Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорилоо

Өглөөний сонин
2017 оны 2 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Авлигатай тэмцэх газраас өмнөх Засгийн газрын үед өндөр албан тушаалыг хашиж байсан эрхмүүдийг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж өгүүллээ. Тодруулбал, өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан, байцаалт авсан байна.

Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “фортуна” Н.Батбаярыг "Чингис", “Самурай" бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг “Хөгжлийн банк"-ны томоохон зээлдэгч хэмээн үзэж, бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцаалт авчээ.

Улмаар АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих тогтоол гаргасан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн өчигдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдлийн хэд, хэдэн компанид нэгжлэг хийсэн юм. Түүнийг өнгөрсөн онд АТГ -аас тендерийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татсан бөгөөд эл хүрээнд тус газрын байцаагч нар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн “Хаан жимс”, “MAX export”, Тэц-4-ийн урд байрлах компанид нэгжлэг хийлээ.

Зураг