2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
09:00
S32
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс цэцэрлэгийн хүртээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын талаар Дэлхийн Банкнаас хийсэн судалгааны тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 

Судалгааны тайланд алслагдсан орон нутгийн буюу малчин өрхийн хүүхдүүдэд гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах шаардлагатай хэмээн зөвлөжээ.

Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн судалгаанаас харахад Монгол хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал ихээхэн зөрүүтэй байгаа нь илэрсэн байна. Гэвч малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан гэр бүлд суурилсан тусгай сургалт, цэцэрлэгийн сургалтын материаллаг бааз болон үйл ажиллагааг сайжруулах зэрэг зорилтот арга хэмжээнүүд нь энэхүү зөрүүг арилгахад тустай гэдгийг тайланд онцолжээ.

Монгол Улс сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр нэлээд ахиц гаргаж чадсан бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 2005-2015 оны хооронд хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан байна. 

 

Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн мэргэжилтэн Г.Пагма "Эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүдээ хамруулахыг их хичээдэг, төр засгаас ч мөн байнга анхаарал тавьж ирсэн. Манай оронтой орлогын түвшингээрээ ойролцоо бусад орнуудтай харьцуулахад манай орны сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь харьцангуй дээгүүр байгаа.

Бид энэхүү судалгаагаараа сургуулийн өмнөх боловсрол олгодог газруудын үйл ажиллагааг улам сайжруулах, чанартай сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагатай гэж үзсэн. Мөн, Улаанбаатар хотод цэцэрлэгүүдийн анги дүүргэлт маш их, нэг ангид 50 хүүхэд байдаг. Энэ нь шаардлага хангахгүй байгаа юм. Учир нь, хүүхдэд тоглож наадах орон зай хэрэгтэй байдаг, энэ нь цаашлаад хүүхдийн биеийн хөгжилд нөлөөлдөг. Ийм асуудлууд гарч ирсэн байгаа.

Хөдөө орон нутгийн хувьд малчдын хүүхдүүд гэр цэцэрлэгээр дамжиж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар, гэр цэцэрлэгийн ажилладаг хугацаа нь маш богинохон, зуны улиралд 2-3 долоо хоног л ажиллаад, өөр газар луу нүүдэг. Ийм богино хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсанаар хүүхэд сургуульд ороход бүрэн бэлтгэгдэж чадахгүй юм. Тиймээс бид зөвлөмжиндөө цаашид малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахдаа гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөрийг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаа" гэлээ.

Гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөр нь нүүдлийн гэр цэцэрлэг зэрэг хувилбарт сургалттай харьцуулахад хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сайжруулан ялгаатай байдлыг арилгахад хамгийн үр нөлөөтэй юм байна. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хот суурин газрын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах хотын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах үүднээс хот суурин газруудад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тайланд онцолсон байна.

Гэвч хүүхдүүдийн цэцэрлэгт явах хугацааг уртасгах, илүү бага наснаас цэцэрлэгт хамруулах нь сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг багасгахад хангалттай биш юм. Иймээс цэцэрлэгийн санхүүжилтийг сайжруулах, илүү сайн сургалтын материалуудаар хангах болон ангид явуулах үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэх зэрэг цэцэрлэгийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн зорилтот хөрөнгө оруулалтуудыг уг тайланд зөвлөмж болгожээ.

 

x