Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Франц гаралтай жазз аман хуурч ДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийнэ

ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголд жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, Монголынхоо жазз уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор 2016 онд "ЖаззЛаб” хөгжмийн агентлаг нь үүсгэн байгуулагдсан.

Байгуулагдаад удаагүй ч Монголын жазз хөгжмийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн томоохон үйл явдлыг эхлүүлээд байгаа нь “Ulaanbaatar- International Jazz Series 2016/2017” нэртэй 5 цуврал тоглолт юм. Өмнөх 3 тоглолт үзэгчид болон хөгжим сонирхогч, судлаач нарын хувьд шинэ мэдрэмж, туршлага болж буй тухай олон сайхан  сэтгэгдэл хүлээн авсан нь бидний туйлын зорилго биелэж байгаа хэрэг билээ. Энэ удаагийн буюу дөрөв дэх тоглолтын эзэн бол Франц гаралтай дэлхийд цөөн байдаг жазз аман хуурч хөгжимчин юм. 

 Тоглолт 3-р сарын 30-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын /ДБЭТ/ тайзнаа “Harmonica Moods” нэртэйгээр болно.

Намтар, уран бүтээл:

1970 онд Парис хотноо мэндэлсэн Люгон Моох 17 настайгаасаа эхлэн хэд хэдэн блюз, рок хамтлагт тоглож байжээ. 22 настайдаа тэрээр жазз хөгжимтэй анх танилцаж жазз хөгжим түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон байна. Улмаар 1994 онд CIM буюу францын жазз хөгжмийн сургуульд элсэн суралцжээ.

Люгон, Францын Парис, Бордо хотноо хэд хэдэн хамтлагт тоглож байв. 2002 онд тэрээр Түтс Тилеманс болон До Харсон нарын өгсөн урам зориг, тус дэмжлэгтэйгээр Фрэнсис Локвүүдийн гурвал болон утсан хөгжмийн дөрвөлтэй хамтран “Mano a Mano” нэртэй өөрийн цомгийг гаргажээ.

Тэрээр 2001 оны 12 дугаар сард цомгоо бичүүлж байх үедээ Германд болсон Тгоссинген Олон Улсын Аман Хуурчдын уралдаанд оролцон Тэргүүн байрын хүртжээ.
Люгон 2003-2004 онд Дидье Локвүүдийн Жазз хөгжмийн сургуульд суралцаж байхдаа Орландо Полеотой (Венесуэлийн бөмбөрчин) танилцсанаар түүний “Афро Венесуэлийн латин жазз тавал” хамтлагийн бүрэлдэхүүнд орж хамтдаа Европ болон Өмнөд Америкийн хэд хэдэн хотуудаар аялан тоглолт хийжээ. Энэ мэт түүний өдийг хүртэл хамтран тоглосон уран бүтээлчид, оролцсон цомог, хийсэн тоглолтуудыг тоочвол маш их.

2011-2014 онд Люгоны уран бүтээлийн онцгой нэгэн үе эхэлсэн юм. Түүнийг Бээжинд очиход Хятадын үзэгч сонсогчид болон хөгжимчид халуун дотно хүлээн авсан учир тэрээр Хятад, Солонгост тодорхой хугацааг өнгөрөөхөөр шийдэж, чамгүй их цаг хугацааг өөрийн тоглоочын ур чадвар, хөгжмийн найруулга, зохиомжоо сайжруулж урын сангаа баяжуулахад зарцуулснаар дуэтээс симфони оркестр хүртэлх олон шинэ бүтээл нь төрөн гарчээ.

2016 онд тэрээр төрөлх Парис хотдоо эргэн очиж, Парисын жазз хөгжимчдийн дунд нэрээ улам ихээр цуурайтуулж, тэдэнтэй хамтран олон олон тоглолтыг хийж амжив.
Тэрээр 2017 оны Ази дахь аялан тоглолтоо Монгол улсаас эхлэх гэж байгаа нь манайд урьд өмнө болж байгаагүй онцгой содон тоглолт байх юм.

Тоглолтод:

  • Мартин Зенкер - Контрабасс хөгжимчин /Герман улсын хөгжимчин тэрээр монгол улсад жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэхээр GMUB төслийг ахлан 3 жил ажиллаж байгаа. /Солонгос, африк улсад ижил төрлийн ажил үүргийг эрхэлдэг бөгөөд өөрийн гэсэн олон улсын хөгжимчдөөс бүрдэх хамтлагтай, аялан тоглолтоо жил бүр хийдэг/
  • Эрдэнэбаатарын Шүтээн - Төгөлдөр хуурч /Хөгжим Бүжгийн Коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн тэрээр өдгөө GMUB төслийн сонсголын багшаар ажилладаг. /“The Jazz Train” хамтлагийн гишүүн/
  • Баасанбаярын Хүслэн - Бөмбөрчин /Дөнгөж 17 нас хүрч буй тэрээр ХБК-н цохивор хөгжмийн ангид суралцдаг. Манай цуврал тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд багтан олон удаа тайзнаа гарсны нэг нь Хонконг улсад байсан. “Өсөх ирээдүйтэй” хэмээн олны сайшаалыг хүлээгээд буй/
  • The Jazz Train хамтлаг - GMUB төслөөс төрсөн жазз хамтлаг. Саяхан монголын анхны жазз стандарт цомог гаргасан. Монголын сонсогчдод жазз хөгжмийг хамгийн ойроос мэдрүүлж буй цөөн уран бүтээлчдийн нэг.
  • Батбуянгийн Очирбат - GMUB төслийн оюутан. “Sing like a Pro”, “Mongolian Live Session” зэрэгт оролцож байснаар нь үзэгчид мэддэг. Тус тоглолтонд “Quand un Artiste” франц дууг Люгон Моохтой хамтран дуулж оролцох юм.
  • Anjie’s Sisters - Охидын гурвал хамтлаг. “Andrew’s Sisters” хамтлагийн дуунуудыг монголын үзэгчдэд таниулан, 40-50-аад оныг санагдуулам уур амьсгалыг төрүүлж олны сонирхлыг татаад буй уран бүтээлчид оролцоно.

Зургууд: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9