2018/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
02:00
S44
03:00
S44
04:00
S44
05:00
S44
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S44
10:00
S44
10°
11:00
S44
11°
12:00
S32
11°
13:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: “BBC-ийн аав” хэрвээ эмэгтэй хүн байсан бол…

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт BBC сувгаар гарсан профессор Кэллигийн ярилцлага дэлхий дахиныг байлдан дагуулсан билээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцорсны дараах нөхцөл байдлыг ярьж байсан Роберт Кэллигийн өрөөнд эхлээд дөрвөн настай Мэрион охин, дараа нь найман сартай Жэймс хүү орж ирсний дараа тэдний ээж Ким Жун А орж ирснийг бид харсан. Энэ бүх цаг үед профессор тэвчээртэй байж, яриагаа амжилттай дуусгасан юм.

Тэгвэл саяхан Шинэ Зеландын телевизийн хошин хөтөлбөрийн жүжигчид болох Жоно, Бэн нар хэрвээ Робертын оронд эмэгтэй хүн байсан бол яах байсан бэ гэдэг видео бүтээл хийж тараасан нь 35 сая гаруй удаа хүнд хүрээд байна.

Ярилцлага өгч байгаа эмэгтэй энэ хооронд яриагаа огт таслалгүйгээр асар олон ажил амжуулж байгаа юм. Тэр хүүхдүүддээ санаа тавьж, хоолоо шалгаж байх ба хөтлөгч “Та завгүй байх шиг байна. Дараа болох уу…” гэхэд эмэгтэй тоолгүй цааш нь ярьсаар байна.

Эмэгтэй энэ хооронд жорлонгийн суултуураа цэвэрлэж, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох ба сүүлд нь түүний нөхөр орж ирээд “оймсоо олохгүй байгаагаа” хэлдэг.

Ярилцлага дуусмагц эмэгтэй “OK, өрөөсөн оймсыг чинь олцгооё” гэж нөхөртөө хэлээд камераа хааж байгаа юм.

Тэдний энэхүү видеоны талаар үзэгчид өөр өөр байр суурьтай байна. Зарим нь үүнийг эмэгтэй хүнийг гутаасан гэж байгаа бол нөгөө хэсэг нь ээж хүн ямар олон ажлыг зэрэг амжуулдгийг харуулсан гэж сайшааж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

x