Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн хадгаламж нэмэгджээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хэмжээнд иргэдийн төгрөгийн болон валютын хадгаламж нэмэгдсэн дүн мэдээ гарчээ. Тодруулбал, Иргэдийн валютын хадгаламж нэмэгдэж 2.4 их наяд төгрөг болсон бол төгрөгийн хадгаламж 6.3 их наяд төгрөгт хүрсэн байна.

Эдийн засгийн хямрал болон үүсэж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн хадгаламж нэмэгдсэн гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.

Улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн 64.5 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 24 хувийг валютын хадгаламж эзэлж байна.