Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Samsung Galaxy S8-ийг танилцуулах арга хэмжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Галд автаж, санхүүгийн хүндрэлд оруулсан Galaxy Note 7 загварынхаа дараа Өмнөд Солонгосын электроник үйлдвэрлэгч Самсунг компани Galaxy S8/S8+ загваруудаа танилцууллаа.

Монголын цагаар өнгөрсөн шөнө Нью-Йорк хотын Линкольн Төвд болсон танилцуулах арга хэмжээний бичлэгийг хүргэж байна.

Galaxy S8 нь “хязгааргүй” гэгддэг хүрээгүй шахуу дэлгэц, Bixby дуу хоолойгоор удирддаг туслагч, DeX дэсктоп горимд оруулах суурь зэрэг шинэ технологиудын хамт гарч байгаа юм.

Танилцуулгыг Самсунг электрониксийн Мобайл харилцаа холбооны бизнесийн ерөнхийлөгч Ко Дон Жин хийжээ.