Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шэнжэний захаас цуглуулсан эд ангиараа iPhone 6S угсарсан залуу

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Технологийн хоббитой Америк залуу дэлхийн электроникийн томоохон төв болсон Хятадын Шэнжэнь хотыг зорьсон нь өөрийн гараар бүх эд ангийг нь цуглуулж iPhone 6S гар утас угсрах зорилготой байжээ.

Шэнжэний алдарт Хуачянбэй захад хэдэн сар болсны дараа тэр зорьсондоо хүрсэн байна.

YouTube-ийн “Strange Parts” сувгийн үүсгэн байгуулагч Скотти Аллен өөрийн аялалыг 24 минутад багтаасан кино бүтээсэн нь хоёр сая гаруй удаа үзэгдээд байгаа юм. Гэхдээ түүний замаар гар утастай болохын тулд технологийн нэлээд мэдлэгтэй, бас их тэвчээртэй байх хэрэгтэй нь киноноос харагдаж байна.

Олон саад бэрхшээл туулсан Аллен зөвхөн хэзээ ч барьж үзээгүй багаж зэвсэгтэй болоход $1,000 гаруйг зарцуулсан бол iPhone 6S утасны эд ангиудыг цуглуулахад $300-г зарцуулжээ. Apple-ийн дэлгүүрт iPhone 6S шинээрээ $549 байгаатай харьцуулбал Аллены арга өртөг өндөртэй болсон байна.

Шэнжэний электроникийн зах "нохойн битүү туурай, ногоон хурганы арьс" ч олдохоор том гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Shanghaiist