2020/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.59₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-23°
16:00
S32
-15°
17:00
S31
-16°
18:00
S31
-17°
19:00
S31
-18°
20:00
S31
-19°
21:00
S31
-20°
22:00
S31
-20°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°
03:00
S31
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймгийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2017.03.15/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох,  хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. 

Мөн “Оюутолгойн баяжуулах үйлдвэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасан байна.


Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал  бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

x