Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia шинэ загваруудаа ирэх зун гэхэд худалдаанд гаргана

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хөдөлгөөнт  холбооны ээлжит хуралдааны үеэр  HMD Global компани Nokia загварын шинэ гар утаснуудаа ирэх дөрөв болон зургаадугаар сарын дунд гэхэд худалдаанд гаргана гэдгээ мэдэгдлээ. Одоогоор хэзээ худалдаанд гарах нарийн тов гараагүй байгаа юм.

Андройд үйлдлийн системд суурилагдах дээрх загваруудыг компанийн зүгээс Nokia 6 болон 5, 3 гэж нэрлэхээр болжээ. Үүнээс гадна олон нийтийн хүлээлтэд байгаа 3310 дугаарын загварыг ч энэ хавар гэхэд худалдаанд гаргах юм. Nokia 3310 загварын шинэчилсэн хувилбар нь 2G сүлжээг дэмждэг, хуучин тоглоомуудыг сэргээсэн гэдгээрээ орчин үеийн утаснуудаас ялгагдаж байгаа ажээ.

Дашрамд сануулахад өнгөрөгч 2016 оны тавдугаар сард Nokia компани ухаалаг утасны брендийг эзэмших эрхийг HMD Global компанид шилжүүлэн, брендийн утаснуудаа шинээр зах зээлд гаргахаар болсон юм. 

Эх сурвалж: androidauthority.com