Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 8-ын алдагдсан гэх зураг юу өгүүлэв?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Ирэх намар танилцуулах iPhone 8 загварын ухаалаг гар утасны тухай янз бүрийн цуу яриа гарч эхлээд байна. Хятадын үйлдвэрүүдэд захиалга хийгдэх үеэр буюу жил бүрийн энэ үед ийм мэдээллүүд эрчимтэй тарж эхэлдэг билээ.

Хятадын QQ сошиал сүлжээнээс олж авсан дизайны зургийг гар утасны үйлдвэрлэлийн мэдээллийг түрүүлж задалдаг мэргэжилтэн Сонни Диксон твиттер хуудсандаа өчигдөр үзүүлсэн байна.

 iPhone 8-ын арын хэсгийнх гэж хэлж болохоор хар цагаан зурагт үзүүлснээр шинэ iPhone нь босоо чиглэлтэй байрлах хос камертай, хурууны хээ уншигч Touch ID нь утасны арын хэсэгт, Apple-ийн логоны доод талд байрлаж магадгүй болжээ.

Эсвэл логоны доор байх нүхийг утасгүй цэнэглэгчид зориулагдсан байж ч магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Гэхдээ шинэ iPhone-ийг нүүрэн хэсгээ бүрэн эзэлсэн OLED дэлгэцтэй гарна гэсэн яриа түгээмэл байгаа тул хурууны хээ уншигчийг ар тал руу шилжүүлсэн байх магадлал өндөр юм.

 

Эх сурвалж: Mashable