2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээлжих зэрэглэлийн агентлагуудын эерэг дохио

ikon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр” тохирсны дараа зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын нөхцөлийг эерэгээр харж эхлэв. Хоёрдугаар сарын 21-ний өдөр олон улсын үнэлгээний Fitch агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалах шийдвэр гаргасан бол гуравдугаар сарын 30-ны өдөр Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг мөн хэвээр хадгаллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл Fitch агентлагийн үнэлгээгээр B-, Moody’s агентлагийнхаар Caa1 түвшинд байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэх үнэлгээ. Гэхдээ олон улсын агентлагууд Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг “тогтвортой” хэмээн үнэлж байна. Үүнээс өмнө зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын эдийн засгийг богино хугацаанд өрийн дефолт зарлаж болзошгүй хэмээн үнэлж, урт хугацааны төлөвийг “сөрөг” хэмээн үнэлж байсан бөгөөд цаашид ч бууруулах эрсдэл өндөр байсан юм.  

Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохиролцсон, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг Засгийн газрын бондоор солих хэлцлийг амжилттай хийсэн, БНХАУ-тай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан зэрэг нь улсын эдийн засагт ийнхүү сайнаар нөлөөллөө. Цаашдаа ОУВС-гаас гадна хоёр талт хамтын ажиллагаат орнуудаас урт хугацаатай, хүү багатай санхүүжилт орж ирэх бололцоо бүрдэж байна. Үүний эхлэл Япон улс Монголд 850 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн явдал болсон. 

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд Монголд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр орж ирнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Мөн хөтөлбөр хэрэгжсэнээр 2020 он гэхэд гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх хүлээлт бий. Монголбанк, Засгийн газар төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгжүүлнэ. Дээр нь уул уурхайн салбарын тухайд экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөөр байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК БНХАУ-ын “Чалко”-д төлөх өрөө төлсөн гэх зэрэг эерэг мэдээллүүд гадаад зах зээл дээр эерэг дохио өгч байна.

Тэгээд ч шадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд, уул уурхайн салбар сэргэчихвэл Монголын зээлжих зэрэглэл өсөх боломжтой гэдгийг олон улсын үнэлгээний агентлагууд онцолсон билээ. 

Зээлжих зэрэглэл өснө гэдэг Монгол Улс хөрөнгө оруулагчдад найдвартай, эрсдэлгүй гэх баталгаа болдог. Өөрөөр хэлбэл, олон улсын үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийн үнэлгээгээр дамжуулан Монголын эдийн засгийн төлөв, байдлын талаар хөрөнгө оруулагчдад бодит үнэлгээ өгч буй хэрэг. Зээлжих зэрэглэл өндөр байх тусам хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголд хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдэнэ. Мөн улс орон хөрөнгө оруулалт татах, зээл авах өртөг буурах давуу талтай.  
Гадаад нөхцөл байдал, мөн Монголын Засгийн газрын гаргаж буй зөв шийдвэр ийнхүү хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байна.

Харин Засгийн газар цаашдаа гаргасан шийдвэрээ бодитойгоор хэрэгжүүлж, гадаад орчинд гарсан итгэл найдварыг алдалгүй хадгалах, төсөв, санхүүгийн реформоо тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай. 

 

x