2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авна гэсэн яалаа?!

Н.Эрдэнэ, Өглөөний сонин
2017 оны 3 сарын 22
MorninigNews.mn
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрын зүгээс энэ тухай ямар нэгэн мессеж олон нийтэд хүргэх ёстой баймаар. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө төрийн албан хаагчдыг цуглуулан урт гэгчийн уран цэцэн илтгэл тавихдаа ч Эрдэнэтийн 49 хувийг таг мартав- 

УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр парламент Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьд шилжүүлснийг цуцалж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон 49 хувийг Монголын Зэс корпорацитай яриа хэлцэл хийх замаар төрийн мэдэлд шилжүүлэн авахыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үүрэг болгосон юм. Түүнээс хойш 40 гаруй хоног өнгөрч байгаа ч УИХ-ын тогтоолын биелэлт юу болж байгаа талаар гүйцэтгэх засаглалынхнаас ямар ч сайд ам ангайсангүй. Монголын Зэс корпорацитай Засгийн газар яриа хэлцэл эхлүүлсэн тухай сураг ажиг ч сонсогдсонгүй.

Харин Засгийн газрын агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзаж асуултад хариулахдаа “Шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэхдээ үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын захирамж гараад ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсэг дээр мэдээллүүд явж байгаа учраас УИХ-ын шийдвэрийг арай хэрэгжүүлж эхлээгүй гэж ойлгоход болно. Учир нь нэгдүгээрт, Цагаан сар таарсан. Ингэснээр арваад хоног алдсан, залгуулаад мартын 8 таарсан. Цаашлаад Сангийн яаман дээр багагүй ачаалал бий. ОУВС, төсвийн тодотгол гэх мэтээр ажил нь их байгаа учраас ачаалалтай байх шиг байна. Цаашдаа ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаад УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж таарна” гэж хэлжээ.

Дээрх асуудлаар төрийн өндөр албан тушаалтнуудаас ганцхан хүн энэ асуудлаар үе үе дуугарч байгаа ба энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Тэрбээр саяхан “Ардын үг” зөвлөлдөх аян гэр арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Эрдэнэтийн 49 хувийг “нохойн замаар орсон” хэмээн тодотгосон. Тодруулбал, “Та бүхэн шударга яваасай гэж бодож байна уу? Яг үнэндээ юу ч байхгүй, юу ч тогтохгүй. УИХ дээр ажлын хэсэг байгуулаад юм шийддэг гэнэ. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байна гэвэл нохойн замаар оржээ гэж л бод, өөр юм бодох хэрэггүй” хэмээн шулуухан хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн ер өөдтэй юм болохоосоо өнгөрчихөөгүй л юм бол Засгийн газрын зүгээс энэ тухай ямар нэгэн мессеж олон нийтэд хүргэх ёстой баймаар. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө төрийн албан хаагчдыг цуглуулан урт гэгчийн уран цэцэн илтгэл тавихдаа ч Эрдэнэтийн 49 хувийг таг мартав.

Түүний үгэнд “Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна” гэсэн хэсэг буй мөртөө Эрдэнэтийн талаар таг чиг. Тавантолгойн талаар ярьсан хэрнээ Эрдэнэтийг юу болгож байгаагаа дурдсангүй. Энэ завсар Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах УИХ-ын тогтоолыг иргэн Р.Очирбал Үндсэн хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн Цэцэд өгөөд буй. Одоогоор Засгийн газар бүлх залгисан аятай байгаа шиг Үндсэн хуулийн Цэц ч уг асуудлаар маргаан үүсгэсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Хэрэв Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр шийдвэл 49 хувийн хувь заяа хаашаа ч эргэж мэднэ. Хуульчдын харж байгаагаар бол Эрдэнэтийн 49 хувийг төр авах шийдвэр анхнаасаа улс төрийн шийдэл байсан тул үүнийг эргүүлэн өөрчилнө гэвэл УИХ-ын шийдвэрээр л залруулах бололцоотой. Нэгэнт үндсэн хуулийн Цэц рүү маргааныг оруулж байгаа бол Цэц юу гэж шийднэ, тэр нь л эцсийнх болж таарна. Нэг үгээр бол Цэцийн шийдвэр дээд хүчин чадалтай тул ахин засах боломжгүй болно гэсэн үг. Тэгвэл Цэцийн шийдвэр хэрхэн гарах магадлалтай вэ? Үүнд ямар нэг нөлөө орох уу гэсэн асуулт ч урган гарч ирнэ.

Юутай ч одоогоор Үндсэн хуулийн Цэц энэ талаар дуугараагүй, давын өмнө барьж аваад хуралдаан зарлаагүй байгаа нь “нэгийг хэлээд” байх шиг. Үүнийг нь ч мэдрээд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хөдөөний “Дүүриймаа” нар хотын томцуулыг угтдаг жижиг сажиг жүжгийг цуцлуулж цаг нөхцөөсөн шиг 49 хувийн халгаатай шийдвэрээс бултаж зугтаад байна уу гэмээр. УИХ-аас шийдвэр гаргуулсан дэд дарга Ц.Нямдорж, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар чухам юу бодож, хуйхаа маажиж суугаа юм бол доо?

x