2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11°
11:00
S26
13°
12:00
S26
15°
13:00
S30
16°
14:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХОАТ-ын буцаан олголтын ЭХНИЙ ЭЭЛЖИД БАГТСАН эсэхээ шалгаарай

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN

Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д заасны дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлт, ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасны дагуу орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг хүлээн авч дууссан бөгөөд энэхүү хуулийн хугацаанд нийт 35,329 иргэд хамрагдаж, 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголт эдлэхээр татварын албанд материалаа бүрдүүлж өгсөн байна.

Үүнээс:

  • Эхний ээлжинд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт  эдлэх 11,371  иргэдийн 8.7 тэрбум төгрөгийн буцаан олголтын материалыг Нийслэлийн төрийн сангийн хэлтэст хүргүүлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.
  • Тайлан ирүүлсэн хугацаанаас хамааран дараагийн ээлжийн ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг  ирэх тавдугаар сард багтаан олгохоор ажиллаж байна.

ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах иргэдийн ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН эсэхээ ЭНД дарж шалгана уу.

Жич: Хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана.
  • 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн бол эхний ээлжид
  • 1 дүгээр сарын 20-ноос 2 сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5, 6 -р сард багтааж буцаан олгох юм.


Эх сурвалж: Нийслэлийн Татварын газар

 

x