Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-д хийсэн айлчлалын үеэр "Эрдэнэт"-ийн асуудал яригдаагүй"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  ОХУ, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар өнөөдөр /2017.02.22/ мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таныг ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагуудтай уулзсан гэсэн. Энэ үнэн бодитой мэдээлэл үү?

-Энэ худлаа мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. 

Нэмж хэлэхэд энэ уулзалтаар "Эрдэнэт"-ийн асуудал яригдаагүй. Харин зоог барьж байхад С.Лавров сайд ОХУ-ын талтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг тодруулсан. Бид дотоодын асуудал гэдгийг хэлсэн. 

-БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн мөнгөн дүнг яг хэд болгож нэмэгдүүлэх вэ?

-Хоёр улсын төв банкны хооронд хэмжээ нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Хэмжээ нь тодорхойгүй. 

БНХАУ-ын тал судалж үзээд, нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн.

-БНХАУ-ын талаас нийтдээ яг хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?

-БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 тэрбум юаний буцалтгүй тусламжийг эхний ээлжинд өгөхөөр тохирсон.