Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Машины их гэрлийг сэргээх 4 хялбар арга

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 3 сарын 6
Cardoctor
Зураг зураг

Эдэлгээний явцад машины хуванцар гэрлийн линз нь химийн болон цацраг туяаны нөлөөнд өртсөөр байдаг. Урд гэрлийн линз нь нарны хэт ягаан туяаны цацраг, машинаас ялгардаг яндангийн утаа зэргийг тэсвэрлэх чадваргүй байдгаас шарлаж өнгөө алддаг.

Хуучин үед ийм зүйлс тохиолдоход гэрлийг зайлшгүй шинээр солихоос өөр аргагүй байсан. Энэ нь тухайн үедээ нэлээн үнэтэй шийдэл болдог байв. Харин одоо гэрлийг сэргээж линзийг нь үйлдвэрийн мэт болгох боломжтой үед амьдарч байна.

Жишээ нь “Meguiar's-ийн их гэрлийг сэргээх бодис”-ийн тусламжтайгаар шөнийн гэрэлтүүлгээ тод болгож, аюулгүй байдлаа хангах боломжтой юм. Үүнээс гадна танд наалддаг тууз, дрилл, ус шүршигч, даавуу, бага зэргийн тэвчээр л хэрэг болно. Ингээд өнгөлөх 4-алхмыг танилцуулъя.

1. Бэлтгэх

Эхлээд урд гэрэл болон түүний ойролцоох хэсгүүдийг сайтар цэвэрлэ. Дараа нь гэрлийн ойролцоох пластик эд анги байгаа бол авч эсвэл туузаар хамгаалах хэрэгтэй. Ингэснээр засах явцдаа санаандгүй кузовыг зурахаас сэргийлнэ.

2. Зүлгэх

Гэрлийн зэвэрсэн хэсгүүдийг арилгаад гадаргууг гөлгөр болгоно. 1,200-1,600 эргэлттэй дрилл ашиглаж, 500-тай зүлгүүрээр шарласан хэсгүүдийг арилгана. Линзний гадаргууг зүлгэхдээ хэт их дарж болохгүй гэдгийг сана.

Гэрлийг арчиж, гадаргууг гялгар болсон эсэхийг шалга. Дараа нь 1,000-тай зүлгүүрээр зүлгэнэ. Гэрлийг дахин арчиж, илүү гөлгөр болсон эсэхийг шалгана. 500-тай зүлгүүрээр зүлгээд арилаагүй толбо болон бусад зүйлсийг зүлгэ.

3. Нойтон зүлгүүр

3,000-ийн зүлгүүр ашиглана. Зүлгүүр, гэрлийн линз болон линзийн бүх хэсгийн шарласан болон элэгдсэн хэсгүүдийг арилтал дахин дахин усаар шүршинэ. Линзийн гадаргууг зүлгүүрээр зүлгэсээр байх ба хэтэрхий хүчтэй дарж болохгүй.

Энэ процесст хэр их цаг зарцуулна, тэр хэмжээгээрээ илүү сайн үр дүнд хүрнэ. Энэ алхмын төгсгөлд гэрлийн линзийн тунгалаг байдал харьцангуй сайжирсан нь илэрхий харагдах болно.

4. Өнгөлөх

Хөвсгөр зөөлөн хошуунд өнгөлөгч бодисыг бага зэрэг дусаана. Үүний дараа шууд асаахгүй бөгөөд гэрлийг тойруулж жигд арчина. Ингэснээр өнгөлөгч бодис нь гэрлийн шилнээс бусад хэсэгт цацагдахаас хамгаална.

Гэрлийг гялалзтал нь дундаж даралтаар өнгөлнө. Гэрлийг шинэ юм шиг харагдтал арчина. Хэрвээ хамгаалалтын давхарга үүсгэдэг бодис байгаа бол арчиж хамгаалаарай.

Урд их гэрэл 200,0-800,0-ийн үнэтэй байдгийг бодоход хямд зардлаар ингэж сэргээх нь маш ашигтай юм.  Шөнө тод тусах төдийгүй машины өнгө үзэмжийг сайжруулахад та ганцхан цагийг л зарцуулна.

 

 

Зураг