Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанадад буй Монгол иргэд 30 хоногийн дотор гадаад паспорт авах боломжтой болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

Хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгджээ.

Өмнө нь паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацаа 30 хүртэл хоног болон багасч байгаа юм.

Энэ дашрамд дурдахад 2016 онд хилийн чанадад энгийн гадаад паспорт захиалсан 1,941 иргэнд паспорт олгож байсан бол 2015 онд нийт 1,636 иргэнд паспортыг нь олгосон байна.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР