Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

NASA ертөнцийн хамгийн хүйтэн цэгийг сансарт бий болгоно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Ирэх зуны наймдугаар сард NASA өөрийн зохион бүтээсэн Cold Atom Laboratory (CAL) төхөөрөмжийг SpaceX хөлгөөр тойрог замд хүргэж, Олон Улсын Сансрын станцад байрлуулна.

Хайрцаг хэлбэртэй энэ төхөөрөмж нь дотроо байгаа хийн атомыг лазерийн тусламжтайгаар хөргөж супер шингэн төлөвт оруулах юм. Ингэж хөргөсөн хийн температур нь абсолют тэг (-273.15C) хэмжээтэй ойролцоо байх бөгөөд ертөнцийн хаана ч байхгүй хүйтэн орчин үүсэх гэнэ.

Ийм хэмжээнд хөрсөн хий нь Бозе-Эйнштэйний конденсат гэх өвөрмөц төлөвт шилждэг. Супер шингэн ч гэгддэг энэ төлөвт орсон бодис нь шингэн мэт урсдаг ч хатуу биетийн шинж чанарыг хадгалж байдаг.

Мөн эсэргүүцэлгүй болдог тул хөдөлгөөнд оруулахад тасралтгүй үргэлжилдэг ажээ.

Судлаачид өмнө нь супер шингэнийг дэлхий дээр гаргаж авах гэж ихээхэн зүтгэл гаргасан ч секундын бутархай хэмжээний хугацаанд үүсээд татах хүчний нөлөөгөөр дулаан гадаргад унаж сарниж байсан гэнэ.

Харин одоо сансарт татах хүчгүй орчинд туршилт хийхэд энэ үзэгдэл хэдэн минут үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм.

Хэрвээ туршилт амжилттай болвол сансрын гүний нууцууд болох татах хүч, хар матер, хар энерги зэрэг үзэгдлүүдийг судлахад физикчдэд ихээхэн тус болох гэнэ.

 

Хүн төрөлхтөн одоогоор ертөнцийн юмс үзэгдлийн 95 хувийг харж, мэдэрч чадахгүй байгаа. Үүний 25 хувийг хар матер бүрдүүлдэг ба энэ нь асар их хэмжээний татах хүчийг үүсгэдэг байна. Мөн ертөнцийн матеруудын үүсгэж байгаа энергийн 70 орчим хувийг хар энерги бүрдүүлдэг ажээ.

 

Эх сурвалж: Techinsider