Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ноосны урамшууллын 22.6 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн.

2016 оны хувьд  хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс нийт 92,885 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 20,599 тн ноосонд урамшуулалд хамрагдах мэдээлэл ХХААХҮЯ-ны харьяа  Мал хамгаалах санд ирсэн байна.

Мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нягтлан шалгаж үзээд 22.6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд шилжүүллээ.

 
Аймгийн нэр
Малчны тоо  Ноосны хэмжээ /кг/  Мөнгөн дүн /төгрөгөөр/
1 Архангай 10,241 2,094,104.40 2,209,123,600
2 Баян-Өлгий 5,262 613,379.00 613,997,400
3 Баянхонгор 4,825 855,984.90 1,020,706,300
4 Булган 5,264 1,364,913.50 1,365,903,500
5 Говь-Алтай 4,595 1,071,405.50 1,315,761,300
6 Говь-Сүмбэр 291 89,434.90 90,256,800
7 Дархан-Уул 416 110,730.80 110,730,800
8 Дорноговь 2,205 593,141.70 690,036,900
9 Дорнод 1,703 418,751.90 418,751,900
10 Дундговь 4,275 1,112,995.70 1,197,525,700
11 Завхан 7,388 1,667,342.60 1,872,054,600
12 Орхон 138 22,545.60 22,545,600
13 Өвөрхангай 9,359 1,689,848.40 1,752,729,390
14 Өмнөговь 2,950 744,509.10 1,166,802,100
15 Сүхбаатар 4,018 1,013,793.50 1,013,793,500
16 Сэлэнгэ 1,935 512,127.90 544,152,000
17 Төв 5,734 1,693,965.90 1,694,833,900
18 Увс 4,879 1,101,093.60 1,439,229,100
19 Улаанбаатар 258 64,226.00 64,226,000
20 Ховд 4,142 905,220.90 954,682,400
21 Хөвсгөл 9,390 1,800,205.60 2,019,979,200
22 Хэнтий 3,617 1,059,178.20 1,059,347,200

2011 онд анх Ноосны урамшууллыг олгож эхэлснээс хойш 2015 он хүртэл Үндэсний боловсруулах үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэж нийлүүлсэн 413 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 71 мянган тн ноосонд 112.7 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.

Он
 
Малчны тоо
Ноосны хэмжээ /тн/ Мөнгөн дүн /тэрбум төгрөг/
2011 32 977 4 924.9 9.8
2012 103 162 14 696.6 29.4
2013 117 667 18 307.3 36.6
2014 80 619 16 643.5 18.3
2015 79 407 16 897.0 19.3
ДҮН 413 832 71 468.4 112.7

 

Эх сурвалж: ХХААХҮЯ