Монгол Банканд он гарснаас хойш тушаах алтны тоо нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд мэдээллээ.
Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар Монгол Банканд нийт 1.5 тонн алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Алт тушаалт нэмэгдэх болсон нь төрөөс алттай холбоотой хөтөлбөр хэрэгжих гэж байгаа хүлээлт болон дэлхийн зах зээл дээр алт болон бусад металлын ханш нэмэгдсэнтэй холбоотой юм байна.