйн сонирхолтой баримтуудыг цуглуулан хүргэж байна.

  • Шинэ зуршил өөртөө бий болгоход хүмүүст 66 хоногийн оролдлого хэрэгтэй байдаг.

  • Нүдээ анисан үед ямар нэг зүйлийг сэргээн санахад хялбар байдаг.

  • Тархи ба гэдэс нь ойр холбоотой ажилладаг. Үүний баталгааг стресс гэдэс, ходоодны ажиллагаанд нөлөөлдгөөс харж болно.

  • Төсөөллөөрөө хүнд дурлах, байгаагаар нь хүнд дурлах хоёр адилгүй байдаг.

  • Мөрөөдлөө цаасан дээр цувуулж бичих нь түүнийгээ зөв томьёолж, хэрэгжүүлэхэд тус болдог.

  • Бусад бүх мэдрэмжүүдээс зөвхөн үнэрлэх мэдрэмж ой тогтоолттой хамгийн ойр байдаг.

  • Өөрийгөө хэрхэн бодож сэтгэж байгаа тухай бодож чадна гэдэг нь оюуны өндөр чадвартайн шинж.

  • Хүн бүрт 3 дүр байдаг: Гаднаасаа бусдад харагдаж байгаа, бодит байгаа, өөрөө өөрийгөө төсөөлж байгаа.

  • Хүүхдийн аз жаргалын гол эх сурвалж нь гэр бүл ба найз нөхөд юм.

  • Маргалдахдаа тайван, аядуу ярих нь өрсөлдөгчөө дийлэх үндэс болдог.

  • Бусдад талархах дуртай хүн илүү аз жаргалтай байдаг.

  • Хоёр хэлээр ярьж чаддаг байх нь Алцхаймерийн өвчлөлөөс сэргийлдэг.

  • Дурласан хүн сэтгэцийн өвчтэй хүнтэй адил шинж чанар үзүүлдэг.

  • Юмсыг чээжлэх хамгийн үр дүнтэй арга бол 30-50 минут суралцах бүртээ 10 минут завсарлах.

  • Хамт дуулж байгаа хүмүүсийн хооронд сэтгэл хөдлөлийн хүчтэй холбоос үүсдэг.

  • Шалгалтын өмнө санаа зовж байгаа зүйлийнхээ тухай 10 минут бичихэд сайн дүн авах магадлал нэмэгддэг.

  • Нойр дутагдал хүний уур бухимдлыг төрүүлж, депрэсс үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

  • Хамгийн түгээмэл 5 хар дарсан зүүд: Өндрөөс унах, Хөөгдөх, Занганд орох, Хоцрох, Ойр дотны хүнээсээ хагацах

  • Ариун цэврийн өрөө рүү явах шаардлагатай байгаа хүн шийдвэр гаргахдаа түргэн байдаг.

 

Эх сурвалж: BrightSide.me