Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Номура Тадахиро жүжигчин Киану Ривзд хар бүс гардууллаа

Монголын мэдээ
2017 оны 3 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Олимпийн гурван удаагийн аварга болсон жүдогийн цор ганц тамирчин Номура Тадахиро “Матрикс” киногоороо манай үзэгчдэд илүүтэй танигддаг Канадын жүжигчин Киану Ривзд жүдогийн хар бүс гардуулан өгчээ. 

Жүдогийн спортод зургаан насандаа хөл тавьж, өнгөрсөн 2015 онд зодог тайлах хүртлээ Номура өөрийн гүйцэтгэсэн үүргээ үнэлүүлж, маш олон гавьяа шагнал хүртэж, дэлхий даяар алдаршсан байдаг. 

Тэгвэл алдарт тамирчин Номура “Жон Вик-2” адал явдалт, триллер киноны Токио дахь нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Киану Ривзд жүдогийн хар бүс гардуулсан байна. Киану Ривз кинонд тоглохын өмнө дөрвөн сарын турш жүдогоор хичээллэсэн бөгөөд Номурагийн дархан мэхний нэгийг уг кинонд хийж үзүүлэх гэнэ.

Зураг