Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Уул уурхайн тухай хууль"-ийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцлээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Уул уурхайн тухай хууль"-ийн төслийн шинэчилсэн найруулгыг хийж байгаатай холбогдуулан Нээлттэй нийгэм форум, иргэний байгууллын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын дунд хуулийн төслийг хэлэлцүүлж байна.

 Уг хэлэлцүүлгээр шинээр найруулж байгаа хуульд иргэдийн оролцоог хэрхэн хангасан, өмнөх хуулиас хэр зэрэг чамбай болсон, хэрэгжүүлэхэд хэр зэрэг саад учрах талаар санал бодлоо солилцож байгаа юм. “Уул уурхайн тухай шинэ хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах талаар тодорхой зүйл заалт оруулах, хуулийг өмнөхөөсөө илүү боловсронгуй болгох талаар иргэний нийгмийн байгууллаар хэлэлцүүлж байгаад талархалтай хандаж байна” гэж Иргэдийн оролцоо төслийн зохицуулагч Д.Сүнжид хэлсэн юм.

Цуврал болгон зохион байгуулагдаж байгаа уг хэлэлцүүлгээс гарах үр дүнг тайлан болгон нэгтгэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэгт хүлээлгэн өгөх бөгөөд олон улсын Transparency International байгууллагад ч хүргэхээр болжээ.